• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-28 17:38:27    
Хятад Англи хамтын хөгжлөө ахиулхын төлөө нэн их нэмэр хандив оруулах ёстой [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      28-ны өдөр Хятадын ГХЯ-ны сайд Ян Же чи болон Хятадад айлчилж байгаа Английн гадаад харилцааны яамны сайд Давид Милибанд хэлэлцээ хийсэн бөгөөд хамтаар сэтгүүлчидтэй уулзсан байна. Ян Же чи хэлэхдээ, Би Хятад английн харилцааны ирээдүйд баярлангуй байна, Хятад Англи хоёр орон хамтран чармайж, дэлхийн энх тайванг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулахын төлөө нэн их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

     Хятадын ГХЯ-ны сайд Ян Же чигийн урилгаар Английн гадаад харилцааны яамны сайд Давид Милибанд 24-ний өдрөөс Хятадад хийх 6 хоногийн айлчлалаа эхлүүлсэн юм. 28-ны өдөр Ян Же чи болон Милибанд Бээжинд албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээ дууссаны дараа Ян Же чи болон Милибанд хамтаар сэтгүүлчидтэй уулзсан байна. Хэлэлцээ маш их амжилтад хүрлээ гэж Ян Же чи Хятадын болон гадаадын сэтгүүлчидэд хандан хэлсэн байна.

     Нэг сарын өмнө Английн ерөнхий сайд Бровн Хятадад айлчилсан хугацаандаа, Хятадын удирдагчидтай хамт хоёр талын худалдааны хэмжээнд зорилт тогтоож өгсөн юм. Үүний тухай Ян Же чи хэлэхдээ,

      Хоорондын эдийн засаг худалдааны харилцаагаа улам өргөтгөж, банк санхүүгийн үйлчилгээ болон техникийн худалдааны хоёр талын худалдаанд эзлэх хувийн жинг дээшлүүлэх болно гэж хоёр тал илэрхийлсэн байна. Хоёр тал нэн их хүчин чармайлт гаргаж байгаад хоёр орны удирдагчдын тогтоосон 2010 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 60 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх ёстой гэж бид үзэж байна гэжээ.

     Өнөө Тайваний эрх баригчдын хийх гэж "НҮБ-д элсүүлэх бүх нийтийн санал хураалт" гэдэг нь болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа, энэ асуудлаар Милибанд Английн засгийн газрын байр суурийг тодорхойлов. Тэрээр хэлэхдээ,

      Нэг Хятадын тухай бодлогоо бид 1972 онд тогтоосон бөгөөд өнөөгийн засгийн газар мөн үүнийг мөрдөж байгаа юм. Удалгүй болох гэж байгаа Тайваний энэ санал хураалтын талаар би хоёр зүйлийг тодруулмаар байна, эн тэргүүнд бид Тайваний нэрээр НҮБ-д элсүүлэхийг дэмжихгүй, энэ санал хураалтыг дэмжихгүй. Хоёрт Тайваний хоолойн хоёр эргийнхэн хамгийн их хүчин чармайлт гаргаж хурцадмал байдлыг намдаах ёстой, энэ нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ашигтай учраас маш чухал юм гэжээ.

     Тайваний тусгаар тогтнохыг эсэргүцэж, НҮБ-д элсүүлэх санал хураалт хийхийг эсэргүүцэх байр сууриа олон удаа тодорхой илэрхийлсэн Английн засгийн газрыг Хятадын тал сайшааж байна. Тайваний эрх баригчид өнөө тусгаар тогтнож, хаглан бутаргаах үйл ажиллагаагаа боронхойлон шалавдаж, Тайваний хоолойн байдлыг хурцатгаж байна. Тайваний тусгаар тогтнохыг эсэргүүцэж, НҮБ-д элсүүлэх санал хураалт хийхийг эсэргүүцэх байр сууриа олон улсын хамтын нийгэмлэг тодорхой илэрхийлсэнд Хятадын тал баяртай байна, Хятадын талтай хамтаар чармайж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, үүний улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт хүсч байна гэж Ян Жэ чи илэрхийлэв.

      Хятад, Английн харилцаа өнөө түүхийн хамгийн аятай сайхан үедээ байна гэж хоёр орны гадаад хэргийн сайд нар санал нэгтэй үзэсэн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\