Хятадын хүүхдийн түргэн тусламжийн болон бэлэтгэл сургалтын анхны төв 1984 оны 10-р сарын 10-ны өдөр Хөхнуур мужийн Шинин хотод байгуулагдав. 4015 квадрат метрийн талбай бүхий энэ Хүүхдийн түргэн тусламжийн болон бэлэтгэл сургалтын төвийг Хятад улс болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран байгуулсан юм.
Хүүхдийн тарихины саа өвчнийг сэргийлэн эмчлэх анхнйы төв: Хятадын хүүхдийн тарихины саа өвчнийг сэргийлэн эмчлэх анхнйы төв 1987 оны 9-р сард зүүн хойд нутгийн Жамс хотод байгуулагдав. Хүүхдийн тарихины саа өвчин бол байнга тохиолддог өвчин бөгөөд өнгөрсөнд эмчилгээ авдаггүй өвчин гэж үзэж байжээ. Хятадын Хүүхдийн мэдэрлийн өвчний сурч судлах нийгэмлэгийн орлогч дарга, Жамсын ангаах ухааны дээд сургуулийн Хүүхдийн салааны профессор Ли Шүчүнь 1983 оноос эхлэн, биеийн бэлэтгэл дасгал хийлгэх аргыг хэрэглэн ийм өвчинд нэрвэгдсэн 380 гаруй хүүхдийг эмчилээд илааршуулсан хэмжээ нь 94,9 хувьд хүрсэн бөгөөд өвчинд эхлэн нэрвэгдэх үеийн эмчилгээ зэрэг талын судалгааны ололт амжилт нь мөн улсын дотооддоо тэргүүлэх байранд орсон байна. Хэвтэж эмчлүлэх 50 ортой энэ эмчилгээний төвийг профессор Ли Шүчүнь даргалж байсан юм. Энэ эмчилгээний төвийг байгуулах явцад дотоод гадаадын тал бүхний анхаарал дэмжилгийг хүлээсэн бөгөөд Япон найз эмчилгээний төвийн тоног төхөөрөмж, материалыг бэлэглэсэн бөгөөд хүмүүсийг нь бэлэтгэж өгсөн юм байна.
Жуан үндэстэний ардын эмнэлгийн анхны амбулатори: Хятадын Жуан үндэстэний ардын эмнэлгийн анхны амбулатори бол 1985 оны 4-р сарын 1-ний өдрөөс эмчилж эхэлсэн, Гуаншигийн Хятад ангаах ухааны дээд сургуулийн байгуулсан Жуан үндэстэний ардын эмнэлгийн амбулатори болно. Жуан үндэстэний ардын эмнэлэг нь урт удаан түүхтэй, иргэдийн дунд өвөрмөц бөгөөд эмчилгээний онцгой үр өгөөжтэй их олон арга засал байдаг юм байна. Энэ амбулатори байгуулагдсан нь үндэстэний соёлн нандин өв болсон Жуан үндэстэний ардын эмнэлгийг нэн сайтар хөгжүүлэхэд ашигтай юм.
Эрүүл мэндийг нь нөхөн сэргээх аялал жуулчлалын анхны төв: Хятадын эрүүл мэндийг нь нөхөн сэргээх аялал жуулчлалаар зорилго болгож, Шянган, Аомэний ах дүү нар болон гадаадын хүмүүст зориулсан энэ анхны төв бол 1990 оны 3-р сарын 2-ны өдөр үзэмжит сайхан Жзхай хотод байгуулагдсан Шиньвань булангийн эмчилгээний төв болно. Энэ төвт дотоод гадаадын нэрт мэргэжилтнүүд, профессор, дэлхийн тэргүүний оношилох аппраттай байж, эрүүл мэндийн шинжилгээ хийж, төрөл бүрийн өвчнийг эмчилхээс гадна эрэгтэйн бэлгийн чадавхи муутсан зэрэг өвчнийг эмчилдэг юм байна. Иньваний амралтын газар нь тэр үедээ Олон улсын амралт сувилалын холбоонд элсүүлсэн Хятадын цорын ганц амралтын газар байсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|