Хятадын Статистикийн үндэсний газрын 19-ний өдөр нийтэлсэн 1-р сарын юмны үнийн үзүүлэлт ноднин жилийн мөн үеийнхээс 7.1 хувиар өсөж, 1997 оноос хойш сарын өсөлтийн шинэ өндөр түвшинд хүрсэн байна. Хятадын эдийн засагч хэлэхдээ, 2007 оноос хойш болсон бүтцийн чанартай үнийн өсөлт, олон улсын өргөн хэрэглээний барааны өсөлт тэрчлэн цагаан сарын борлуулалтын өсөлт, ховор тохиолдох байгалийн гамшгаас болсон бүтээгдэхүүний хангамжийн үе шатны чанартай дутагдал зэрэг шалтгаан бол 1-р сард Хятадын юмны үнэ нэлээд их өссөн гол шалтгаан юм гэжээ. Засгийн газар цаашид арга хэмжээ авч, үний өсөлтөөс болсон дарамтыг бууруулах хэрэгтэй байна гэж мэргэжилтнүүд санал болгосон байна.
2007 оны сүүлийн хагасаас хойш, хүнсний бүтээгдэхүүн тэрчлэн орон сууцны үнэ өссөн нөлөөнөөс болж, Хятадын юмны үнийн нийт төвшин нэлээд түргэн өссөн бөгөөд бүх жилийн оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийн үзүүлэлтийн нэмэгдэл нь 4.8 хувьд хүрсэн юм. Үүний зэрэгцээ олон улсын зах зээлийн өргөн хэрэглээний барааны үнэ нэлээд түргэн өссөн явдал нь ч Хятадын юмны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Хятадын Ардын их сургуулийн Банк санхүү болон үнэт цаасны судалгааны газрын пропессор Жао Шижюнь хэлэхдээ, 1-р сарын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь 18 хувиас давсан байна, энэ нь Хятадын юмны үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь мөн дээр дурдсан шалтгааны нөлөөнөөс болсон гэдгийг харуулж байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Юмны үнэ нэлээд их өсөж байгаа явдал бол ноднин жил зарим түүхий материал болон хүнсний бүтээгдэхүүний үний өсөлт шат өгсөж энэ жил хүртэл үргэлжилснээс болсон юм. Үүнээс гадна ноднин жил, олон улсын өргөн хэрэглээний барааны үнэ нэлээд ихээр өссөн, үр тариа, уул уурхай, нефтийн үнэ өссөн, үүний дотрох олонхий барааг Хятад улс импортоор оруулж байдаг, олон улсын үнэ өссөнөөс болж Хятадын дотоодын үнэ ч өссөн юм, энэ нь 1-р сарын үнийн өсөлтөд илэрсэн байна гэжээ.
Хятадын эдийн засагчид мөн хэлэхдээ, 1-р сар нь Хятадын уламжлалт цагаан сарын өмнөх сар учраас оршин суугчид бусад сараас нэн их юм худалдан авдаг, энэ нь мөн юмны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ 1-р сараас хойш, Хятадын олон мужид цас мөсний гамшиг болж хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хохирч, бараа бүтээгдэхүүний тээврийн саатал гарсан, эдгээр нь мөн 1-р сарын юмны үнийн өсөлтөд нөлөөлсөн юм. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн эдийн засагч Юань Ганмин хэлэхдээ,
Бас нэг гол шалтгаан бол байгалийн гамшиг нь үнийн өсөлтөд нөлөөлсөн явдал болно, хэрвээ 1-р сарын цас мөсний байгалийн гамшиг байгаагүй бол үнийн өсөлт нь ноднин жилийн 12-р сарынхаас доор болох юм, учир нь ноднин жилийн 11-р сард юмны үнийн өсөлтийн үзүүлэлт 6.9 хувь байсан юм гэжээ.
Үүнээс гадна мэргэжилтнүүд мөн дэт бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болон ардын амьдралын талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлхийн зэрэгцээ санхүүгийн бодлогоор, жишээлбэл хувийн ашиг орлогын албан татврын хамгийн доод хэмжээг өсгөх, аль эсвэл хувийн татварын хэмжээг бууруулах, ардын амьдралын түвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг батлахыг Засгийн газарт санал болгосон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|