Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Раис 26-нд тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улсад айлчилж байна.
Айлчлалын үеэр, Хятад улсын дарга Хү Жиньтао, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао болон төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшюань нар тус тус Кондолиза Раистай уулзах бөгөөд ГХЯ-ны сайд Ян Жечи түүнтий хэлэхцээ хийнээ.
Эх сурвалжаас үзвэл, Хятад, Америк хоёр орны удирдах хүмүүс хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн чухал олон асуудлаар санал бодлоо солилцох болно.
Кондолиза Раис нь ГХЯ-ны сайд Ян Жечигийн урилгаар Хятадад айлчилж байгаа юм. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао Кондолиза Раис Хятадад хүрэлцэн ирэхээс өмнө хэлэхдээ, Раисын энэ удаагийн Хятад дахь айлчлал нь Хятад, Америк хоорондын их чухал дипломат ажиллагаа байж, хоёр талаараа хоёр орны удирдагч нарын тохиролцсон өдий төдий чухал их нийтлэг ойлголтыг практик дээр цааш нь хэрэгжүүлж, олон салбарын харилцаа болон хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Америкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны харилцааг эрүүл, тогтвортойгоор үргэлжлэн хөгжүүлэх болно гэжээ.
Кондолиза Раисын энэ удаагийн айлчлал бол Америкийн төрийн нарийн бичгийн дарга болсноос хойш Хятадад хийж байгаа түүний 4 дэх айлчлал юм. \Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав\
|