• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-25 15:07:33    
Суганы гижгийг хүргэж байх олон сайн талдай

Хятадын Олон Улсын Радио

      Суга бол хүний бие махбодийн тун амархан гижиг хүрдэг хамгийн эмзэг хэсэг юм. Харин түүний гижгийг хүргээд суганы ажиллагааг байнга нэмэгдүүлж байх нь эрүүл мэндэд барагдашгүй их олон сайн нөлөө үзүүлдгийг хүмүүс төдийлөн ойшоохгүй явж байна.

      Үнэндээ, суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь хоол боловсруулах системд угсруулсан хурдасгуур юм шиг хоолны дуршлыг нэмэгдүүлж, амны хөндий, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, элэг, нойр болон хошногны шавхрууг гадагшлуулах болон хүнсний зүйлийг задруулах химийн идэвхжилийг дээшлүүлдэг байна.

      Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь бөөрний системд зэвэрдэггүй ган хоолой угсруулсан юм шиг бөөр, шээс дамжуулах хоолой, давсаг болон шээсний сүвийн чадавхийг сайжруулж, бие махбодийн бодисын солилцоон дахь шээсний хүчил, шээсний эд, эрдэс давс зэрэг хаягдал бодис болон үлдэгдэл усыг цаг даруйд нь саадгүй гадагшлуулдаг байна.

      Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь амьсгалын системд олон хэрэгцаат агааржуулагч угсруулсан юм шиг уушигны ажиллагааг сайжруулдаг төдийгүй хамар, хоолой багалзуур, мөгөөрсөн хоолой зэрэг системийн хийн солилцоог идэвхжүүлж, хүчилтөрөгчийг хүлээн авах болон нүүрсхүчлийн хийг гадагшлуулахад тун сайн нөлөө үзүүлдэг байна.

      Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь дотор гадар бэлгийн эрхтэн болон бэлгийн эсийн эрүүл хөгжилд тустай төдийгүй хурьцлын урмыг ихээр нэмэгдүүлдэг байна.

      Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь судасны системд бичил насос угсруулсан юм шиг зүрх, артерийн судас, тогтуун судас болон хялгасан судасны цусыг саадгүй урасгаж, бүх бие дэх эргэлтийг сайжруулдаг бөгөөд тархины цусыг зохицуулж, сэтгэл санааг баяр баясгалантай, цусны даралтыг тогтвортой байлгаж чаддаг байна.

      Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь сэрлийн эрхтэний системийн хамгаалагч шиг нүд, чих, хамар, хэл болон арьс зэрэг нь гаднын сэдэлтэд учрах үед нэн идэвхтэй ажилладаг байна. Ялангуяа ихээр хөхрөлдөх үед нулимсны булчирхайнууд нь нулимсыг идэвхтэй шүүрлүүлж, салст бүрхэвчинд байсан үлдэгдэл бодисыг үр ашигтай гадагшлуулдаг байна. Энэ нь нүдийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг төдийгүй бас янз бүрийн нүдний өвчин эмгэгээс сэргийлж чаддаг юм байна.

      Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь бие махбодийн хэт богино долгион үүсгэгч шиг бүх биеийн 206 хэсэг яс, тэрчлэн ястай холбогдсон бүх булчин шөрмөсийг хөдөлгөдөг төдийгүй чөмөгний цус төлжүүлэх чадавхийг нэмэгдүүлж, ясыг бөх болгон, булчин махыг нэн цулжуун, арьсыг нэн зөөлөн, үс гэзгийг нэн өнгөлөг хар болгодог юм байна.

       Суганы хөдөлгөөнөөс бий болсон инээд нь бүрэн автомат зохицуулагч шиг бамбай булчирхай, бамбайн дагалт булчирхай, өнчин тархи, боргоцгийн булчирхай, нойр, өндгөн цэврүү, шар бие зэрэг дотоод шүүрлийн эрхтнүүдийнг тэнцвэртэй ажиллахад тусалдаг төдийгүй хүчиллэг болон хужирлаг зүйлийг ерөнхийд нь тэнцүүлэн зохицуулж, бие махбодийн дотоодын ажиллагаа нь бүрмөсөн нэгдэлтэй байхыг сайтар хамгаалж, лимфийн 9 булчирхайн дархлааг ихээр нэмэгдүүлж, өмөн үүгээс сэргийлэх үүргээ үр ашигтай биелүүлдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\