Хятадын Эрүүл Мэндийн Яамны саяхан нийтэлсэн шинжилгээний дүнгээс үзэхэд, бараг хөдөө тосгоны бараг 44 %-нь ундны усны эрүүл ахуйн аюулгүйн үндсэн түвшинд хүрээгүй байна. Хөдөө тосгонд жорлон цөөн байгаа бөгөөд хог новшийг газар сайгүй овоолж байгаа асуудал оршсоор байна. Ийм байдалд чиглүүлэн, Хятадын Эрүүл Мэндийн Яамны холбогдох хариуцлагатай хүмүүс үг хэлж, энэ онд төв санхүүгээс хөрөнгө мөнгөний оруулалтаа нэмэгдүүлж, хөдөө тосгоны усны чанарыг шалган хэмжих болон хөдөө тосгоны жорлонг өөрчлөн сайжруулах ажил хийж, хөдөө тосгоны ундны ус хийгээд байгаль орчны эрүүл ахуйн байдлыг тууштай сайжруулахаар байна гэж илэрхийлжээ.
Ундны ус болон байгаль орчны эрүүл ахуйн байдал бол оршин суугчдын эрүүл мэндийн түвшинд нөлөөлөх чухал хүчин зүйл мөн. 2006 оны 8-р сараас 2007 оны сүүлч хүртэл, Хятад улс анх удаа хөдөө тосгоны ундны ус болон байгаль орчны эрүүл ахуйд чиглүүлэн их цар хэмжээгээр судалгаа шинжилгээ хийлээ. Шалган байцаасан дүнгээс үзэхэд, хөдөө тосгоны ундны усанд оршиж байгаа гол асуудал бол микро бодис байх ёстой хэмжээнээс хэтэрсэн байна. Үүний гол шалтгаан нь хөдөө тосгоны усыг ариутгах хэмжээ нэлээд дор байгаагаас болжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн явцад тариачид ялгадсан бордоо хэрэглэх хэмжээ нь нэлээд их байдаг, гэвч цөөн бус тариачин айл нь ялгадсыг шууд хэрэглэж байдаг болохоор, энэ нь өвчин эмгэг дэлгэрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүнд холбогдуулан Хятадын Эрүүл Мэндийн Яамны төлөөлөгч ноён Мао Чюнань хэлэхдээ:
Энэ онд орон нутгийнхны хөдөө тосгоны жорлонг сайжруулах болон усны чанарт хяналт шалгалт хийхэд хэрэглүүлэхээр төв санхүүгээс 336 сая юань санхүүжүүлнэ. Төвийн төслийг хэрэгжүүлж, орон нутгийн шат бүрийн засгийн газрын хөрөнгө мөнгөний оруулалтаа нэмэгдүүлэхийг цаашид удирдан жолоодож, хөдөө тосгоны ундны усны чанарыг шалгах эрүүл мэндийн хяналт хэмжилтийн сүлжээг сайжруулан, хөдөө тосгоны ундны усаны аюулгүйн төслийн эрүүл мэндийн ухааны үнэлгээний ажлыг цаг даруйд нь өрнүүлж, хөдөө тосгонд бохирдолгүй ахуйн шаардлага хангасан жорлонг нэмэгдүүлэн, ялгадсыг хоргүй болгон шийдвэрлэх хэмжээ хийгээд ундны усны ариун цэврийн стандарт хангах хэмжээг чармайн дээшлүүлнэ гэж Мао Чюнань хэлсэн байна.
Судалгаа шинжилгээний дүнгээс үзэхэд, Хятад улсад өнөө зарим районы ундны усны чанар нь стандарт хангах талаар маш муу байгаа дутагдал оршиж байна. Энэ байдлыг тууштай зохицуулахын төлөө сүүлийн 3 жилийн турш Хятад улс 500 сая шахам юань санхүүжүүлэн, ядуу районы усны чанарыг сайжруулан жорлонг өөрчлөхөд хэрэглүүлсэн байна.
Мао Чюньань хэлэхдээ:
Хөдөө тосгоны усны чанарыг сайжруулан, жорлонг шинэчгэн байгуулж, хог новш бага гаргах, бохир ус бага гаргах зэрэг ажлыг гол болгон өрнүүлж, тосгоны ариун цэврийг баталгаажуулах механизм тогтоож, байгаль орчны ариун цэврийн талаар ерөнхийлсөн цэгцлэлт хийхийг Эрүүл Мэндийн Яам нь олон газарт шаардаж байна. Үүний зэрэгцээ бид бас хөдөө тосгоны байгаль орчны ариун цэвэрт тохирсон техникийг судлан хөгжүүлэх ажил хийж, хөдөө тосгоны ундны усны чанарыг ариун цэвэр байлгахаар гол болгосон байгаль орчны эрүүл мэндэд хохирол үзүүлж байгаа зүйлийг хянан шалгах тогтолцоо тогтоон боловсронгуй болгохоор байна гэжээ.
Эрхэм сонсогчид оо, сая та бүхэн дотоодын цаг үеийн мэдээлэл сонслоо. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|