2007 оны 4-р сард Америкт гарсан орон сууцны Б зэрэглэлийн зээлийн нөлөөгөөр, Америкийн эдийн засаг бэрхшээлтэй нугарал бүдрэлтэй болов. Америкийн ажлаар хангах зах зээл урагшгүйтэж, ажилгүйчүүдийн тоо цаашид нэмэгдэж, хэрэглэгчдийн итгэлийн хэмжээ эрс буурсаны улмаас, нэн олон эдийн засагчид нь, Америкийн эдийн засаг өнөө доройтож байна гэж үзэв. Өөдрөг сэтгэлтэй ажиглагчид ч, Америкийн эдийн засаг доройтох хүнд заналхийлэлд тулгарч байна гэж үзсэн байна. Мөн зарим хүн, Америкт өнөө инфляци өсч, дэлхийн эдийн засгийн хөгжлийг нөлөөлж байна гэж үзсэн байна. Гэвч зарим шинжээчид, энэ нь бүх дэлхийн чанартай эдийн засгийн хямралд хүргэхгүй гэж үзэж байна.
Америкийн нэрт "Бүх Америкийн үйлдвэр худалдаа эдийн засгийн ухааны нийгэмлэг" 25-ны өдөр тайлан нийтлэж тэмдэглэхдээ, нийгэмлэгийн 45%-ийн эдийн засагч нар Америкийн эдийн засаг энэ онд уналтад орно гэж үзэж, нийгэмлэгийн нөгөө 55%-ийн гишүүн хэдийгээр Америкийн эдийн засаг энэ онд жинхэнэ утгын хувьд доройтол гарахгүй гэж үзсэн байна. Гэлээ ч энэ онд Америкийн эдийн засгийн өсөлт 1.8% орчимд л хүрч, өнгөрсөн 5 жилийн хамгийн дор хэмжээнд байх болно гэж үзэж байна. Түүний дотор 1-6-р сард эдийн засгийн үзүүлэлт буурах болно гэж үзсэн байна.
Америкийн эдийн засгийн өсөлт нэгэнт зогсов гэж Америкийн холбооны нөөцийн сангийн дарга байсан Греенсран 25-нд маш хатуу хэлсэн байна.
Эдийн засгийн өсөлт удааширснаас болж Америкийн холбооны нөөцийн санг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр хүүг бууруулах бодлого авахад хүргэсэн байна. 2007 оны 9-р сараас Америкийн холбооны нөөцийн сан одоо болтол хүүгийн хэмжээг 5.25 хувиас 3 хувьд хүртэл бууруулжээ. Энэ оны эцэс болохоос өмнө холбооны сангийнхан хүүгийн хэмжээг 2.25 хувьд хүртэл бууруулах санаатай байна.
Хүүг бууруулах бодлого болон одоогийн нефтийн өндөр ханш нь мөнгөний инфляцийн өсөдтийг өндөр хэмжээнд хүргэх нь зайлшгүй юм.
Даяаршил болон худалдааг чөлөөтэй болгох байдалд, Америкийн мөнгөний инфляцийн өсөлт дэлхийн эдийн засагт лавтай нөлөөлөх болно. Азийн зарим орон ам.доллартай холбох бодлого авч байгаа болохоор Америкийн холбооны нөөцийн сангийн авч байгаа хүүгийн хэт зөөлөн бодлого нь дэлхийн чанартай мөнгөний инфляцийн өсөлтийг өндөр хэмжээнд хүргэх нь зайлшгүй юм. Америк гадаадад мөнгөний инфляциа экспортолж байна гэж Америкийн зарим эрдэмтэн үзэж байна.
Америкийн эдийн засагтай харьцангуй нягт хэлхээ холбоо бүхий улс орон, газар нутгуудад мөнгөний ханш харилцан адилгүй хэмжээгээр унаж байна. Гэвч хэсэг мэргэжилтний төсөөлж байгаагаар, Америкийн эдийн засгийн тааруухан байгаа байдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөтэй боловч, дэлхийн эдийн засгийг доройтолд арай хүргэхгүй юм байна.
Америкийн орон сууцны зээлийн хямрал нь Америкийн эдийн засгийн бага хэсэгт нөлөөлснөөс биш, эдийн засгийн гол хэсэг нь эрчтэй хэвээр байна. Үүнээс гадна, Бушийн засгийн газрын эдийн засагт өдөөлт өгөх 168 тэрбум ам.долларын төлөвлөгөөний хэрэгжилт, тэрчлэн Америкийн холбооны нөөцийн сангийн хүүгийн хэмжээг багасгах бодлого нь мөн Америкийн эдийн засгийг сүүлийн хагас жилд өсөлтөд хүргэх боломжтой юм, Америкийн эдийн засаг тааруухан байлаа ч гэсэн энэ бол түр зуурын бөгөөд ялимгүй юм гэдгийг энэ нь харуулж байгаа юм. Нэн чухал нь даяарчлал хийгээд худалдааны чөлөөт байдал нь Америкийн эдийн засагт учирсан хэсэг нөлөөг хүлээн авах болно. Өнөө дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр хүчин олон болж, Америк, Европын холбоо, Японоос гадна, Бразили, Энэтхэг, Хятад, Орос, тэрчлэн хөгжиж байгаа их олон орон дэлхийн эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр хүчин болсон байна. Энэ байдал нь эдийн засгийн эрсдэлийг зайлуулж, Америкийн эдийн засгийн асуудлаас бий болсон сөрөг нөлөөг арилгахад тустай юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|