Косовогийн парламент 17-нд онц хурал хуралдаж, Косовогийн тусгаар тогтнох тунхгийг баталсан бөгөөд Сербээс тусгаарлаж "бие даасан бүрэн эрхт орон" боллоо гэж ганц талаасаа мэдэгдэв.
Тусгаар тогтнох тунхагийн гол агуулга нь Косовод НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч байсан Марти Ахтисарийн "олон улсын хяналтад Косово тусгаар тогтнох" тухай төслийг хэрэгжүүлж, Европын Холбоо Косовод тусгай төлөөлөгчид суулгахыг зөврөөрөх болон Косовод НҮБ-ын энхийг сахиулах хүчин цаашид суухыг шаардаж байгаа болно. Тусгаар тогтносон Косово бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд хүчин зүтгэлээ гаргаж, хөрш онуудтайгаа сайн хөршийн найрсаг харилцааг хэвээр байлгана гэж тунхагт тэмдэглэжээ.
Косовогийн парламент тусгаар тогтнох тунхагийг баталсны дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ки Мун мөн өдөр Аюулгүйн Зөвлөлд Косовогийн асуудлаар онц хаалттай зөвшилцөөн хийсний дараа мэдэгдэл хийж, амлалтуудаа журамлан сахиж, Косово болон тус бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хямраах үг хэл үйл ажиллагаа авахаас зайлсхийхийг талуудад уриалсан байна. Аюулгүйн Зөвлөлийн зааврыг хүлээж авахаас өмнө НҮБ-ын Косовогийн тусгай төлөөлөгчид Аюулгүйн Зөвлөлийн 1244 тоот тогтоолыг үүргийнхээ хуулийн хүрээ хэвчээгээ болгоно гэж мэдэгдэл онцолжээ.
Сербийн Ерөнхийлөгч Ворис Тадик хэлэхдээ: Косовогийн тусгаар тогтнолыг Серби хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Серби эв зүй, дипломат, хууль ёсны хэлбэр бүнхийг ашиглаж байгаад Косовогийн энэх үйл ажиллагааг хүчингүй болгоно гэжээ. Косово ганц талаасаа тусгаар тогтнохоо мэдэгдсэн нь хууль ёсны бус үйл ажиллагаа болно. Косовогийн тусгаар тогтнохыг Орос хатуу эсэргүүцнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн нэгдүгээр орлогч нарийн бичгийн дарга Песков тэмдэглэжээ. ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийж, онц хурал хуралдуулж Косовогийн байдлыг авч хэлэлцэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд шаардсан байна. Косовогийн асуудлыг ганц талаас шийдэх төслйиг Румын эсэргүүцнэ гэж Румын Гадаад хэргийн сайд Циороиану онцолжээ.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 18-нд хэлэхдээ: Косовогийн асуудал шийдэгдэх нь Балкан районы энх тайван, тогтвортой байдал, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, Аюулгүйн Зөвлөлийн нэр төр, үүрэг рольтой холбогдох юм. Серби болон Косово хэлэлцээгээр дамжуулан харилцан хүлээн авч болох төсөл тохиролцох нь Косовогийн асуудлыг зохицуулах хамгийн сайн арга зам болно гэж Хятал улс үзсээр юм гэжээ.
Косово тусгаар тогтнох тийш алхам хийснийг Америк болон түүний өрнөдийн холбоотон орнууд дэмжиж байна. Америркийн департамент мэдэгдэл хийж, өдөөн хатгалгын үйл ажиллагаа гарахаас зайлсхийхийн тулд хүлээцтэй байхыг холбогдох талуудаас шаардсан байна. Косовогийн тусгаар тогтнох явцад хүчирхийллийн үйл ажиллагаа гарахгүй байхыг баталахын тулд Холбоотон орнуудтойгоо Америк цаашид хамтран ажиллана гэж Америкийн ерөнхийлөгч Ж. Буш илэрхийлж байна. Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Солана мэдэгдэл хийж, ухаан саруулхан байхыг холбогдох талуудад уриалжээ.
Ганц талаасаа тусгаар тогтносноо мэдэгдсэнээс хойш Косовогийн эрх баригчид олон улсад хэрхэн өргөн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, дотооддоо болсон нийгэм эдийн засгийн асуудлыг зохицуулах талаар олон хүнд асуудлуудад нүүрлэх болно гэж зарим шинжээч үзэж байна. Одоогийн байдлаас үзэхэд Косовогийн ганц талаасаа тусгаар тогтносноо мэдэгдснийг өрнөдийн цөөн хэдэн орноос гадна зонхилох орон даруйхан хүлээн зөвшөөрөхгүй юм. Косовогийн тусгаар тогтносон нь Балкан район болон ойр хөрш Кавказ районд гинжин урвал гарч, тус бүс нутагт тонслолт гарахаас Европын олон орон сэтгэл түгшиж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|