• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-20 16:20:37    
"Эвийн элч" Солонго сэтгүүл

Хятадын Олон Улсын Радио

      Монгол Улсын уншигчид танил тасал болсон "Солонго" гэгч хятад монгол хоёр үсэгийг хавсаргасан нэгэн сэтгүүл байдаг. "Солонго" сэтгүүлийн гоё хийцтэй гадар нүүр нь ном сэтгүүлтэй хорхойтой уншигч бүхний анхаарлыг татадаг юм. Уг сэтгүүлээс Хятад Улс, ӨМӨЗО-ы эдийн засаг, соёл урлагийн мэдээлэл, мөн Хятадын түүх соёлын танилцуулга, нэрт хүмүүсийн амьдрал, эгэл бор яриа хөөрөө гээд баялаг агуулгыг амтархан уншиж болох мөртөө хятад хоол зууш хийх арга дэм, хятад хэл сурах зэрэг хэрэглээний мэдлэг ч багтаж байдаг аа.

     "Солонго" сэтгүүл бол Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн зааврын дагуу ӨМӨЗО-ы гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс эрхлэж байгаа улсын зэрэглэлийн гадаад харилцааны сэтгүүл болох юм. Уг сэтгүүл нь 1993 онд хэвлэл дугаараа эхлүүлсэн, крил хятад хоёр үсэгийг хавсаргасан цорын ганц гадаад суртал ухуулгын сэтгүүл болно.

      15 жилийн турш "Солонго" сэтгүүл нь яг л Хятад Монгол хоёр гүрнийг холбосон таван өнгийн солонго шиг хоёр орны ард түмний нөхөрлөл найрамдлын элч болсоор иржээ. Ялангуяа 2005 онд "Солонго" сэтгүүл Монгол Улсын нийслэл Улаан-Баатарт ажиллах газар байгуулаад гадаад ухуулгын ажлаа тал бүрээр ахиулсан байна. Монгол Улст "Солонго" сэтгүүл 2000 гаруй ширхэг тархаагдаж, энэ нь уг сэтгүүлийн бүх тархаалтын хэмжээний тал хувийг эзэлж бий хэмээн "Солонго" сэтгүүлийн Улаан-Баатар дах ажиллах газрын ажилтан Дэгмид танилцууллаа. Тэрээр цааш нь танилцуулж хэлэхдээ, "уг сэтгүүлийг уншидаг сонирходог, мэдээллийг нь хүндэтгэн хүлээж авдаг маш олон нэртэй хүмүүс байна, үүнд Улсын Хурлын гишүүд, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтангууд байна, бас Монголын радио телевизээр дамжин ухуулдаг, Улаан-Баатарт байдаг зургаан номын санд цөм тархаадаг ба их дээд сургуулийн оюутадын номын санд цөөн тоогоор өгдөг, энэ жил бид хөдөөгийн уншигчид хүргэх нэлээд том зорилого тавиж байгаа" гэлээ. Монгол Улсын сэтгүүлчидийн холбооны нарийн бичгийн дарга Долгорын Чулуун-Баатар "Солонго" сэтгүүлийн ач холбогдол, нөлөөг ингэж ярилаа. ""Солонго" сэтгүүлд Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, шадар сайд зэрэг их өндөр түвшинтэй хүмүүс бас өөрийн санаа бодол, засгийн түвшиний үйл ажиллагаа, хоёр улсын хамтын ажиллагааны тухай бас саналаа илэрхийлж байна, үүнд би их таатай байгаа, "Солонго" сэтгүүлд манай Монгол Улсыг бас Өвөр Монголын уншигчид танилцуулах Монголын цонх гэж арга хэмжээ хийж байгаа, түүнийг бас манай уншигч үнэлж үздэг" гэлээ.

