• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-25 15:14:51    
Олипийн наадам болон энгийн иргэд

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны олимпи дөхөхийн хирээр тус спортын их наадам нь Хятадын энгийн иргэдийн амьдрал яриа хөөрөөний гол сэдэв болжээ .

      Бээжинд Сао Зэжэн гэж 103 настай буянтай буурал бий. Түүний бие лагшин тунгалаг бөгөөд биеийн тамирын ажиллагаанд оролцох дур сонирхолтой хүн. Өөрийн амьдарч байгаа хот нь олимпийн наадам зохион явуулах болсонд хүүхэд юм шиг баярлан хөөрч, олимпийн тэмцээнийг сонирхохыг хүсч байгаа төдийгүй өөрийн хүсч ирсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг бодож явдаг гэж тэр хэлж байна. Тэрээр чухам юу хүсч явдаг юм бол?

     Өндөр настан Сао Зэжэн 2008 оны Бээжингийн олимпийн наадмын гал бамбар дамжуулагч болох хүсэлтэй аж. 2004 онд Афины олимпийн наадмын гал бамбар дамжуулах ажиллагаа Бээжинд явагдах үед 100 хүрсэн тэрээр зуны халуунд гал бамбарын буухиа ажиллагааг сонирхож, гал бамбар дамжуулагчтай зураг авхуулсан юм. 2008 онд Олимпийн наадам Бээжинд болно. Олимпийн наадмын үйл ажиллганд ороллцох хүслээ яаж биелүүлэх бэ гэж бодсоор тэрээр гал бамбар дамжуулагч болъё гэсэн сэтгэгдэл төржээ.

      Өндөр настан Сао Зэжэ энэ хүслээ биелүүлэхийн төлөө өдөр бүр алхаж, хөл гараа хөдөлгөх тамирын дасгал хийж иржээ. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо байгуулагдаж, олимпийн наадмын гал бамбар дамжуулагч бүртгүүлэх мэдэгдэл нийтлэгдмэгч өндөр настан Сао Зэжэ хорооллын орон сууцны конторт өргөдлөө өргөн барьжээ. Олимпийн гал бамбарыг би гартаа өргөхөд хүрвэл бүх дэлхийн найз нөхөд Бээжингийн зууны өндөр настны дүр төрхийг харж, Хятад хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлтийг харуулах болно гэж тэрээр хэлж байна.
Бээжингийн сансар нисэх онгоцны их сургуулийн 2-р ангийн оюутан Лян Чэнь өөрийн хүчин чармайлтаараа Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхны нэгэнд сонгогдсон бөгөөд 2007 онд Бээжинд болсон олимпийн наадмын урьдчилсан тэмцээнд үйлчилжээ. Энэ нь түүний амьдралд ихээхэн өөрчлөлт гаргасан юм. Өнөө би олимпийн наадмын тухай мэдээлэл ялангуяа сайн дурынхны тухай мэдээлэлд онц анхаарал хандуулах болсон. "Сайн дурын хошууч" гэдэг сонинг би маш унших дуртай, учир нь уг сонин дээр сайн дурынхны үйл ажиллагааг мэдээлж байдаг гэжээ.

      Нефтийн бүтээгдэхүүний боруулалтын ажил хийдэг Сао фан бол Бээжингийн хорооллын ангил хэлний сайн дурын багш юм. Түүнтэй адил сайн дурын багш Бээжинд хэдэн зуун хүн бий. Тэд бол их сургуулийн англи хэлний мэргэжлээс төгссөн оюутан, дахин Бээжингийн хэлний их сургуулийн эрчимжүүлсэн сургалтад суралцаад хороололд англи хэлийг ажлын чөлөөгөөр зааж байгаа. Бээжин хотын засгийн газрын төлөвлөгөөний дагуу, 2008 оны Бээжингийн олимпийн наадам болох үед Бээжингийн 4-6 сая иргэд ангил хэлээр ярьж чадах болно. Энэ нь бараг Бээжин хотын нийт оршин суугчдын 30 хувийг эзлэх юм. Энэ зорилтод хүрэхийн төлөө Бээжин хотын засгийн газар сургуулиудтай хамтран ажиллаж гадаад хэлний сайн дурын эдгээр багш нарыг бэлтгэсэн юм.

      Олимпийн наадамд үйлчлэх сайн дурынхан болох нь Хятадын олон зуун мянган хүний хүсэл мөрөөдөл юм. Гэлээ бүгд сайн дурынхан болж чадахгүй нь мэдээж. Гэвч өөрийн оронд болох олимпийн наадамд нэн олон хүн хүчин зүтгэлээ гаргахыг хүсч байна.

      Хятадын Хэ нань мужийн Кай фэн хотын 48 настай бүсгүй Жан Жяньшү өөрийн хүчиндээ түшиглэн хатгамал гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэр эрхэлж байгаа хүн. Анх олимпийн наадмын бэлтгэл ажил бүх талаар өрнөж эхлэх үед тэрээр " Хэ нань хатгамлаар олимпийн наадмыг дэмжих" сэтгэгдэл төржээ. Хэлбэрэлтгүй чармайсны ачаар Жан Жяньшү "олимпийн наадам"-ын тусгай бүтээгдэхүүн хангагч бизнесмен болов
Нэн баярлууштай явдал гэвэл тэрээр Хэ нань мужийн олимпийн наадмын гал бамбар дамжуулагчаар нэр дэвшжээ. 2007 оны 10-р сарын 12-ны орой олимпийн наадмын гал бамбар дамжуулагчийг шалгаруулах Хэ нань мужийн шалгаруулалтад хөтлөгч Жан Жяньшү гэж түүний нэрийг зарлахад тэр сэтгэл догдлон халуун нулимс унагааж билээ.

      2007 онд Хятад хүмүүс өөр өөрийн хэлбэрээрээ олимпийн наадмын бэлтгэл ажил хүчин зүтгэлээ гаргаж хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр чармайн зүтгэж ирлээ. \Урангоо орчуулж бэлтгэв