Суданд айлчилж байгаа Хятадын засгийн газрын Дарфурын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лю Гүй жинь 27-нд Хартумд хэвлэлийн бага хурал хийлгэж,Суданд хийж байгаа айлчлалынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асууултад хариулжээ.
Лю Гүй жинь 24—27-ны өдрүүдэд Суданд 4 хоногийн айлчлал хийсэн юм. Энэ хугацаанд тэрээр Суданы удирдагч болон холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн бөгөөд өмнөд Дарфур мужийн төв Нияла хоттой танилцсан байна. Лю Гүй жинь энэ удаагийн айлчлалынхаа ололт амжилтын тухай танилцуулж хэлэхдээ, би энэ айлчлалынхаа ерөнхий ололт амжилтад бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байна. Суданы засгийн газар асуудлыг зохицуулах дургүй байгаа биш, Суданы засгийн газрын зарим асуудалд анхаарал тавьж байгаа нь буруу биш юм. Гэхдээ Суданы засгийн газар нь гадаадынхантай санал зөрөөн оршиж байгаа ба гадаадынхны ойлгохгүй байгаа тал ч олон байгааг бид зөвшөөрөхгүй байхын аргагүй юм. Тэгэхдээ, Суданы засгийн газар нь олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоо яриа хэлэлцээгээ эрчимжүүлэхэд бэлэн байна. Дарфурын асуудлыг зохицуулахгүй удаашруулах юм бол хамгийн их хал зовлон амсах нь ард иргэд , хамгийн их нөлөө хүртэх нь улс орны маань хөгжил шүү дээ гэж Суданы өндөр албаны олон хүн надад ярьсан гэжээ.
2008 оны Олимпийн наадмыг улс төржүүлж байгаа асуудлаар Египетийн сурвалжлагчийн сонирхсон асуултыг хариулах үед Лю Гүй жинь хэлэхдээ:
2008 оны Олимп нь Хятадын Олимп биш, харин Олимпийн наадмыг Хятад улс зохион байгуулж байгаа нэгэн удаагийн Олимп болно. Олимпийн наадам нь улс орнууд болон улс түмнийг хамарсан спортын өргөн цуглаан болно. Алс хол байгаа Суданд гарсан асуудлыг Бээжингийн Олимптой аваачиж холбохыг хүмүүс ойлгоход хэцүү байна гэжээ. Улс төржүүлэхгүй нь Олимпийн үндсэн үзэл санаа болно. Олимпийн наадмыг улс төржүүлэхийг алс хэтийн талаас авч үзэхэд маш аюултай байгаа юм. Энэ нь зарим хүн юм уу зарим онцгой улс төрийн хүчний Олимптой огт хамаагүй үйл хэргийг Олимптой холбохыг урамшуулсантай ижил болно гэж би олон удаа хэлж байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад Суданы харилцаа нь олон улсын хэвийн харилцаа болно. Хятад улс болон Африкийн бусад орнуудтой байх харилцаатай ялгаагүй юм гэжээ.
Лю Гүй жинь цохон тэмдэглэхдээ, Хятад улс Судантай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хэвээр байлгахын зэрэгцээ Дарфурын асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцож байна гэжээ.
Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орны нэг болсны хувьд бид Суданы Дарфурын асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцож, шудрага бүтээлч үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг өрнөдийн зарим орон болон Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна. Тэр мөртөө Дарфурын асуудлаарх Хятадын байр суурийг Африкийн өргөн олон улс орон болон Хөгжиж байгаа орнууд ойлгон дэмжиж байна. Өрнөдийн зарим чухал орон зорилт нэгтэй байгаа боловч бодитой үйл ажиллагаа нь төдийлөн адил биш байна. Иймээс бид Аюулгүйн зөвлөлийн бусад байнгын гишүүн оронтой сайн сайхан зөвшилцөн харилцсаар ирсэн юм. Дарфурын асуудлаар Хятад улс өрнөдийн том гүрнүүд болон Олон улсын хамтын нийгэмлэгтэй ойлголцон, зөвшилцөж хамтран ажиллахыг идэвхтэй хайж ирсэн, харин сөргөлдөж ирсэн биш гэдгийг энэ нь харуулж байна гэжээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|