• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-26 14:59:35    
Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, боловсролын түвшнийг дээшлүүлж, хүн хүчний нөөцөөр улс орноо хүчирхэгжүүлнэ (3)

Хятадын Олон Улсын Радио

      6. Багш нарын эгнээний байгуулалтыг цаашид эрчимжүүлэн, хөдөө нутгийн багш нарын боловсролын түвшнийг голцуу дээшлүүлнэ

      (1) Багш нарын эгнээний байгуулалтыг стратегийн нэн чухал байранд тавьж сайн хийнэ. (2) Боловсролын салбар дахь хүний нөөцийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. (3) Багш нарын боловсролын өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. (4) Дунд, бага сургуулийн багш нарын бэлтгэл сургалтын шинэ төлөвлөгөөг эхлүүлэн хэрэгжүүлж, бүх Хятадын багш нарын боловсролын сүлжээний хэлхээ холбооны төлөвлөгөөг цаашид ахиулан, багш нар ялангуяа хөдөө нутгийн багш нарын бэлтгэл сургалтын ажлыг эрчимжүүлж, багш нарын заан сургах чадавхыг нь цаашид дээшлүүлнэ. (5) Хөдөө нутгийн сургуулийн багш нарын хүчийг сэлбэх шинэ механизмийг нааштай ахиулан хөгжүүлнэ. (6) Дунд зэргийн мэргэжлийн сургуулийн багш нарын боловсролын түвшнийг дээшлүүэх төлөвлөгөөг гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ. (7) Дээд зэрэглэлийн эрдэмтэн чадвартан нарыг бэлтгэн хүмүүжүүлэх төлөвлөгөөг судлан боловсруулж хэрэгжүүлэн, их, дээд сургуулиудад эрдэмтэн чадвартнаар сургуулиа хөгжүүлэх стратеги хэрэгжүүлнэ.

      7. Ард иргэдийн анхаарал тавьж байгаа боловсролын асуудлыг судлан зохицуулж, боловсролын шударга чанарыг дорвитой ахиулна.

     (1) Хандивын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлэн, амьдрал нь бэрхшээлтэй айл гэрийн хүүхдийн их, дээд сургуульд суралцах, мэргэжлийн боловсрол хүртэх явдлыг баталгаажуулна. (2) Үндэстний нутаг районы боловсролыг идэвхтэй хөгжүүлэн, бүс нутгийн боловсролын зохицонгуй хөгжихөд тус дөхөм үзүүлнэ. (3) Их, дээд сургуульд оюутан элсэхдээ "шударга, ил тод байх" зарчмыг хатуу баримтална. (4) Их, дэд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг бүх хүчнээ дйачлан сайтар хийнэ. (5) Хуулийг хатуу мөрдөн боловсрол эрхэлж, сургуулийн заан сургалтыг хуулийн дагуу явуулж, журамжуулалт болон удирдлагаа цаашид эрчтэй хийнэ. (6) Эвсэг зохицонгуй орчинд сургууль байгуулах ажиллагааг гүзгийрүүлэн өрнүүлж, амар амгалан, эрүүл саруул, соёл боловсон нөхцөлд сургууль эрхэлнэ.

      8. Боловсролын өөрчлөлт, нээлттэй байдлыг гүнзгийрүүлэн, дээд боловсролын ажлын удирдлагын түвшнийг цаашид дээшлүүлнэ

     (1) Боловсролын ажлын удирдлагын тогтолцоо болон механизмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн хийнэ. (2) Нийгэм нийтийн хүчнийг ашиглан сургууль байгуулах ажлыг урамшуулж журамжуулан, иргэдийн эрхлэлттэй боловсролын ажил төрлийн хөгжилд удирдамж хангана. (3) Боловсролын салбар дахь олон улсын солилцоо, хамтын ажиллагааг цаашид эрчтэй сайн хийнэ. (4) Күнзын нэрэмжит сургуулиар гол болгосон хятад хэлийг олон улсын хүрээнд нэвтрүүлэн дэлгэрүүлэх ажлыг сайтар хийнэ. (5) Их, дээд сургуулийн хэл бичгийн сургалтын түвшнийг бүх талаар дээшлүүлэн, нийгмийн хэл, үсэг бичгийн хэрэгцээний журамжилтыг ахиулна. (6) Боловсролын мэдээллийн төсөл хэрэгжүүлэн, бүх Хятадын хэмжээнд боловсролын системийн мэдээлэлжүүлэлтийн олон нийтийн үйлчилгээний болон удирдлагын системийг байгуулж төгөлдөржүүлнэ. (7) Боловсролын ажил төрлийн талаарх суртал ухуулгын ажлыг цаашид эрчтэй сайн хийнэ.