• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-20 15:38:42    
Пакистаны парламентын сонгуулийн анхны дүн тодорлоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Пакистаны парламентын сонгуулийн анхны дүн 19-ний өдөр тодорч, Пакистаны Ардын намынхан сонгуульд хамгийн олонхи суудал эзэлсэн боловч парламентын бүх суудлын талаас дээших суудлыг эзэлж чадаагүй болохоор Ардын нам нь дангаараа Засгийн газар эмхлэн байгуулж чадахгүй болжээ.

      Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, санал тооллогын анхны дүнгээр, Ардын намынхан сонгуульд 87 суудал, Ерөнхий сайд асан Наваз Шарифын удирдсан Мусульманы холбоо буюу Шарифын бүлгийнхэн 66 суудал, засгийн эрх барьж байсан Мусульманы холбоо буюу Удирдагчдын бүлгийнхэн 38 суудал тус тус эзэлжээ. Пакистаны сонгуулийн хуульд заасны дагуу, парламентын сонгуульд улс төрийн аль нэг намынхан талаас дээш хувийг эзэлж чадаагүй тул, Ардын намынхан бусад нам бүлгүүдтэй хамтран нэгдсэн Засгийн газар байгуулах болно.

      Ардын нам болон Шарифын бүлгийнхэн уг сонгуулийн дүнд сэтгэл ханамжтай байгаагаа 19-ний өдөр илэрхийлсэн бөгөөд Удирдагчдын бүлгийн дарга Чудхри Шужаат болон бусад гол гол удирдагчид ч сонгуулийн дүнг хүлээн авна хэмээн илэрхийлж, сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Чудхри Шужаат хэлэхдээ, Мусульманы холбоо буюу Удирдагчдын бүлгийнхэн нээлттэй сэтгэцээр сонгуулийн дүнг хүлээн авч, сөрөг намын суудал эзлэн, улс төрийн бусад намуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушараф сонгууль болсон өдөр хэлэхдээ, хэн Ерөнхий сайдаар сонгогдсон, улс төрийн аль нам нь Засгийн газар эмхлэн байгуулах эрх авсан ч, би түүнтэй "эв найрамдуу" хамтран ажиллана гэжээ.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Пакистаны парламентын сонгуулийн албан талын санал тооллогын албан ёсны эцсийн дүнг 20-ны өдөр нийтэлж мэдэх юм байна. Албан ёсны дүн тодорсны дараа, Пакистан нь 3-р сарын 1-нээс өмнө, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулах аж. Үүнээс гадна, Пакистаны парламент ч парламентын дарга, орлогч дарга болон Ерөнхий сайдыг сонгон гаргана. Пакистаны парламент нь дээд доод хоёр танхимаас бүрддэг байна. Доод танхимыг бүх нийтийн сонгуулиар сонгон гаргадаг бол, дээд танхимыг муж бүрийн эзлэх суудлын тоог тэнцүүртэй байлгах зарчимыг мөрдөн, мужийн парламент болон доод танхимаас сонгон гаргадаг юм байна. Доод танхим нь 342 суудалтайь үүнд бүсгүйчүүд болон Мусульман бус хүмүүст зориулан 70 суудал үлдээх аж. Уг сонгуульд 7000 гаруй нэр дэвшигч доод танхимын 272 судал болон мужийн парламентын 577 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм байна.

      Одоогийн байдлаар, Ардын нам, Мусульманы холбоо буюу Шарифын бүлэг болон Мусульманы холбоо буюу Удирдагчдын бүлэг суудал авсан хэмжээгээрээ парламентад эхний гуравт орж байна. Ардын нам аль нэгэн нам бүлгийг хамтран ажиллагчаар сонгох нь хүмүүсийн анхаарлын төвд орсон халуун цэгийн асуудал болоод байна. Сонгууль болохоос өмнө нь засгийн эрх барьж байсан Мусульманы холбоо буюу Удирдагчдын бүлгийнхэн болон Ардын намын хооронд хамтран ажиллах боломжтой гэж олон нийт үзэж байсан билээ. Гэвч 19-ний орой Ардын намын дарга Асиф Али Зардари Исламабадад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, Ардын намынхан уулын Засгийн газрын гишүүдтэй хамтран ажиллахгүй хэмээн илэрхийлжээ. Энэ нь Ардын нам болон Мусульманы холбоо буюу Удирдагчдын бүлэг хоорондын хамтран ажиллах боломжийг үгүйсгэсэн байна. Ардын намынхан Мусульманы холбоо буюу Шарифын бүлгийнхэнтэй хамтран шинэ Засгийн газар эмхлэн байгуулж мэднэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байгаа аж. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\