• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-21 15:02:11    
Фүжяний Тай Нин геологийн цэцэрлэгт хүрээлэн

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсад тансаг сайхан байгалийн үзэмжит газар олон байдаг. Хятадын зүүн өмнөд Фү жянь мужийн Тай Нин сяний Тай Нин бол геологийн онцгой бүтэцтэй дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэн юм.

      Тай Нин геологийн цэцэрлэгт хүрээлэн нь өвөрмөц тогтоцтой Дань шя гадаргууг ЮНЕСКУ дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэнд сонгон оруулсан юм. Дань шя гадаргуу нь хачин сонин гадаргуу болно. Улаан хайр чулуу нь өнө удаан жилийн турш салхи бороонд идэгдсээр байгаад сонин янзын хэлбэртэй чулуу болон бүрэлдэн тогтжээ. Хятадад 600 гаруй Дань шя гадаргуу байгаа. Хятадын Фү жянь мужийн баруун хэсгийн Тай Нингийн Дань шя гадаргуу нь төрөл хэлбэр бүрэн, түрс маяг сонин этгээд байдгаараа онцлог юм.

      Тай Ниний дэлхийн геологийн цэцэрлэгт хүрээлэнгийн хачин сонинг сонирхье гэвэл заавал Зай шя том хавчилд очиж үзэх хэрэгтэй. Өнгөрсөн хэдэн мянган жилийн хугацаанд геологийн бүтцийн ажиллагаа нь Зай шя том хавчлын сонин үзэмжийг буй болгожээ.

      ЮНЕСКУ үүнийг "дэлхийн гоелогийн цэцэрлэгт хүрээлэнгийн үлгэр жишээ" гэж хэлсэн байгаа.

      Зай шя том хавчлын үзэмжит район нь 2 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Шуань тянь хавчил, Түн тянь хавчил, Чи тянь хавчил хэмээн 3 том хавчил байгаа. Хавчилд олон арвин үнэт ургамалтай байдаг.

      Зай шя том хавчлын үзэмжит район нь 500-гаад хавчлаар бүрэлджээ. Мөн ч аялан жуулчлагсдын сонирхлыг хамгаас илүү татдаг байна.

1 2