Ү Жэн-и-г шинжлэх ухаан техникийн этгээдэд урагмалын компьютер гэж нэрлэгдэсэн байна. Тэрээр хагас зууны цаг хэрэгсэж урагмалын судлалын том бүтээл редакторлан хэвлүүлсэн байна. Тэрээр Хятадын ургамалыг гадаадын хүн нэрлэж байсан түүхийг өөрчөлсөн байна. Тэрээр 2007 оны Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн дээд шагналыг хүртсэн байна.
Энэ жил 92 настай ноён Ү Жэн-и нэг насаараа урагмалын судлал хийж, Хятадын урагмалын судлалыг дэлхий дахинд таниулсан байна. Түүний дотор төлөөлөгч чанартай бүтээл гэвэл 45 жил хэрэгсэж редакторлан хэвлүүлсэн "Хятадын урагмалын цадиг" болно.
"Хятадын урагмалын цадиг" Хятадын урагмалыг зохих системээр жигсааж, удам төрлөөр нь хуваасан байна. Жишээлэхэд тариж ургуулах тутрага болон зэрлэг тутрагын ялгаа нь ямар газар байгаа, ямар талаар холбоотой байдгийг дотруулсан байна. "Хятадын урагмалын цадиг" нь урагмалын танс байж, ямар нэгэн ургамалын Хятадын ямар газар, дэлхийн ямар газар ургадаг, түүхэн дээр ямар тэмдэглэлтэй байдаг зэрэг талаар тэмдэглэсэн байдаг. Тэр бол дэлхий дээрэх урагмалын хамгийн том цадиг байж, Европын урагмалын цадиг, Умард Америкийн урагмалын цадиг, Малайзийн урагмалын цадигаас хол бүрэн байгаа юм гэж Ү Жэн-и танилцуулжээ.
"Хятадын урагмалын цадиг"-ийг редакторлах ажил 1959 оноос албан ёсоор эхлэж, 2005 онд сая бүрэн редакторлан хэвлүүлсэн байна. Уг цадиг нийт 126 боть, 5 сая гаруй үсэгтэй байж, Хятадын 30 мянга гаруй урагмалыг тэмдэглэсэн байна. Уг цадиг Хятадын ургамалын бүрэн бүртгэж, Хятадын урагмалын олон ургалч чанар, эклогийн орчин тэрчилэн шинжлэх ухааны ашиглах урагмал зэргийн хамгаалахад үндэс суурь болж, чухал баримт хангасан байна.
Ноён Ү Жэн-и 1987 оноос "Хятадын урагмалын цадиг"-ийг редакторлах ажлыг голлон хийж, энэ хугацаанд 80 боть толь хэвлүүлж, энэхүү том бүтээлийг найруулахад чухал хувь нэмэр оруулсан байна.
Хэдэн арван жилийн судалгаагаар Ү Жэн-и урагмалын тухай өргөн мэдлэг хурамтуулж, ажил нэгтэддээ урагмалын компьютер гэж нэрлэгдсэн байна. Ү Жэн-и 1916 онд Хятадын дорнот нутгийн Ян Жүө хотод бичгийн хүний гэрт төрж, гэрийнхээ өмнөх цэцэрлэгт наадааж тоглож байгаад урагмалд сонирхолтой болсон байна.
Тэрээр урагмалд сонирхолтой, хайртай болсноор урагмалыг таниж, үлгэр дээж цуглуулах ажил хийсэн байна. Их сургуульд шалгах үеэр тэрээр Чинхуа их сургуулийн урагмалын факультетэд нэрээ бүртгүүлж, урагмалын судлалд бие сэтгэлээ зориулахаар шийдсэн байна. Их сургуулиа дүүрэгсний дараа тэрээр Юнь-нань мужийн нэг их сургуульд багшилсан байна. Эндэх амьдрал нь Ү Жэн-и-гийн эрдэм шинжилгээний ажилд чухал цаг үе болсон байна.
