• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-18 15:01:32    
Настайчуудын нулимс нь яагаад амархан гарч ирээд байдаг бэ?

Хятадын Олон Улсын Радио

      Настайчуудын нулимс нь амархан гарч ирээд байдгийн шалтгаан нь нулимс элбэг болсных биш. Харин хамгийн гол нь нүд хатаж байгаагаас болж байгаа юм. Хүмүүсийн нүдний гадар давхаргад усархаг эд байдаг. Гэвч настай хүмүүсийн ийм усархаг эд нь үндсэндээ арилсан байдаг. Энэ усархаг эд нь нулимстай адилгүй, уг усархаг эд нь нүдний орчинд нулимсийг маш тэнцвэртэй хуваарлаж чаддаг. Хэрэв хүрэлцхүйц усархаг эд байхгүй бол нулимсийн тэнцвэр нь алдагдаж, хэсэг газрынх нь нулимс дүүрч, хэсэг газрынх нь нулимс хатсан байдаг. Энэ нулимс хатсан газар нь нүдэнд шороо орсон юм шиг сэрэлт өгч тун амархан нулимс асгаруулдаг байна. Иймээс настайчуудын нулимс нь амархан гарч ирээд байдгийн шалтгаан нь нулимс элбэг болсоны биш харин хамгийн гол нь нүд хатаж байгаагаас болж байгаа юм. Ялангуяа Бээжинд, шороон шуурга олонтоо гардаг бөгөөд цаг агаар ган хуурай байдаг болохоор нүднээс нулимс гарах тохиолдол нь нэн олон байдаг аж.

      Ийм байдалд, настай хүмүүс хоол хүнс хэрэглэхийг чухалд үзэж, цагаан хоол, хөнгөн хоолыг гол болгож, жигнэх, чанах, дэвтээх зэрэг аргаар болгож идэх нь ашигтай байдаг богоод өөх тостой хүнсний зүйл их хэрэглэх нь төдий л сайн биш. Настай хүмүүсийн хувьд, амин дэм А элбэгтэй шар лууван юм уу бас нохойн хошуу идэж байх нь нүдний харааг сайжруулахад тустай. Ялангуяа гэрэл мэдрэх эсийн бодисийн солилцоонд тун сайн нөлөө үзүүлдэг байна. Энэ тухай хулганын биед хийсэн туршилтаас үзвэл, нохойн хошуу идсэн хулганын гэрлийг мэдрэх тусгал болон чадавхи нь нэлээд сайн байгаа болохоор нохойн хошуу идэх нь үр ашигтай байгаа юм. Жирийн байдалд, нохойн хошууг өдөр бүр 30-50 граммыг аягатай цайндаа хийж, буцалсан усаар 10-15 минут дэвтээгээд цайгаа уухын хамт нохойн хошуугаа ч идэж болох юм.

      Эрүүл мэнд байх, хоол ундаа зүй зохистой хэрэглэхийн тулд буцалсан усыг байнга ахиухан ууж, цагаан хоол, хөнгөн хоол идэхийг гол болгож, нүдээ хамгаалахын тулд хөдөө гадаа явахдаа нарны шил зүүж байх хэрэгтэй юм. Үүнээс гадна, телевизийг хэтэрхий удаан цагаар харах нүдэнд муу. Зурагтыг тасралтгүй удтал үзэх тун ядаргаатай байдаг. Иймээс, 40-45 минут үзээд жаахан амралт хийж, гэр зуураа цааш нааш алхаж, цонхоороо гэрийн гаднах байдлыг харж ажиглаж байснаасаа дахиад зурагтаа сонирхож болох юм. Энгийн байдалд, телевизийг 30-40 минут харах хамгийн тохиромжтой. Телевизийн программ 30-40 минут үргэлжлээд зар реклам тавьж байгаа нь хүмүүст зориуд түр амрах, нүдний чилээ гаргах цаг тохиол олгож байгаа хэрэг юм. Иймээс телевизийг 30-40 минут харж сууснаасаа 5 минут амралт хийх нь хамгийн тохиромжтой сонголт юм. Хэрэв нүд муутай хүмүүс бол телевизийг өдөр бүр 2 цагаас илүү харахгүй бол сайн. Хэрэв нүд сайтай эрүүл чийрэг биетэй хүн бол өдөр бүр 3-4 цаг тасралтгүй үзсэн ч ажрахгүй юм.\Л.Буянтогтох орчуулав\