• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-20 17:23:20    
Хятадад суралцахад ямар шаардлага хангах хэрэгтэй вэ?

Хятадын Олон Улсын Радио

    Бидний нэвтрүүлэгт анхаарал хандуулдаг дийлэнх сонсогч найз нар маань хятад хэл сурахыг бас их хүсдэг юм байна гэснийг та бүхнээсээ авсан захидал мэйлүүдээс ойлголоо. "Хятад хэлийг яаж сурах вэ? хэл сурах боломжийн курс танилцуулж өгнө үү?" гэж асууж байгаа хүн нэлээн олон бий, Тэгэхээр эдгээр сонсогчиддоо зориулж, Хятадын оюутнуудад үйлчлэх төв болон Хятад хэлийг олон улсад түгээмэлжүүлэх албын холбогдох төлөөлөгчдөөс авсан мэдээллийг хүргэе.

    Одоо Хятад улсад 185 улс орон бүс нутгийн 160 мянга гаран оюутан төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байна. Эдгээр оюутнууд Хятадын 31 муж, район, шууд харъяа хотын 519 сургууль, судалгааны газар юмуу бусад сургалтын байгууллага нэгжүүдээр тархаж байдаг.

    Хятадын их сургуулиудын олонх нь хятад хэлээр голчлон хичээлээ зааж байгаа юм. Их сургуулиудын номын сан дахь ном сэтгүүл, гарын авалага нь ердөө хятад хэлэн дээр байдаг учраас, гадаадын оюутан Хятадад ирж суралцаж эрдмийн зэрэг хамгаалахад заавал тодорхой хэмжээний хятад хэлний хэр түвшинтэй байх шаардлагатай юм. Хятадад ирэхээсээ өмнө хятад хэл сурч байгаагүй юм уу хятад хэлний хэр түвшин нь Хятадын их сургуулийн ямар нэгэн мэргэжлийг суралцах хэмжээнд хүрээгүй бол Хятадад ирсний дараа нэгээс хоёр жилийн хугацаанд хятад хэлний суурь мэдлэгийг суралцах хэрэгтэй. Тэгээд Хятадын их сургуульд элсүүлэх шалгалтанд хэр тэнцвэл даруй холбогдох мэргэжлээрээ цааш нь сурч судалж болно.

    Хятад хэлний хэр түвшний шалгалтыг дөхөмчлөөд HSK гэж нэрлэдэг. Хятад хэл сурч байгаа хүн үүнийг сайн мэдэж байгаа байхаа. Түүнийг анхан, дунд болон дээд гэсэн гурван шатанд ангилдаг.

    Анхан шатных нь хятад хэлний 400-3000 байнга хэрэглэгддэг үг болон түүнтэй холбогдох хэлний зүйг эзэмшсэн байх шаардлагатай.

    Дунд шатных нь: 2000-5000 байнга хэрэглэгддэг үг болон холбогдох хэлний зүйг эзэмшсэн байх хэрэгтэй.

    Дээд шатных нь: 5000-8000 байнга хэрэглэгддэг үг болон холбогдох хэлний зүйг эзэмшсэн байх шаардлагтай юм.

    Хятадад ирж суралцахдаа өөрийнхөө сонирхолын дагуу мэргэжлээ сонгох нь зүйтэй, харин дан ганц сургуулийнх нь нэр хүнд нь болж болохгүй, юуны урьд өөрийн суралцах зорилтоо тодорхой байлгаж, элсүүлэхийг хүсч байгаа сурууль болон мэргэжил нь нарийн шинжилгээ хийсэн байх хэрэгтэй. мөн тэгээд хувийнхаа суралцах чадвар, нөхцөл байдал, зардал мөнгө тэрчлэн хожмын ажлын байр болон амьдарлынхаа зам зэрэг талаар сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм.

    Үүний тухайд, олон улсын интернет сүлжээ, сургуулийнхаа оюутан элсүүлэх тухай зар, танилцуулга, оюутан элсэх нөхцөл боломж жич анхаарах зүйл зэргийг ашиглан өөртөө зориулж нямбай судалгаа хийж болно. Энэ нь мэргэжлээ буруу сонгохоос болж сурах гэсэн мэдлэгээ сурч чадахгүй болохоос сэргийлж байгаа хэрэг юм. Тийм учраас зөв бөгөөд хамгийн шинэ мэдээллийг олох нь гадаадад суралцах оюутнуудад дутагдаж болошгүй юм.

    Сургуулийн тухай мэдээллийг олоход дараах 6 зам сувгаар хайж болно.

    Нэг, сүлжээг ашиглах. Та бүхэн энэ хэдэн сайтад хандвал Хятадын сургуулиудын талаарах бүрэн сайн мэдээллийг авч болно. эдгээр сайт нь хятад болон англи хэл дээр бичигдсэн болохоор ашиглахад их дөхөм байдаг, тухайлбал: Хятадын Боловсрол болон эрдэм шинжилгээний компютрийн сүлжээ: http://www.edu.cn/ ;гадаадад суралцагсдын сүлжээ: http://www.csc.edu.cn;хятадын гадаадад суралцагсдын сүлжээ: http://www.cscse.edu.cn болно.

    Хоёр, Хятадаас Монголд суугаа элчин сайдын яам, Ерөнхий консулын газар ба Хятадтай найрсаг харилцаатай нийт олон буюу бүлгэмүүдээс зөвлөлгөө авч болно. Мөн өөрийн орныхоо Засгийн газрын БСШУ-ны яам юм уу гадаадад гарч суралцахад мэдээллээр хангадаг байгуулага нэгжид хандаж болно.

    Гурав, холбогдох лавлах материалуудыг сайн ашиглах хэрэгтэй.

    Дөрөв, өөрийн сонгох их сургуулийхаа оюутан элсүүлэх тухай зар, танилцуулга, анхаарах зүйл зэрэг талын бичиг материалыг авах.

    Тав, Хятадад суралцаж байгаа хүнээс асууж сурах.

    За ингээд хятад хэл сурахыг хүсч байгаа, хятад хэлний сургууль хайж байгаа хүмүүстээ зориулан эдгээр мэдээлийг хүргэлээ. Ер нь та бидний нэвтрүүлэгт хандаж өөрийн сонирхож байгаа зүйлүүдийхээ талаар асууж лавалбал бид чадах чинээгээрээ танд туслаж хариулт өгөх болно.