• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 19:00:39    
Их хотын дундахь намуухан буланд манай сургууль байдаг

Хятадын Олон Улсын Радио

      2.4 сая оршин суугчидтай ӨМӨЗО-ы Хөххот хөгжингүй том хот юм. Гаднаас ирсэн ямар ч хүнд шууд л таалагддаг байх. Бидэнд л лав сайхан санагдсан. "Или" үйлдвэрийн жигнэмэг, мөхөөлдөс нь бусад газарынхаас хямдхан бас амттай. Томоохон их дээд сургуулиудын дэргэд бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулсан нь оюутан бидэнд ч үйлдвэрийнхэнд өөрдөд нь ч хэрэгтэй гээд олон зүйлийн тухай ярьж болно. Энэ их хотын нүргээн шуугиан дунд орших боловч тэрүүхэндээ нам гүмхэх, өнгө өнгийн цэцэгс алагласан цэцэрлэгийн хажүүд, нарны туяанд мандал нь бидэртэх нуурын хөвөө орчмын сайхан газар манай Өвөр монголын их сургуулийн гадаад оюутны байр байрладаг юм.

      Өвөр монголын их сургуулийн нэр хүнд улс орны хэмжээнд болоод олон улсын хэмжээнд өндөр. БНХАУ-ын гурван мянган их дээд сургуулийн дотроос сургалтын чанар, материаллаг бааз, багш нарын мэргэжлийн түвшин зэрэг олон үзүүлэлтийг харгалзан байр эзлүүлэхэд манай сургууль эхний шилдэг зуун сургуулийн тоонд багтсан. Сургуулийн захирал нь Лянь Жи ӨМӨЗО-ы дэд даргаар хавсран ажилладаг. Манай сургуулийн соёл урлагийн дээд сургууль, Зам харилцааны дээд сургууль зэрэг 16 дээд сургуульд жар гаруй мэргэжлээр мэргэжилтэн төгсгөдөг. Манай сургуулийн олон улсын боловсролын дээд сургуулийн захирлаар профессор С.Өлзийбаяр багш ажилладаг. Багш маань бидэнтэй анх уулзахдаа "манай сургуульд Монгол, Япон, солонгос, Америк зэрэг дэлхийн арван орноос хүрэлцэн ирсэн 200 гаруй оюутан суралцдаг. Манай сургуульд Монгол Улсаас хүүхдүүд хүрэлцэн ирж суралцаж байгаад баяртай байна" гэж хэлсэн нь мартагддаггүй юм.

       С.Өлзийбаяр багш энд бидний халамжлан хүмүүжүүлэгч багш төдийгүй аав, ээж, ах эгчийг минь төлөөлөн сууж байгаа хүн юм шиг дотно байдаг. Бидэнтэй уулзахдаа "өнгөрсөн жилээс засгийн газрын зардлаар зуун хүүхэд анх удаа хүлээж авлаа. Ирсэн хүүхдүүдийн идэвхи санаачлага янз бүр л байдаг. Зарим нь хичээнгүй, идэвритэй сурч байхад өөр нэг хэсэг нь санаанд хүрэхгүй байна. Та нар ийм сайхан боломжийг ашиглан сайн суралцаарай гээд л учирлан хэлдэг. Өлзийбаяр багш ч бусад багш нар ч бидэнд ийм л өөриймсөг ханддаг.

      Намуухан нуурын хөвөөнд орших Өвөр монголын их сургуулийн хичээлийн танхим, оюутны байранд байгаль цаг уурын төдийгүй хүний харилцааны дулаан нөхөрсөг уур амьсгалд оршин тогтнодог. Хамт суралцаж байгаа нэгэн ангийнхан маань бидэнд бас л өөриймсөг, нөхөрсөг ханддаг. Тийм учраас миний амьдралын хамгийн сайхан үе нэн их сургуульд суралцаж байсан үе гэж хэлэж болно.

      Их хотын намуухан булан, Их сургуулийн танил гудамж. Гаднаас харахад намуухан дөлгөөн ч үргэлжийн ийм байдаггүй юм шиг надад санагддаг.

      Эрдэм ном суралцахаар хүн бүхэн л хичээсэн энэ газар өөр нэгэн хөдөлгөөн, ирээдүйд тэмүүлсэн хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнөөр бялхан цалгиж байдаг. Энэ газар бол бидний сургууль, Өвөр монголын хамгийн нэртэй, хамгийн том, эрдмийн уурхай Өвөр монголын их сургууль юм. Өлзийбаяр багш маань уригдан ирсэн монгол хүүхдүүд маань сайн суралцахгүй бол би өөрөө гэм хийсэн хүн шиг сэтгэл зовинож явна гэж ярьдаг юм. Нутагтаа байгаа аав, ээж маань ч ийм л дулаахан үгийг хэлдэг. Ийм яриа ирэх өдрүүдийн тухай, бидний ирээдүйн тухай юм.