Их Британийн "Эдийн засагч" хэмээх сэтгүүлд саяхан нийтлэгдсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, бүх дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 3-ны 1 орчим хувьд хүрч, 1845 оноос хойших хамгийн өндөр түвшнийг тогтоосон юм байна. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ түргэн өссөн нь Хятад улс их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн импортоор авснаас боллоо гэж гадаадын зарим хүмүүс үзэж байгаатай холбогдуулан, хүнсний асуудал судлаач мэргэжилтэн нар хэлэхдээ, Хятадын үр тарианы үйлдвэрлэл үргэлжлэн өсч, эрэлт нийлүүлэлт тэнцүүртэй, хадгаламж нэмэгдэж байгаа нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах чухал хүчин зүйл юм. Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ түргэн өссөнийг Хятад улсын шалтгаанас боллоо гэж үзэх нь бодит байдалтай огт нийцэхгүй зүйл юм гэлээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын ерөнхий захирлын туслах бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгч доктор Хэ Чанчүй 18-ны өдөр Хятадын сурвалжлагчид утсаар ярилцлага өгөхдөө, олон улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөний шалтгаан нь будлиантай юм. Түүнд цаг агаарын эрсдэлээс болж үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ хасагдсан, био-эрчим хүч хөгжүүлж байгаагийн улмаас бүх дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэт ихээр нэмэгдсэн, хангалт нийлүүлэлтийн зам суваг шуурхайн бусын улмаас хангалт нийлүүлэлт муутай болсон зэрэг олон шалтгаан багтаж байгаа юм. Иймээс түүний үнийн өсөлтийг Хятад улс гадаадаас хүнсний бүтээгдэхүүн ихээр оруулснаас боллоо гэж дөхөм дүн тавих нь Хятад улсын хувьд шударга бус зүйл юм гэж тэмдэглэжээ.
Холбогдох бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2007 оны 1-гээс 11-р сарыг хүртлэх байдлаар, Хятад улс гадаадад хүнсний барааг 9 сая 150 мяган тоонн экспортолж, сая 450 мянган тонн импортолсон байгаа нь экспорт нь импортоосоо хол их болсон үзүүлэлт юм. Хятадын Үр Тарианы Үндэсний Газрын мэргэжилтэн Дин Шэнжюнь танилцуулж хэлэхдээ, Хятад улс жил болгон хүнсний зарим бүтээгдэхүүн импортор авдаг нь голцуу хүнсний барааны төрөл зүйлдээ тохируулалт хийхийн төлөө юм. Энэ бол дэлхийн олон орон болон үр тарианы худалдаанд байнга хийдэг хэвийн ажиллагаа юм гэжээ. Мэргэжилтэн Дин Шэнжюнь дэлхийн хүнсний барааны үнэ түргэн өссөний шалтгааныг шинжилж тэмдэглэхдээ:
Гол нь хүнд ноцтой байгалийн гамшгаас болсон, Автралийн олон жил тохиолдоогүй ган хуурай, Америк тивийн ган гачиг, Европын хүйтрэл зэрэг нь үр тариа экспортолдог дэлхийн гол орнуудын ургац хураалтыг их хэмжээгээр хасагдуулав. Нэг талаар үр тарианы ургац хураалт хасагдаж, нөгөө талаар хэрэглээний эрэлт хэрэгцээ нэмэгдснээс болж, дэлхийн үр тарианы нөөц эрс багсаж, 30 жилийн турших хамгийн дор хэмжээнд хүрч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэвшүлсэн хүнс тэжээлийн аюулгүй байдлын сэрэмжийн шугамаас дор болсон учраас үр тарианы хангалга хүрэлцээ муутай болсон байна. Өөр нэг шалтгаан бол нефтийн үнэ өсөж, үр тарианы тээврийн өртөг нэмэгдсэн явдал болно. Эдгээр хүчин зйүлээс болж дэлхийн үр тарианы үнэ их өссөн байна гэжээ.
Хятадын үр тариан нөөц өнөө нэлээд өндөр хэмжээнд хүрч, тухайн жилийн Хятад даяарын үр тарианы нийт хэрэглээний 35 хувийг эзэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэвшүүлсэн 17 – 18 хувийн аюулгүйн шугамаас хол давсан байна. Үүний зэрэгцээ Хятадын үр тарианы өөрийгөө хангах хэмжээ 95 хувиас өндөр байсаар байна. Хятад улс бол дэлхийн хүнс тэжээлийн аюулгүй байдлыг нааштай хамгаалж байгаа орон юм гэж Дин Шэнжүнь үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Хятад улс дэлхийн тариалангийн талбайн 9 хувь хүрэхгүй газраар дэлхийн хүн амын 22 хувийг хооллож байгаа нь дэлхийн хүнс тэжээлийн аюулгүй байдалд оруулж байгаа том хувь нэмэр юм. Сүүлийн хоёр жил Хятадын үр тарианы импорт багасч, экспорт нэмэгдэж, зөвхөн үр тариа импортолдог орон биш, мөн үр тариа экспортолдог орон болсон байна гэжээ.
Хятадын үр тарианы эрэлт хангалга үндсэндээ тэнцвэртэй, үр тарианы нөөц хүрэлцээтэй, зах зээлийн байдал тогтвортой, хүнс тэжээлийн аюулгүй байдал баталгаатай байна. Хятадын голдуу өөрийн хүчиндээ түшиглэж хүнс тэжээлийн асуудлаа зохицуулах чиг шугам өөрчлөгдөхгүй юм гэж Дин Шэнжүнь илэрхийлжээ. \Дармаа,Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\
|