"Хятадын бячхан баатар" шалгаруулан сонгох анхны ажиллагааны дүн 1989 оны 5-р сарын 10-ны өдөр тодорсон юм. "Хятадын эмэгтэйчүүд" сэтгүүлийн зохион байгуулсан энэ шалгаруулан сонгох ажиллагаанд 15 нас хүрээгүй 18 хүүхэд шалгаран сонгогдов. Тэд нар бол хүнийг аврахын төлөө амь хойшгүй тэмцсэн Жао Жиньбао, Ли Юнжүнь, Хэ Шянжяо (бие үрэгдэв), Хуан Юнзэ, Жян Баосүн, Юй Күймин, Дэн Цүн-нань, Зэн Хүн, Жэн Цүй, Жү Инлай, Ван Хайянь, Цүй Тао, муу хүнтэй баатарлагаар тэмцсэн Жань Янь, Ү Шиүмэй, Мао Пэн, Ма Линин, Ма Юйминь, тусархуу зантай Цай Жяньхуа нар болно.
"Хятадын шилдэг багчууд", "Хятадын шилдэг хүүхэд" шалгаруулан сонгосон анхны ажиллагаа: "Хятадын шилдэг багчууд", "Хятадын шилдэг хүүхэд" шалгаруулан сонгосон анхны ажиллагааг 1989 онд Бүх Хятадын багчууд хүүхэдийн ажлын хороо, "Хятадын багчуудын сонин", "Хятадын хүүхдийн сонин" хамтран зохион байгуулж, Хятадын шилдэг багчуудаар 108, Хятадын шилдэг хүүхдээр 100 хүүхэд шалгаруулан сонгосон байна. Тэд нарыг Хятадын олон газрын нэр дэвшүүлсэн 100 мянга орчим багчууд хүүхдийн дотроос шалгаруулан сонгосон бөгөөд мөн 10 мянган сайн багчууд, сайн хүүхэд шалгаруулж, "баатарлаг, үнэнч, ачлалт, тусархуу, арвич, онц сурдаг, уран хөдөлгөөнт, авьяаслаг" гэсэн найман төрлийн медлаар тус тус шагнасан байна.
Үндэстний цөөнхийн багчууд хүүхдийн анхны уулзалт: Шинэ Хятад улс байгуулагдснаас хойших үндэстний цөөнхийн багчууд хүүхдийн анхны уулзалт бол 1987 оны 7-р сарын 27 – 8-р сарын 2-ны өдөр хүртэл Бээжинд болсон, Хятадын 56 үндэстний багчууд хүүхэд оролцсон "ажилсан уран анги"-йн найрсан уралдааны зуны лагер болно.
Сурагчдын шим тэжээлийн анхны өдөрлөг: Хятадын сурагчдын шим тэжээлийн анхны өдөрлөг 1990 оны 5-р сарын 20-ны өдөр зохиогдсон байна. 1990 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 20-ны өдрийг Хятадын сурагчдын шим тэжээлийн өдөрлөг болгож байхаар 1989 оны 1-р сарын 15-ны өдөр байгуулагдсан Хятадын сурагчдын шим тэжээлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг тогтоосон байна. 1990 оны 5-р сарын 20-ны өдөр Хятадын сурагчдын шим тэжээлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга Юй Рөмү Бэжингийн Ардын их хурлын ордонд уриалга гаргаж, нийгэм нийтийн анхаарлыг сурагчдын эрүүл мэндийн байдалд хандуулж, сурагчдын хоол хүнсний зүй зохистой бүтэцэд тус дөхөм үзүүлж, сурагчдыг хоол ундааны сайн сайхан дадгалтай болгон хүмүүжүүлж, үр хүүхдээ үеийн үед эрүүл мэнд байлагхын төлөө Хятадын сурагчдын шим тэжээлийн өдөрлгөөр шим тэжээл эрүүл мэндийн мэдлэгийг өргөн хүрээнд сурталчилхыг бүх нийтэд хандан уриалсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|