Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндсний Ерөнхий Газар болон Хятадын Даатгалын Ажлын Хяналт Удирдлагын Хороо саяхан нийтэлсэн нэг баримт бичгээс үзвэл, Хятад улс бохирдуулалтгүй байх даатгалын тогтолцоог алхам алхамаар тогтоохоор төлөвлөж байгаа юм байна.
Ирээдүйд Хятадын үйлдвэр аж ахуйн газрууд байгаль орчны бохирдуулалтын хариуцлагын асуудлаар даатгалын компанийн даатгалд хамрагдаж болох бөгөөд ийм тохиолдолд үйлдвэр аж ахуйн газрын бохирдуулалтаас ард иргэдэд учруулсан хохирлын хэмжээний дагуу, датгалын компани нөхөн төлбөр олгох аж. Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газрын албаны хүн хэлэхдээ, бохирдуулалтгүй байх даатгалын тогтолцоо тогтоох нь үйлдвэр аж ахуйн нэгжийн бохир зүйл гаргахыг багасгахад ашигтай бөгөөд байгаль орчны бохирдолтой холбогдуулан Засгийн газраас нөхвөр олгох, тусламж үзүүлэх дарамтыг хөнгөрүүлэх болно гэлээ.
Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газрын Бодлого, хууль зүйн хэлтсийн орлогч дарга Бие Тао танилцуулж хэлэхдээ, байгаль орчны бохирдуулалтын хариуцлагын даатгал бол олон улсын хэмжээнд нийтээр хэрэгжүүлж бий тогтолцоо юм. Байгаль орчныг бохирдуулах эрэсдэл гарч мэдэх асуудлаар үйлдвэр аж ахуйн нэгж нь даатгалын компанийн даатгалд хамрагдаж болох бөгөөд даатгалын компани нь бохирдуулалтад хохирогчид төлбөр олгох юм гэжээ. Байгаль орчны бохирдуулалтын хариуцлагын даатгалын тогтолцоо тогтоох нь хувь хүн, үйлдвэр аж ахуйн нэгж болон засгийн газар 3 талдаа ашигтай юм гэж Бие Тао тэмдэглэжээ.
"Энэ тогтолцоог хэрэгжүүлснээр, үйлдвэр аж ахуйн нэгжийг гэнэтийн ослын улмаас дампуурахад хүрүүлэхгүй, бохирдуулалтад хохирсон хувь хүн ч цаг дауйдаа зохих төлбөр авч, Засгийн газар ч хүлээх ёсгүй хариуцлагаас салж болно. Иймээс энэ нь үйлдвэрлэл явуулж бий аж ахуйн нэгж, бохирдуулалтад хохирогч хувь хүн, засгийн газар болон түүний гол гол салбар байгууллагуудын өөр өөөрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд нь зах зээлийн сайн сайхан механизм тогоож өгөх юм" гэж Бие Тао илэрхийллээ.
Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газар туршилтын журмаар үйлдвэр аж ахуйн нэгжүүд байгаль орчны бохирдуулалтын хариуцлагын даатгалд хамруулахыг урамшуулан, уг ажлыг байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаарх үнэлгээний чухал нэгэн агуулга болгох юм байна.
Хятадын Даатгалын Ажлын Хяналт, Удирдлагын Хорооны Эд Хөрөнгийн Даатгалын хэлтсийн орлогч дарга Дүн Бүө хэлэхдээ, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөх даатгалын мөнгөний их багын хэмжээгээр үйлдвэр аж ахуйн газрын бохирдуулах ажиллагааг тогтоон барихаас гадна, даатгалын компани бас мэргэжилтэн урилгаар авч ажиллуулан, даатгалд хамрагдсан хүнтэй холбоо бүхий байгаль орчны бохирдуулалтын эрэсдлийн талаар урьдчилан сэргийлэх, эрэсдлийг тогтоон барих болно. Зах зээлийн механизмийн энэ тогтолцоо нь үйлдвэр аж ахуйн газрыг шахаж байгаад бохирдуулалтын хэмжээг багасгахад хүрүүлэх юм гэлээ.
" Хэрэв нэг үйлдвэр аж ахуйн нэгжид байнга бохирдуулалт гарч, бусдад хохирол учруулдаг бол, даатгалын компани нь эдийн засгийн ашиг сонирхолын үүднээс юуны өмнө хохирогчидад төлбөр олгоно. Ийм байдалд датгалын компани нь осол гаргахаас нь өмнө, үйлдвэр аж ахуйн газрын байгаль орчны үзүүлэлтүүдийг шалгаж, нуугдмал аюул оршиж бийг илрүүлбэл, Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газарт холбогдох мэдүүлэг өгөх үүрэг хариуцлагатай юм. Шалгалтад шаардлага хангаагүй бол, даатгалын компани даатгалд уг үйлдвэр аж ахуйн газрыг хамруулахын зэрэгцээ бас холбогдох мэдээллийг байгаль орчныг хамгаалах байгууллагад мэдүүлэх болно" гэж Дүн Бүө тэмдэглэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2015 он гэхэд Хятад улс байгаль орчны бохирдуулалтын хариуцлагын датгалын тогтолцоогоо үндсэнд нь боловсронгуй болгох бөгөөд түүнийг бүх Хятадын хэмжээнд түгээмэлжүүлэн, эрэсдлийн үнэлгээ, хохиролын үнэлгээ, хариуцлгын нотолгоо, осол аваарын зохицуулалт, төлбөр зэрэг олон механизмийг үндсэнд нь бүрдүүлэх юм байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|