Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын бага хурал 18-ны өдөр Брюсседьд болж, Косово 17-ны өдөр тусгаар тгтнохоо мэдэгдэсэний дараах Европын холбооны авах ёстой хамтын байр суурийг голдуу авч хэлэлцэв. Гэвч дотоодын санал зөрөлдөөнөөс болж, Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсхээ гишүүн орнууд өөртөө шийдхийг бага хурал нь аргагүйн эрхээр зөвшөөрсөн байна. Европын холбооны гадаад бодлогын талаар " дуу нэгтэй " байх гэсэн хүчин чармайлт дахин эвгүй байдалд орлоо.
Европын холбоо нь НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоол болон улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилго бүхий зарчмыг хэлбэрэлтгүй хүндэтгэнэ. Үүний зэрэгцээ Косовогийн бүс нутгийн өнгөрсөн зууны 90-ээд оны үед болсон мөргөлдөөн тэрчлэн олон лусын хамтын нийгэмлгийн хяналтад байгаа өнөөгийн байдлыг харгалзан, Косовогийн тусгаар тогтнох асуудал нь эдгээр зарчим болон тогтоолоос үл зөрчих онцгой асуудал гэж Европын холбоо үзэж байна. Гишүүн орнууд өөр өөрийн дүрэм горим болон олон лусын хуулийн зарчмын дагуу ирээдүйд Косовотой харилцах харилцаагаа өөрөө шийдхийг Европын холбоо зөвшөөрнө гэж бага хурлын мөн өдөр баталсан тогтоолд тэмдэглэжээ.
Энэ тогтоолыг баталсны дараа Францын Гадаад хэргийн сайд Кучнер Косовогийн тусгаар тогтнолыг Францын засгийн газар хүлээн зөвшөөрнө гэж түрүүлэн мэдэгдсэн бөгөөд, Косовогийн статусын асуудылг зохицуулахад тусгаар тогтнохоос өөр орлуулах төсөл байхгүй, Косовогийн тусгаар тогтнол бол Балканы бүс нутгийн замбараагүй байдлын эцэслэл мөн гэж хэлсэн байна. Үний дараагаар Англи, Герман, Италийн Гадаад хэргийн сайд нар ч адли төсөөтөй байр сууриа илэрхийлэв. Үүни йзэрэгцээ Белги, Швед, Чех, Дани, Финланд, Польш, Ирланд зэрэг орон ч Косовогийн тусгаар тогтнолыг дипломат арга замаар албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно гэж илэрхийлжээ.
Гэвч үндэстэний цөөнхийн салган тусгаарлах хүчин оршиж байгаа Испани, Кипр, Грек, Словак, Румын, Болгар зэрэг гишүүн орнууд Косовогийн тугаар тогтнохыг эрс эсэргүүцэв.
Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа орнуудын ихээнх нь Балканы бүс нутагт юм уу, түүни ойролцоо байж, "Европын дарийн сав" болсон уламжлалтай энэ нутагт донслолт үүсэх юм бол өөрийн аюулгүй байдалд нь хүнд оршиг болно гэснийг сайн мэдэж байгаа юм. Комовогийн дангаараа тусгаар тогтнолоо зарласан явдалд хэт даварсан үг хэлж, дотоодын үндэстэний цөнхийн асуудылг өдөхгүй байхыг Румынын Ерөнхийлөгч мөн өдөр дотоодын нам бүлгүүдээ уриалсан байна. Үүнээс тэд юунд сэтгэл түгшиж байгааг ойлгож болох юм.
Косовогийн тусгаар тогнолоо зарлахыг хүмүүс эртээс мэдэж байсан боловч Европын холбоог самгардсан байдалд оруулжээ. Түүнийг зовоож байгаа нь гишүүн орнууд нь сэтгэл нэгдэхгүй байгаад биш, харин косовогийн тусгаар тогтнолоос үүсч сэдэх хувьсамтгай байдал болно. Иймээс 18-ны өдрийн тогтоол нь Балканы бүс нутгийн тогтвортой байдлыг онц чухалчилсан бөгөөд Европын холбоо нь НҮБ зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэж илэрхийлсэн байна. Анхаарууштай нь Европын холбоо нь Серби болон Оросын эсэргүүцлйиг үл хайхран, Косовод туслан ардчлал, хуулийн дэг журмыг нь сэргээн босгохын төлөө, Косовод НҮБ-ын төлөөлөгчдийг орлох Европын төлөөлөгчид илгээхээр 16-ны өдөр шийдвэрлсэн байна. Европын холбоо нь хэрэг дээрээ Косовоийг бүрэн эрхэт орноор үзэж байгаа бөгөөд өөрийхөө баримжаагаар Косовогийг өөрчлөх төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлснийг үүнээс харж болох юм. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|