• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-26 21:28:27    
Вэнь Жябао Райстай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 26-ны өдөр Бээжинд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райстай уулзав.

      Вэнь Жябао хэлэхдээ, олон улсын улс төр, эдийн засгийн байдалд өнөө маш олон тогтворгүй хүчин зүйл оршиж байгаа болохоор Хятад, Америкийн харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжлийг баталгаажуулах нь маш чухал юм. Хоёр тал стратегийн өндөрлөг болон алс хэтийн үүднээс хоёр орны харилцаанд хандаж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, хялбар бус ирсэн Хятад, Америкийн харилцааг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

      Райс хэлэхдээ, Америк, Хятадын хамтын ажиллагаа нь олон улсын тогтолцоонд нүүрлэж байгаа будлиантай бөгөөд бэрх асуудлыг нэн сайн зохицуулахад тустай юм. Америк, Хятадын харилцааны үндэс суурийг цаашид бэхжүүлж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд Америк бэлэн байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав \