Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Бээжинд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райстай уулзах үе хэлэхдээ, 2008 он бол Хятад, Америкийн харилцааны хөгжлийн туйлын чухал жил юм, Хятад, Америк хоёр орон бүтээлч хамтын ажиллагааны их чиглэлээ баримтлах ёстой гэжээ.
Райс хэлэхдээ, Тайваний эрх баригчидын хийх гэж байгаа "НҮБ-д элсүүлэх бүх нийтийн санал хураалт" –ын асуудал дээр Америкийн тал олон удаа байр сууриа илэрхийлж, энэ санал хураалтыг хийх ёсгүй гэж үзэж байна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Америк, Хятадын харилцааны үнэдс суурь сайн, хоёр талын болон олон талын салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн байна. Дарфур зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудал дээр нааштай хүчин чармайлт гаргаж байгаа Хятадад Америкийн тал талархаж байгаа бөгөөд холбогдох асуудлыг зохицуулахад цаашид нааштай үүрэг гүйцэтгэхийг хүсч байна. Хятадын талтай олон салбарт яриа хэлэлцэл хийж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав\
|