Украины ерөнхий сайд Юлия Тимошенко ОХУ-д хоёр хоног хийсэн ажлын айлчлалаа 21-нд өндөрлөсэн байна. Айлчлалын хугацаанд ОХУ-ын ерөнийлөгч В.Путин, ерөнхий сайд Виктор Зубков, Юлия Тимошенкотай тус тус хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хоёр талын эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцжээ.
Юлия Тимошенко Украины засгийн газрын ерөнхий сайдаар ажилласнаас хойш Орост анх удаагаа айлчилж байгаа юм. 20-ны орой ерөнхийлөгч В. Путин Москвагийн дүүрэг дэх ордондоо Юлия Тимошенко-г зочлон дайлжээ. В. Путин Орос Украины харилцааг ярихдаа, хоёр талын эдийн засаг, худалдаанд зөрчил маргаан байгаа хэдий ч ерөний байдал сайн байна, худалдааны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Байгалийн хийн талаархи зөрчил маргаан нь хоёр талд ямар ч ашиггүй юм гэж тэмдэглэжээ. 20-ны өдрийн эрт шиг үеэр Оросын ерөний сайд Виктор Зубковтой хийсэн хэлэлцээнд сэтгэл хангалуун байгаагаа Юлия Тимошенко илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: бид олон асуудал хөндэж ярьсан, аль нэгэн асуудал дээр ноцтой санал зөрөлдөөн гаргаагүй. Бүх асуудал ажлын байдалд байгаа болохоор үр дүнтэй болох ёстой гэжээ.
Юлия Тимошенкогийн Орост хийсэн энэ удаагийн айлчлал нь саад ихтэй байгааг шинжээчид анхааралдаа авсан байна. Юлия Тимошенко 1-р сарын эцсээр Орост айлчилж байгалийн хийн асуудал хэлэлцээхээр төлөвлөж байжээ. Гэтэл энэ айлчлал нь Юлия Тимошенко болон Виктор Ющенко байгалийн хийн асуудлыг зохицуулах дээр санал зөрөлдөөнтэй болоод айлчлал нь 2-р сарын 20-ны өдөр хүртэл хойшлов. Гэтэл 2-р сарын 12-нд Украины ерөнхийлөгч Виктор Ющенко Москвад урьдчилан айлчилж, ерөнхийлөгч В.Путинтэй байгалийн хийн асуудлаар санал нэгдэж, хоёр орны харилцаан дахь нэг удааны хямралыг арилгасан байна. Дараа нь Оросын байгалийн хийн аж үйлдвэрийн хувьцаат компани болон Украины нефть, байгалийн хийн компани бодитой асуудлыг шийдэхээр хэлэлцээ хийж эхэлжээ. Гэтэл эдгээр бүхэн нь Украины ерөнхий сайд Юлия Тимошенкогийн оролцоогүй байдалд шийдсэн байна.
Юлия Тимошенко аль эрт засгийн газар эмхлэн байгуулахаас өмнө даруй Орос Украины байгалийн хийн хэлэлцээрийг дахин хянан хэлэлцэнэ гэж олон удаа мэдэгдэж, үүнийгээ шинэ засгийн газрын чухал бодлогын нэг зорилт болгож байжээ. Гэтэл Виктор Ющенко түүнээс тэргүүлж, урьдаар Путинтай нийтлэг ойлголттой болж, Тимошенког санаачлага алдсан байдалд оруулсан байна. Саяхан Ющенко 2-р сарын 22-ны өдөр Москва орж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орны албан ёсны бус дээд уулзалтад оролцохоор шийдэж, хоёр хүний айлчлалын хугацаа давхардсан байна. Украины ерөнхийлөгчийн нарийн бичгийн газар үүний төлөө Тимошенког айлчиллаа хойшлуулахыг шаардсан байна. Тимошенко эцэст нь дипломат хүчин чармайлтаар урьдчилан нэг өдөр айлчлахаар Оросын талтай тохиролцож, Орос Украины байгалийн хийн хэлэлцээрт санаачлагатай байхыг хичээсэн байна.
Украины нефть байгалийн хийн компанийн мэдээ сайн мэддэг хүний танилцуулснаар, Тимошенког дагалдан Орост айлчилсан Украины нефть байгалийн хийн компанийн ерөнхий захирал үүнээс өмнө Туркменд айлчлаж, төв Азид шууд байгалийн хий хангах асуудлыг хэлэлцэн Оросын талтай хэлэлцээ хийхэд ашигтай нөхцөл бүрдүүлэхийг зорьсон боловч ямарч амлалт авч чадсангүй. Оросын талын тохируулалттайгаар Тимошенко Виктор Зубковтой хэлэлцээ хийхдээ байгалийн хийн асуудлыг хөндсөнгүй, харин Путинтай уулзахдаа байгалийн хийн асуудлыг хөндсөн банйа.
Орос, Украин хоёр орны ерөнхийлөгч хэлэлцээ хийж хоёр орны ирээдүйн хэдэн жилийн олон салбар дахь хамтын ажиллагааны үйл ажиллгааны төлөвлөгөөг тогтоосон тул энэ удаа хоёр орны ерөнхий сайдын хэлэлцээ нь уг төлөвлөгөөний агуулгыг бодитой болгоно гэж Оросын олон нийт үзэж байна. Байгалийн хийн асуудлаар удирдах байр суурь авч ерөнхийлөгч Ющенкотой өрсөлдөж байгаа Тимошенкод авч хэлвэл, энэ удаагийн айлчлал нь хүссэн үр дүндээ хүрэхэд бэрх юм гэж шинжээчид үзэж байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|