Суданы Гадаад хэргийн сайд Денг Алор 24-ний өдөр Хартумд Дарфурын асуудлаарх Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Лю Гүйжиньтэй хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа, сайд Денг Алор Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм.
Хятад, Судан хоёр орны харилцааны тухай ярих үедээ, сайд Денг Алор, "Хятад улс бол зөвхөн Суданы Засгийн газрын найз төдий биш, мөн Суданы ард түмний найз юм" гэлээ.
"Хятад улс бол бидний найз учраас Хятад улс нь Африкт ялангуяа Суданд маш их таалагддаг. Суданд Хятад улс ажиллаж байгаа нь Суданы байгуулалтад туслахын төлөө юм. Энд Хятад улс газрын тосны салбарт ч биш, бас бусад салбаруудад ч ажиллаж байна. Хятад улс нь Судантай сайн сайхан харилцаатай байгаа байдалд Дарфурын асуудлыг зохицуулахын тулд хүчин чармайлт гаргаж байгаа юм" гэж сайд Денг Алор тэмдэглэжээ. Өрнөдийн Засгийн газрын бус зарим байгууллага, хувь хүн Дарфурын асуудлыг Бээжингийн Олимпийн наадамтай холбон ярьж байгаад чиглүүлэн, сайд Денг Алор хэлэхдээ, Дарфурын асуудлыг Бээжингийн Олимпийн наадамтай холбохыг Судан эсэргүүцэж байна гэжээ.
"Суданы асуудлаас Хятад улс хохирох юм уу бэрхшээлтэй асуудалд тулгарахыг бид хүсэхгүй бөгөөд Олимпийн наадам харшлалд учрахыг ч хүсэхгүй байна. Дарфурын асуудалд Хятад улс шууд юм уу дамаар оролцож байна хэмээн өрнөдийнхөн үзэж байна. Энэ бол зөв бус үзэлт юм. Хятадын найз болсны хувьд Суданы Засгийн газар энэхүү үзэлтийг өөрчлөх хариуцлагатай юм" гэж сайд Денг Алор илэрхийлсэн байна.
Сайд Денг Алор цааш нь хэлэхдээ, Дарфурын асуудлыг улс төрийн арга хэлбэрээр зохицуулах ахиц нь энхийг дэмжин сахиулах хүрээн дэх НҮБ болон Африкийн холбооны холимог үйл ажиллагаанаас хоцорч байгаа нь голцуу Дарфур район дахь Засгийн газрын эсрэг байгууллагууд нэгдэлтэй үзэл бодлоор хэлэлцээнд оролцохын аргагүй болсноос шалтгаалж байгаа юм гэжээ.
"Дарфурын асуудлын зангилаа нь Дарфур район дахь Засгийн газрын эсрэг буй бүхий байгууллагуудыг нэгдэлтэй тал болгож, нэгдсэн хөтөлбөр, үзэлт бүрдүүлэх явдал юм. Дарфур район дахь Засгийн газрын эсрэг зэвсэгт байгуулал бүлэглэл олон, 20 гаруй байгуулал бүлэглэл богинохон цагийн дотор нийтлэг ойлголтонд хүрч чадахгүй байна. Энэ нь бидэнд тулгарч бий бэрхшээлтэй асуудал юм. Иймээс Засгийн газрын эсрэг адил бус санал бодолтой байгууллага, бүлэглэлүүдтэй бид хэлэлцээ хийхийн аргагүй байгаа юм" гэж сайд Денг Алор тэмдэглэжээ.
Сайд Алор бас хэлэхдээ, хэдийгээр Дарфурын асуудлыг зохицуулахад бэрхшээл ихтэй байгаа боловч, Дарфур районд энх тайван байдал тогтоохын тулд Суданы Засгийн газар үргэлжлэн хүчин чармайлт гаргана гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|