Юнь-нань муж бол Хятадад урагмалын төрлөөр хамгийн элбэг муж байж, эндэхийн урагмалын төрөл Хятадын тал хувь гаруйг эзэлж байдаг. Тухайн үед Ү Жэн-и өөрийн цуглууж хурамтуулсан загварын зураг, урагмалын судлалын бичиг номоо ашиглан 10 гаруй жилийн хугцаа хэрэгсэн 30 мянган ширхэг урагмалын карт хийж, үүнийгээ үндэслэн "Хятадын урагмалын цадиг"-ийг редакторлахад үнэт материал хангасан байна.
Урагмалын судлал хийхэд олон газраар яваж байх хэрэгтэй гэж Ү Жэн-и үздэг байна. 1976 онд 60 настай байан Ү Жэн-и Хөхнуур түвдийн өрдөрлөгөөр хоёр удаа яваж, 1982 онд Чи Лянь-шань уулыг туулж, Шинжянд хүрч гувь нутгийн урагмалын бүрхэцэд судалгаа хийжээ. 1986 онд тэрээр Жю Жайгүө, Шэнь Нүн-жя районд хээрийн байцалт хийж, 1997 онд 81 насан сүүдэр зооголсон тэрээр бас Тайвань районд хүрч хээрийн судалгаа хийж байжээ. Хээрийн байцаалт хийсэн ч, өдөр дутамын ажилдаа тэрээр тэмдэглэл хийхийг их эрхэмлэдэг байна. Энэ бол түүний олон жилийн турших ажлын дадгал юм.
Олон улсын нэр хүнд бүхий тоо баримтыг үндэслэвэл, 2005 он болтол Ү Жэн-и-гийн нэрээр нэрлэсэн бую түүний нэрлэсэн урагмалын төрөл 1758 болж, Хятадын урагмалын судлал хийдэг эрдэмтэдийн дотор хамгийн олон нэрийдсэн эрдэмтэн болжээ. Энэ нь түүнээр төлөөлөгч болгосон гурван үеийн эрдэмтэд хятадын ургамалыг гадаадын хүн нэрлэж байсан түүхийг эцэслүүлснийг харуулж байна.
"Хятадын урагмалын цадиг"-аас гадна Ү Жэн-и бас 1998 оноос нааш 4 сая 300 мянган үг бүхий эрдэм шинжилгээний тусгай бүтээл тууривжээ. Үүний дотор түүний дэвшүүлсэн зүүн Азийн урагмалын бүсийг бие даасан урагмалын бүс болгох гэсэн санал нь дэлхий урагмалын бүсийн хуваарлалтад чухал хувь нэмэр үзүүлсэн байна.
"Хятадын урагмалын цадиг" болон Хятадын олон газрын урагмалын цадигийг хэвлүүлсэн нь Хятадын урагмалын төрөл, тархалтыг үндсэнд нь доторхойлсныг харуулж байна. Үүнийхээ үндсэн дээр 1999 онд Ү Жэн-и-гийн бас "Хятадын баруун өмнөд нутгийн зэрлэг урагмалын төрлийн агуулах"-ыг дэвшүүлсэн байгуулсан байна. Энэ агуулахыг одоо нэгэнт үндсэнд нь байгуулаад байгаа бөгөөд 3000 гаруй төрлийн зэрлэг урагмалын төрлийг цуглуулж, АНУ, Их Британийг дараалан дэлхий дээр зэрлэг урагмалын төрөл зүйлийн гуравдах том агуулах болсон байна. Хойшд энэ агуулах нь Хятадын хөдөө аж ахуй, ойн аж ахуй, эм эмнэлэг зэрэг холбогдох аж үйлдвэрт амьд бодисын материал хангаж, урагмалын олон ургалч чанар, эх баялагийн тогтовортой хөгжилд чухал үйлдэл үзүүлэх болно.
Ноён Ү Жэн-и нэг насаараа урагмалын судлалд хүчин зүтгэж, үүнийг тэрээр шинжлэх ухаан техникээр улс орноо мандуулах мөрөөдлийг биелүүлэх үүрэг болгожээ.
|