      2008 он бол "Солонго" сэтгүүл хэвлэл эхлүүлсэн 15 жилийн ой болно, тус ойн баяраа тохиолдуулан, "Солонго" сэтгүүлийнхэн Монгол Улст Хятад орныг хэн сайн ойлгодог вэ гэх мэдлэгийн уралдаан болон хятадаар хэн сайн яриж чадах вэ гэдэг яриа илтгэлийн уралдааныг зохион байгуулах юм байна. Энэ хоёр ажиллагааг зохион байгуулсан зорилтынхоо тухай "Солонго" сэтгүүлийн орлогч ерөнхий найруулагч Үндэс-Бат ингэж ярилаа. "Хятад Монгол хоёр орны харицаа сайжирахын дагуу Монгол Улсын ард түмний хятад хэл сурдаг хүн өдрөөс өдөр олширч байгаа, Хятадыг сайн ойлгоё, Хятадын тухай сайн мэдьеэ, хятадаар сайж яриж суръя гэдэг хүсэлтэй хүн олон байгаа, үүнд зориулан уралдаан явуулсан, хятад хэл сурч Хятадыг сайн ойлгох нь яриангүй хоорондын харилцаа сайжрана, ойлголцоо сайжрана, хоорондоо хамтарч ажиллахад маш дөхөм төд болно" гэлээ. Тэгэвэл энэ хоёр удаагийн уралдаанд Монгол Улсын 21 аймаг ба Улаан-Баатар хотын олон салбарын 2000 шахам уншигч идэвхитэй оролцосон байна. Саяхан Улаан-Баатарт болсон Өвөр Монголын соёлын өдөрлөгийн хугацаанд "Солонго" сэтгүүлийнхэн хоёр удаагийн уралдаанд оролцож тунаж үлдэсэн 100 хүнд шагнал гардуулсан байна. "хятадаар хэн сайн ярих вэ" гэдэг яриа илтгэлийн уралдаанд тэргүүлсэн Улаа-Баатарын Юй Цай хятад хэлний сургуулийн сурагч Өнөр-Жаргал юүнд хятад хэл сурч байгаа тухайгаа ингэж ярилаа, "одоо чинь 21-р зуун, Хятадын зуун гэж байгаа, хүн бүхэн хятад хэлийг сурч байгаа, хаа ч хятад хэл хэрэглэгдэж байна. Тийм болхоор хятад хэл сурсан даа" гэлээ. Өнөр-Жаргал бас Хятадад ирж анагаах ухаан, эмнэлэгийн мэргэжлээр суралцах хүсэлтэй юм гэлээ.

      "Солонго" сэтгүүл хэвлэл эхлүүлсэн 15 жилийн турш Хятад Монгол хоёр талын соёлын харилцаа солилцоод үзүүлсэн хүчин зүтгэлийг нь үнэлж, Улаан-Баатарт болсон Өвөр Монголын соёлын өдрүүдэд, энх тайван найрамдлын Монголын холбоогоос "Солонго" сэтгүүлийн хоёр орны эдийн засаг, соёлын солилцоонд үзүүлсэн ач гавьяад талархаж, "Солонго" сэтгүүлд "эвийн элч" цол олгосон юм.

      Монгол Улсын зохиолчидын эвлэл, Нацагдоржын шагналт яруу найрагч, сэтгүүлч, Д.Ням, хоёр орны ард түмний харилцаа ойлголцоод гүүр болж байгаа "Солонго" сэтгүүлд зориулан тусгай "Солонго" гэсэн шүлэг бичисэн байдаг. Уг шүлэгт "Тэнгэр номорсон солонго, тэнд ч үзэгдэнэ, энд ч үзэгдэнэ, долоон өнгөөр солонгорч, дорныг ч холбоно, өрнийг ч холбоно. Ай, энэ солонго аз жаргалын солонго, гүрэн улсыг холбоо гүүр болсон солонго. Ууланд татсан солонго, урьд ч харагдана, хойно ч харагдана, найман өнгөөр солонгорч, намайг ч дуудана, чамайг ч дуудана. Ай, энэ солонго аз жаргалын солонго, гүрэн улсыг холбоо гүүр болсон солонго" гэж шүлэглэсэн юм. Монгол Улсын Айзам хамтлагийн хөгжмийн зохиолч Базарын Цог-Дэлгэр уг шүлэгт ая хавсаргаж, "Солонго" гэсэн шинэ дуу мэндэлжээ.