Эрхэм сонсогчид оо. "Хятадын хөгжмийн зэмсэг" танилцуулах энэ ээлжит булангаар та Хятадын Хан үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсэг Руаньтай үргэлжлүүлэн танилцна уу? Бид энэ булангаа Руань гэдэг хөгжмийн зэмсгээр хөгжимдсөн "Мартахын аргагүй" гэсэн сайхан ая эгшгээр эхлүүлж, энэ уянгалаг сайхан аяыг сонсохын зэрэгцээ хөгжмийн зэмсэгтэй үргэлжлэн танилцая.
Руаний гадар хэлбэр нь их л энгийн байж, толгой, иш болон бие гурван хэсгээс бүрэлдэж, толгой дээр нь ясаар сийлбэрлэн бүтээсэн Хятадын уламжлалт лууны толгой зэрэг элдэв тэргүүтнийг хадаж чимсэн байдаг аж. Энэ хөгжмийн зэмсэг нь дөрвөн чавхдастай. Чавхдасны даруулын ар талд нь хоёр амсартай байна. