• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-22 15:07:19    
Хутунг

Хятадын Олон Улсын Радио

      Манайхны нэрлэж заншсанаар Чамингийн гудамжны ойролцоо байрлах эртний түүхтэй Чианши гэж хутун бий. Ер нь Бээжинд ийм хутунууд хаа сайгүй бий бөгөөд дэлхийн том хотуудаас ялгагдах нэг онцлог нь юм. Хутун гэж бие биетэйгээ бөөр залгаа байрладаг шавар хэрмэн хашаагаар тусгаарлагдсан хороолол. Дундуураа нарийн өргөн хүн явах замтай. Өргөн нь машин тэрэг ч багтчихаар зайтай бол нарийн гудамнууд нь хүн ч зөрөх аргагүй нарийн. Хоёр хүн зөрөхөөр бол нэг нь нөгөөдөө зам тавьж өгөхөөс өөр аргагүй. Хятадын нийгэм, түүхийн салшгүй нэгэн хэсэг хутуныг 12 дугаар зууны үе буюу 1271-1368 оны үеийн Юань гүрний үед үүсчээ. Юань гүрэн байгуулагдахын өмнөх их дайнд Бээжин хот нэрвэгдэн сүйрч шинэ төртэй зэрэгцэн байгуулагдсан шинэ хотын өнгөнд хутунг байгуулагдсан гэнэ. Өнөөгийн Бээжин хотын хутунуудын суурь 1368-1644 онд төр барьсан Мин болон 1644-1911 онуудад төр барьсан Чин гүрний үед байгуулагджээ. Бүр Юань гүрний үеийн эртний хутун ч мэр сэр бий. Жишээ нь баруун дүүргийн Шиси-н Зуанта хутуныг Юань гүрний үед байгуулагдсан хамгийн эртний хутунуудын нэг гэх юм билээ.
Хутун гэдэг үг өөрөө худаг гэсэн монгол үгээс үүдэлтэй гэнэ. Нэг худгаас ундаалдаг айлууд гэсэн утгыг агуулж үүсээ байх.

 

      Хутун бүр нарийн учир, түүх, домгоос үүдсэн нэртэй байх юм. Жишээ нь Бээжин хотын төв Хаягдсан хотын дэргэд "Нэхмэлчин охины" гэсэн нэртэй хутун бий. Эртний домгоор бол бурханы бага охин эгч нартайгаа хүний ертөнцөд буун нуурын усанд сэлж наадаж яваад тэнд малаа бэлчээрлүүлж явсан үхэрчин хүүд дурлачихжээ. Диваажингийн хаан охиноо болчимгүй хэрэг өдүүлсэнд хилэгнэн тэнгэрт нь буцааж хайр сэтгэлтнүүдийг Сүүн Замаар тусгаарласан гэдэг. Харин тэдний хайр сэтгэл үүсгэсэн газарт өөрсдийгөө тэнгэр угсаатай гэж үздэг байсан феодлын үеийн ноёд хутун байгуулан амьдардаг байжээ. \Үргэлжлэл бий \