
Жян ши муж бол энэ удаа цас мөсний шамарганд хамгийн их гамшигдсан мужийн нэг юм. Бүх мужийн цахилгаан сүлжээ их хэмжээгээр эвдэгдэж, олон газарт цахилгаан шугам хөлдөн тасарч, цахилгааны суваргууд хугарч нурснаар цахилгаан хангамж тасалдаж, 500 киловалтын цахилгаан сүлжээний жяз дампуурч, 220 киловалтын цахилгаан сүлжээний систем хүнд ноцтой эвдэгдэж, их цар хэмжээгээр цахилгаан тасарсан байдал гарсан юм. Мөн шамарганд Чан жиүгийн хурдны зам болон Жиү жянгийн том гүүр нэг үе дарагдаж, хөдөө аж ахуй болон ойн аж ахуй маш их хохирол үзсэн байна. Түүхэнд ховорхой гардаг энэхүү гамшигт Жян ши мужийн намын хороо, засгийн газрын удирдагчид нэн даруй цэрэг армиа дайчлан гамшигтай тэмцэн авран туслахи ажлаа үр ашигтай хийсэн юм. Өнөө бүх мужийн зам харилцаа бүрмөсөн нэвтэрсэн бөгөөд цахилгаан сүлжээг ч ид сэргээж байна. Мөн ард иргэдийн амьдрал ахуйг зүй зохистой түвхнүүлсэн байна.
1 2 3 4
|