• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-25 16:43:35    
"Усан шоо" туршилтын тэмцээнд өндөр үнэлгээ авав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн 2008 оны олимпийн наадам энэ оны 8-р сард болно. Олимпийн талбай заалуудыг хэмжин туршиж, олимпийн наадмын бэлтгэл ажлыг шалгаж, наадмын ажилтнуудын уралдаан тэмцээнийг зохион байгуулах чадварыг дээшлүүлэхийн төлөө, Хятад улс өнгөрсөн оны 7-р сараас олимпийн наадам эхлэх хүртэл хэмжилт туршилтын уралдаан тэмцээнүүд зохион байгуулж байгаа юм. Түүний дотор саяхан болсон тэмцээн бол 24-ний өдөр өндөрлөсөн Олон улсын Усанд сэлэлтийн холбооны Дэлхийн цомын төлөөний усанд үсрэх харайлтын тэмцээн болно. Энэ тэмцээн бол Улсын усанд сэлэлтийн төв байгуулагдан ашиглалтад орсны дараа зохиогдсон олон улсын хоёр дахь чухал тэмцээн юм. Бээжингийн олимпийн наадмын үеэр энэ "Усан шоо"-д усанд сэлэлт, усанд харайх, уран сэлэлт зэрэг төрлийн тэмцээн болно. Тэгвэл "Усан шоо" нь энэ тэмцээнд ямар үнэлгээ авсан бол?

      Барилгын гадаад байдал хийгээд өнгө нь усны молекултой төсөөтөй учраас Улсын усанд сэлэлтийн төвийг "Усан шоо" гэж нэрлэсэн юм байна. 2-р сарын 19 – 24-ний өдрүүдэд энд зохиогдсон Олон улсын Усанд сэлэлтийн холбооны Дэлхийн цомын төлөөний усанд харайх тэмцээн бол олимпийн наадмаас өмнө зохиогдож байгаа уралдаан тэмцээнүүдийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мөн "усан шоо" ашиглалтад орсноос хойш зохиогдсон олон улсын хоёр дахь чухал уралдаан тэмцээн байлаа. Тэмцээний үеэр Олон улсын усанд сэлэлтийн холбооны гүйцэтгэх дарга "усан шоо"-гийн уралдаан тэмцээний төрөл бүрийн бэлтгэл ажилд дүн шинжилгээ хийсэн байна. Олон улсын усанд сэлэлтийн холбооны Техникийн хэлтсийн албаны хүн сурвалжлагчид хэлэхдээ,

     Энэ барилга маш гоё. Энэ бол дэлхийн хамгийн гоё барилга, бид үүгээр бахархах ёстой. Энд уралдаан тэмцээн зохион байгуулахад маш тохиромжтой гэжээ.

     Үүний зэрэгцээ, дэлхийн хэвлэл мэдээллийн том том хэрэгслэлүүд ч "усан шоо"-д маш их анхаарал хандуулсан байлаа. Дэлхийн олон улс орон, газар нутгийн сэтгүүлчдэд ажлын ая тухтай нөхцөл боломж хангахын төлөө, "усан шоо"-гийн хэвлэл мэдээллийн төв нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ажлын цагийг нарийн хувааж, сэтгүүлчид харилцан нөлөөлөхгүй байхыг баталсан бөгөөд бэлтгэл дасгал хийсэн сайн дурынхан тэмцээний үеэр сэтгүүлчдэд төрөл бүрийн мэдээллийг цаг алдалгүй дамжуулж өгөх болно.

      Энэ удаагийн тэмцээн Бээжингийн олимпийн наадмын усанд сэлэлтийн уралдааны эрхийн төлөөх урьдчилсан тэмцээн мөн тул нэрт тамирчид олноор оролцсон байна.

      Энэ удаагийн тэмцээнд дэлхийн усанд сэлэлтийн олон нэрт тамирчин оролцсон тул үзэгчид ч олон байж, уралдаан болох бүр талбай заалын суудал дүүрээд байлаа. "Усан шоо "-гийн талбай, заалын үйл ажиллагаа болон уралдаан тэмцээн зохион байгуулах груп хүндрэл бэрхшээлийг даван туулж, салбарууд хоорондоо хүч хамжилцан, уралдаан тэмцээний тал бүрийн ажлыг урагштай явагдуулахыг батлахаар чармайжээ. Уралдаан тэмцээний үеийн талбай заал болон уралдаан тэмцээний үйл ажиллагааны байдлыг дүгнэх үед Олон улсын усанд сэлэлтийн төвийн тэмцээний талбай заалын ажил хариуцсан дарга Шан Хэшүнь хэлэхдээ, \\ Бид талбай заалын үндсэн шатны ажил хариуцсаны хувьд уралдаан тэмцээний эхний ажлуудыг биелүүллээ. Энэ үйл ажиллагаанд оролцсоноор бид томоохон уралдаан тэмцээн зохион байгуулах чадвараа дээшлүүллээ гэжээ.
Бээжингийн олимпийн наадам дөхөж ирснээр олимпийн наадмын сорилт тэмцээнүүд цаашдаа үргэлжилнэ. Олимпийн наадмын талбай заалууд ч хойно хойноосоо ашиглалтад орно. Бээжингийнхэн идэвхтэй байр сууриар шалгалт сорилт бүхийг угтан бэлтгэж байна. \Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав\