• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-27 19:55:40    
Сонсогчдын сэтгэл, итгэлийг тээсэн захидлууд

Хятадын Олон Улсын Радио

 

    Г. Гансүх бүтээлч уран сэтгэхүйгээр энэ олон сайн зурагнуудыг зурснаас гадна бас уралдааны хариултынхаа ард өөрийн хувийн бодлоо ч дагалдуулж бичсэн байна. "Бээжингийн олимпийг зохион байгуулах комиссын бэлтгэл ажлын зорилго юу вэ" гэсэн нэгдүгээр асуултын ард: Өндөр түвшинтэй, өвөрмөц онцлогтой 2008 оны 29-р олимп нь олон улсын спортын их тоглолт болохоос гадна, олон улсын тамирчид хийгээд ард түмний эв хамтын чуулган болох болов уу? Бээжин хот өндөр гэсэн тодотголтой бүтээн байгуулалт, өвөрмөц гэсэн тодотголтой зохион байгуулалтаараа олон ч үйлдвэр хөгжсэн томоохон хотод үлгэр жишээ үзүүлэн араасаа дагуулж, улмаар нэг дэлхийгээ олон төрлийн гай гамшиг, дэлхийн амьдсгалын дулаарлаас аврах томоохон алхам хийж байна гэж бичсэн байна. "Бээжингийн олимпийн наадам хэзээ эхэлж хэзээ өндөрлөх вэ" гэх хоёрдугаар асуултын хариултын ард: Бээжин хотод 29-р олимп болж өнгөрсөн ч Бээжин хот дэлхийн бүх ард түмний мөрөөдлийн хот байсаар байх болов уу? Мөн цааш цаашдын олимп зохион байгуулах улс орнуудад Бээжин 2008 олимпийг дурсан түүнээс жишээ авч ажилласаар байна. Бээжин 2008 оны олимп нь олимпийн түүхийн алтан хуудаснаа шинэ шинэ амжилт бичиж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэгээд бас Бээжингийн олимпийн урианы тухай хариутынхаа ард дагалдуулан: Нэг дэлхийн хүн нэг мөрөөдөлтөй байж амжилтад хүрнэ. Бас Бээжин -2008 олимп нь 2001 оноос эхэлж сая сая хүмүүсийн мөрөөдөл болсоор ирсэн. Бээжингийн олимпийн уриа бусад олимпийн урианаас ялгарах онцлог нь бүхэл бүтэн дэлхийг дөрөвхөн үгэнд багтааж чадсан, 6 тэрбум хүнийг хооронд нь хэлхэж нэг зүг руу чиглүүлсэн. Даяаршлын энэ үеийн сонгодог зүйр үг болох болно гэсэн байна. Гэх мэтээр соносгчдоосоо олон өнгө аястай олон хариултнууд аваад бид нар их баяртай байгаа. Ингээд та бүхэндээ мэдлэгийн уралдааны мэргэн од болох аз хийморь хурайлж байна.

1 2 3 4 5