Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Цагаан сарын хугацаанд Бээжингийн урлагийн тоглолтын агуулга нь элбэг баялаг байж, адил бус стель, хэв намбын яриан жүжиг нь Бээжингийн ард иргэдийн цагаан сарын баярт өнгө будаг нэмэрлэж байлаа.
Сая, та бүхэн Тайван яриан жүжиг "Shamlet" –г сонслоо.
Цагаан сарын хугацаанд, Тайваний яриан жүжгийн нэрт найруулагч Ли Гүөшөү нь яриан жүжгийн бүлгэмийг дагуулан хоёр дахиа Бээжингийн урлагийн тайзанд гарч, нийслэл хотын ард иргэдэд дахин нэг удаа "Shamlet" гэдэг яриан жүжгийг сонирхуулсан байна. Уг бүлгэм бол Хятадын үндэсний их театрийн анхны тоглолтын хугацаанд урилга хүлээсэн Тайваний цорийн ганц урлагийн бүлгэм юм. Яриан жүжиг "Shamlet" нь ч үндэсний их театр байгуулагдсанаас хойшхи анхны хошин жүжиг юм. найруулагч Ли Гүөшөү сурвалжлагчид хандан хэлэхдээ:
"энэхүү жүжиг нь ихээхэн үнэмшүүлэх хүчинтэй байдаг. Хүсэх нь үзэгч сонсогчдын ташаалд нийцэх болоосой" гэжээ.
Тэгэхлээр уг жүжгийг театрт хүлээн авч үзсэн Ван Ди хэлэхдээ:
"Тайваний Фэн Пин жүжгийн бүлгэмийн "Shamlet" гэдэг жүжиг нь уламжлалт яриан жүжгийг өөрчилсөн юм байна, орчин үеийнхийг уламжлал зүйлстэй уялдуулснаас ихээхэн үнэмшүүлэх хүчинтэй байж, тоглолтыг сонирхох явцад яг л өөртөө оролцож байгаа юм шиг санагддаг" гэжээ.
Бээжингийн ардын урлагийн театр бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой төрийн хэмжээний яриан жүжгийн театр байж, цагаан сарын хугацаанд хэд хэдэн удаа Тайваний жүжгийг үзэгчдэд сонирхуулсан байна. "Ши Жин Сань Гүө(市井三国)" гэдэг жүжгийг Хятадын эртний нэрт бүтээл "Гурван улсын үлгэр"-ээс сэдвэлсэн боловч, редактор болон найруулагч нар нь уг бүтээл дэх үлгэрийг яв цав тонгоруулсан байна. Нэгээс гуравдугаар саруудад үзэгчидтэй золгосон "Ляньхуа цэцэг" гэдэг яриан жүжиг нь харин Бээжингийн ардын урлагийн их театрийн хэв намбыг бүрэн харуулсан байлаа. Уг жүжгийг нэрт зохиолч Чөү Жин ихээхэн хүчин чармайлт гаргаж үүдэн бүтээсэн юм, жүжиг дэх үлгэр нь Бээжин хотоор ар хөшөг болгон, жүжгийн хэл нь ч цөмөөрөө Бээжингийн орон нутгийн аялгуу байдаг. Энэхүү жүжигт Тянь Хэ болон Ляньхуа гэдэг эр эм хоёрын баян эрхмийг хөцөлдөх явц дахь, олон арван учрал тохиолдлыг харуулсан байна. Жүжгийн найруулагч Рэнь Мин танилцуулахдаа:
"энэхүү жүжигт зоос мөнгө болон ядуу хүчирдлийн өмнө, хүний амьдрал бол ихээхэн шалгалт сорилт гэдгийг хэлж ярьсан байна. Жүжигт гардаг цаг хугацаа нь хэдийгээр өнгөрөгч зууны 20, 30-аад он боловч, тэр нь одоо цаг эрний хүмүүсэд их зүйлийг бодогдуулах юм." гэжээ.
Цагаан сарын хугацаанд, Бээжингийн ардын урлагийн театрт бас Америкийн "Desire Under the Elms" гэдэг яриан жүжгийг орчуулан тоглосон байна. "Desire Under the Elms" бол Eugene O'Neill-гийн төлөөлөх чанартай бүтээл нь байж, тэрээр өөрөө ч Америкийн "ши жүжгийн өвөг" хэмэгдсэн байна.
Дээр дурдсан том оврийн жүжгийн театраас гадна, цагаан сарын хугацаанд, Бээжингийн Мү өү жүжгийн театр, Бээжингийн багачууд хүүхдийн урлагийн төв, нийслэлийн театр зэрэгт ч адил бус агуулга, стельтэй яриан жүжгийг хүмүүст сонирхуулж, тэднийг баярлуулж байлаа./Хүчит бичив/
|