• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-26 14:49:00    
Хятадын тал нутагтай уялдаа холбоотой Австрали мэрэгжилтэн

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын баруун хойт нутгийнхан үйлдэрлэлийн дан ганц арга хэрэглэж, мал аж ахуй нь тал нутагт ихээхэн түшиглэдэг учир тухайн орон нутгийн эклогийн систем, хүмүүсийн амьдралд өвс бэлчээр тачирдан муудах, хөрсний идэгдэл их болох зэрэг сөрөг нөлөө учруулсан байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар тал нутгийг хамгаалах арга хэмжээ авч, олон улсын зарим байгууллага, мэрэгжилтэд ч энэхүү ажиллагаанд оролцосон байна. Одоо бид Гансу мужийн тал нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан Австралийн эдийн засагчыг танилцууляа.

      Randall Jones бол Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн тал нутгийн хөгжилтийг судалдаг эрдэмтэн байгаа юм. Хятад Австралийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны төслийн хэрэгжүүлэгч болсны хувьд тэрээр 2005 онд Хятадад ирэж ажиллаж, Хятадын баруун хойт нутгийн тал нутгийн тогтвортой хөгжилд тусласан байна. Гансу мужид ирсний дараа Randall Jones Хятадын баруун хойт нутагт их сонирхолтой болсон байна. Тэрээр хэлэхдээ, би энд ирсний дараа эндхийн байгал орчинд их сэтгэл хөдөллөө. Миний Хятадыг нэн гүн ойлгохыг дагалдан би Хятадын энгийн ардын буяны үйл хэрэгт анхаарлаа нэн их хандуулах болсон. Учир нь эндэхийн ард иргэд их дотонсог байдаг учир би ч тэдэнд туслан зарим асуудлыг нь зохицуулж өгөхөд бэлэн байна. Анх ирэхдээ би эрдэм шинжилгээний судалгааны зорилттой ирсэн, одоо харин эндэхийн хүмүүст туслан зарим бодит асуудлыг зохицуулж өгөхийг бодох болсон гэжээ.

      Randall Jones-ын ажиллаж байгаа судалгааны хэсэгт Хятадын олон эрдэмтэн оролцож байна. Манай энэ групын бүтэц их шинжлэх ухаанч юм гэж Randall Jones үзсэн байна. Манай энэ групад Австрали, Хятад хоёр орны эрдэмтэдээс бүрэлдэж, адил бус судалгааны салбар эклоги, мал аж ахуй, тал нутгийн судалгааны салбарын эрдэмтэд байгаагаас гадна бас эдийн засгийн ухааны эрдэмтэн намайг оролцуулжээ. Энэ групын онцлог гэвэл салбар сундалж, судалгааны олон салбарыг хамарсан байдаг. Бид ажлаа тал нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн системийг ерөнхийд нь ойлгож, судалсан юм. Харин дан ганц тал нутаг, мал аж ахуй гэж хуваасангүй юм. Энэ бол нэг системтэй судлах арга байж, Хятад улс үүнээс их ашиг хүртэх юм гэжээ.

      Миний гол ажил бол өөрийн компьютерийн мэдэлгээрээ загвар зохиож, Хтадын ажил нэгтэдийнхээ парактег ажилтай уялдуулан, Хятадын баруун бүс нутгийн эклогийн системд тал бүрээр шалгалт хийж, тогтвортой хөгжилийн арга төсөл олох болно гэж тэрээр илэрхийлжээ.

      Randall Jones их даруухан боловч тэрээр энэхүү хамт олны дунд чухал үйлдэл үзүүлдгийг хамтран ажиллагч нь бүрэн үнэлж байна. Түүний хамтран ажиллагчын нэг, Гансу мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн орлогч захирал профиссор Ү Жянь-пин хэлэхдээ, Randall Jones манай энэ төсөлд оролцогч болсны хувьд эдийн засгийн ухааны үүднээс компьютерийг ашиглан үйлдвэрлэлийн ситемд судалгаа хийж, мал аж ахуйн ухаан, тал нутгийн судлал хийдэг биднийг тал нутгийн үйлдвэрлэлийн системийн талаар нэн гүнзгий танилттай болгожээ. Үүнийг бүрэн ойлгосон үндсэн дээр бид сая үйлдвэрлэлээ үр ашигтай хөгжүүлэх бөгөөд байгаль орчины хамгаалалтад тустай, соёлыг хүндэтгэсэн техникийн арга олж, манай улсын баруун бүсийн эмзэг эклогийн орчиныг хамгаалах болгох юм гэжээ.

      2002 онд Шинэ Зеландийн засгийн газрын Гансу мужид дэмжилэг үзүүлэх нэг төсөлд хамтран ажиллаж танилцасан юм. Энэ хэдэн жил тэрээр Randall Jones-ийг сайн ойлгож, түүний мэдлэг чадварыг танин мэдэж, сайн суугдалтай болсон байна.

      Хятадын баруун бүс нутгийн тал нутагт үндэстний цөөнх амьдардаг бөгөөд малчин айл олон байдаг. Үүнийг хянуур зантай Randall Jones тани мэдэж, ажил дундаа тал нутгийг хамгаалах, мал аж ахуйг хөгжүүлэх, малчин тариачины орлогыг нэмэгдүүлэхийг хамтадган бодохыг чухалчилсан байна.

      Randall Jones-ын компьютерийн судалгааны арга болон тал нутгийг хөгжүүлэх төслийн Австралид олон нийтээр тани мэдэрч байсан тул үүнийг Хятадад шууд авчиран хэрэглэх гэсэнд хянуур зантай Randall Jones ингэж үзсэнгүй харин Хятадад тохиромжтой арга хайн сүвэгчилсэн байна.

       Хоёр жил гаруй ажиллаад ямар ололт амжилт олсон тухайгаа Randall Jones хэлэхдээ, би нэгэнт тал нутгийн өвөс бэлчээр сэргэх, тариачид ч орлогоо нэмэгдүүлэх хөгжлийн арга олсон гэжээ.

       Бид Хятадын онцлогт тохирсон тал нутгийн хөгжлийн арга олсон. Тариачид үр тариа тарих талбайгаа багасгаж царгас таривал хонь мал хашаалж тээжээх үеийн бордооны асуудлыг зохицуулж, орлогоо нэмэгдүүлж болно. Үүнтэй адилаар малчид одоогийн тэжээж арчилж байгаа хонио мях сайн гардаг, ноос ноолуур нь сайн байдаг бөгөөд үржлийн чадвараар нэн сайн жижиг сүүлтэй хонь тэжээвэл мөн адил эдийн засгийн ашиг хүртэж болно гэж тэрээр илэрхийлжээ.

      Одоо Гансу мужийн зарим малчин тариачин түүний сануулгаар энэхүү төслийг хэрэгжүүлж, өөрийн амьдрал, байгаль орчиндоо ашиг хүртээж байна гэж Randall Jones баяртай хэлэж байна.

      Энэ жил Randall Jones-ын Хятадад ажиллах хугацаа дуусах болно. Гэвч тэрээр тараагаар Хятадад ирэж ажиллана гэдэгт итгэж байна.