• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-26 18:30:22    
Хятадын ном бичгийн хэвлэлийн эрхийн солилцоо

Хятадын Олон Улсын Радио

       Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Саяхан болж өнгөрсөн Бээжингийн номын захиалгын яамаг дээр хөндөгдсөн 2008 оны бүх улсын ном бүтээлийн хэвлэлийн эрхийн солилцооны хурал нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан халуун цэг болсон байна. Уг хурал нь улсын дотоод гадаадын хэвлэлийн ажил эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүдэд нөхцөл боломжоор хангаж, голлон эрхэлсэн Хятадын хэвлэлийн эрхийн үүрэг гүйцэтгэгч ерөнхий компани нь улсын дотоод гадаадын холбогдох байгууллагуудтай өдий төдий хамтын ажиллагааны гэрээг байгуулж, ихээхэн үр дүнд хүрсэн байна.

      Жил тутамд нэг удаа явагддаг Бээжингийн ном бичгийн захиалгын яармаг нь Хятадын болон дэлхийн олон газрын хэвлэлийн ажил эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, хэвлэлийн газар, кино бичлэгийн байгууллагууд хүрэлцэн ирж оролцсон байна.

      Хятадын хэвлэлийн эрхийн ажил хариуцсан үндсэний газрын хэвлэлийн эрхийн удирдлагын хэлтсийн сураг занги болон суртал ухуулах газрын дарга Дуань Юйпиний үзэж байгаагаар, өнөөгийн улсын дотоод гадаадын хэвлэлийн эрхийн солилцооны хуулийн боловсронгуй болж байгаа нь дотоод гадаадын хэвлэлийн эрхийн солилцооны хөгжлийг ахиулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      "1990 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын анхны зохиолчийн эрхийн хуулийг албан ёсоор нийтлэж, 1991 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн юм. 1992 онд, бид олон улсын конвенцад элссэн юм. Эдгээр нь цөмөөрөө хэвлэлийн эрхийн солилцооны хууль цаазын үндсэн баримт болох юм" гэжээ.

      Хятадын хэвлэлийн эрхийн үүрэг гүйцэтгэгч ерөнхий компани бол Хятадын хэвлэлийн эрхийн үүрэг гүйцэтгэгч хамгийн том байгууллага байж, сүүлийн жилүүдэд, уг компани нь улсын дотоод гадаадын ном бичгийн хэвлэлийн эрхийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна. Энэ удаагийн ном бүтээлийн хэвлэлийн эрхийн солилцооны яармагийн хугацаанд, уг компани нь Японы холбогдох талтай стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан байна. Хожим ирээдүйд, хоёр талаараа хамтран ажиллаж, өөр өөрсдийн улс орныхоо ном бичгийг харилцан зах зээлдээ оруулах бөгөөд олон улсын номын яармаг, ажилтан ажилчны сургалт, гадаад хэргээр харилцан айлчлах, тусгай сэдвээр судлан ярилцах зэрэг талаар урт хугацааны хамтын ажиллагааны механизм тогтоох болно.

      Яармагийн хугацаад, сүүлийн үед Хятад даяар ихээхэн борлуулагдаж байгаа "Юй Дань <Жуан зи> төрөгдөл" гэдэг номын Япон хэлэн дэх хэвлэлийн эрхийг Японы Аз Жаргал шинжлэх ухааны хэвлэлийн газар авахаар уг номын хэвлэлийн эрх баригч Хятадын ардчилсан хууль дүрмийн хэвлэлийн газартай гэрээ тогтсон байна.

      Уг "Юй Дань <Жуан зи> төрөгдөл" гэдэг номонд, зохиогч Юй Дань нь орчин үеийн хүмүүсийн байр суурь болон харцаас эртний Жуан Зийн үзэл санааг шинжлэн өгүүлсэн байна. Юй дань нь голцуу Жуан Зийн төлөөлөх чанартай бүтээл болох "Шио Ю Юөү"-г тайлбарлан өгүүлж, хүн болгон өөрийн амьдралдаа аз жаргалтай байхыг хүснэ. Гэвч зөвхөн өөрийгөө зөвөөр таньж ойлгож баймаажин, амьдралын жинхэнэ үр амжилтыг олж эдлэнэ гэж үзсэн байна. Японы Аз Жаргал хэвлэлийн газрын редактор Еийчи Сатомура юунд уг номын Япон хэлний хэвлэлийн эрхийг авсан тухайгаа хэлэхдээ:

     "Өнөө хүмүүсийн ажил амьдрал ихээхэн ядрал зүдрэлтэй байж, тэдгээр нарийн будилиантай ном харыг унших зав чөлөөгүй болсон байна. Тэгэхэд Юй Дань нь бидэнд дөт зам хангасан байна, тэр нь даруй бид "Сургал үг", "Жуан Зи" зэрэг Хятадын эртний бичиг соёлыг төхөм авсаарханаар уншин таньж болох юм. Тиймээс бид энэ номын Японы хэлэнд хэвлэх эрхийг авсан" гэжээ.

      Үүнээс гадна" уг яармагийн хугацаанд бас Өмнөд Солонгос, Монгол, Ливан зэрэг улс орны хэвлэлийнхэн Хятадын ном бичгийн өөр өөрсдийн хэлэндээ хэвлэх эрхийг гэрээгээр дамжин худалдан авсан байна./Хүчит бичив/