• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-26 16:48:02    
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн ололт амжилтыг эдлэхийг баталгаажуулна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      17 жилийн өмнө, Хятадын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн баталгааны хууль" эхлэн хэрэгжсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийн хөгжил, тэдний амьдралын байдлын сайжралтад чухал үүрэг гүйцэтгэснээр уг хууль нь олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэг сайшаалыг хүлээсэн юм. 17 жилийн дараах өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 80 сая гаруй хүний нийгмийн материалаг соёлын ололт амжилт эдлэхийг баталгаажуулахын төлөө хууль тогтоох байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг баталгаажуулах талд гарсан шинэ байдал, шинэ асуудалд чиглүүлэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна.

      Жишээлээд хэлбэл, 17 жилийн өмнөх хууль голдуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн нөхөн сэргээх, боловсрол хүртээх, ажлаар хангах, нийгмийн асрамж зэрэг талыг хамарч байсан бол өөрчлөлт оруулсан төсөлд тэд нарын улс төрийн эрх ашгийг баталгаажуулна гэж тодорхой заасан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын Иргэдийн засаг захиргааны сайд Ли Шюэжюй 26-ны өдөр Хууль тогтоох байгууллага—БХАТИХ-ын Байнгын хороонд хандан танилцуулж хэлэхдээ,

      Улс орны болон нийгмийн үйл хэрэгт оролцох талаар өөрчлөлт оруулсан төсөлд, улс орон арга хэмжээ авч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хуулийн тогтоолын дагуу, төрөл бүрийн зам суваг арга хэлбэрээр улс орныг удирдах үйл хэрэг, эдийн засаг, соёлын үйлс, нийгмийн үйл хэрэгт оролцохыг баталгаажуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага нь бүх шатны төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг батлах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийг хөгжүүлэх талаар санал дэвшүүлэх эрхтэй гэж тогтоосон байна гэжээ.

      Өөрлөлт оруулсан төсөлд засгийн газрын үүрэг хариуцлагыг улам эрчимжүүлсэн байна. Их талаас авч үзвэл, улс орон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүртгэн шалгах дүрэм тогтоон боловсронгуй болгохыг төсөлд тогтоож, бүх шатны засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийг хөгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэргийг шаардсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрийн хүчиндээ дэгжрэхийг баталгаажуулахын төлөө засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэхийг шаардаж, холбогдох байгууллага хөггжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мэргэжлийн курс, дамжаанд үнэ төлбөргүй бэлтгэж, засгийн газар худалдан авах адил нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэгтэй гэж тогтоосон байна. Боловсролын эрхийн талаар, бүх шатны засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын байгуулламжийг зохистой байрлуулахыг төсөлд шаардсан бөгөөд боловсрол хүртэх хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагч, ядуу амьдралтай тахир дутуу хүмүүсийн гэр бүлийн хүүхдэд төлбөргүй сурах бичиг олгон туслах хэрэгтэй гэж тогтоосон байна.

       Сүүлийн жилүүдэд Хятадын нийгмийн баталгааны дүрэм өдөр ирэх бүр боловсронгуй болж байгаа нөхцөл байдлын дагуу, өөрчлөлт оруулсан төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн баталгаанд холбоотой агуулгыг баялагжуулан боловсронгуй болгов. Төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх авран туслах ажлыг өдөр тутмын амьдрал ахуйн талаар нь авран тусалж байснаас амьдрал, боловсрол, орон сууц, асран сувилах зэрэг талаар тусламж олгох болгосон байна. Үүнтэй холбогдуулан Ли Шүэжюй танилцуулж хэлэхдээ,

      " Амьдрал ахуйн талаар үнэхээр бэрхшээлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст улсаас нийгмийн хангамжийн нөхвөр олгож, шянаас дээшх засгийн газар эрхбиш хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлд амьдралын наад захын баталгаа хангах ёстой. Амьдралын наад захын баталгааны хангамж хүртсэний дараа ч онц бэрхшээлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлд эрхбиш бусад баталгааны арга хэмжээ авч, тэдний үндсэн амьжиргааг батлах хэрэгтэй. Холбооны, радио телевизийн үйлчилгээ хангаж байгаа байгууллагууд хараагүй, сонсголгүй, хэлгүй хүмүүст хөнгөлөлт үзүүлэхийг улс орон урамшуулан дэмжинэ гэж өөрчлөлт оруулсан төсөлд тогтоосон байна гэжээ.

      Өөрчлөлт оруулсан төсөл нь 3 жил гаруй гүнзгий судалгаа шинжилгээ хийж, сүлжээн дээр олон удаа санал хураасны дараа сая нийтлэгдсэн юм байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Хятад оронд өнөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад холбогдсон хууль дүрэм 50 гаруй байгаа юм байна. БХАТИХ-ын Байнгын хорооны цөөн бус бүрэлдэхүүнүүд " Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль"-ийн өөрчлөлт оруулсан төслийг хэлэлцэх явцад үг хэлцгээж, энэ хуулийн хувьд авч хэлбэл, ажиллуулж болох болон албадан хэрэгжүүлэх хүчнийг нь нэмэгдүүлэх бол хамгийн сайн өөрчлөлт юм гэж илэрхийлсэн байна. /Урангоо,Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав /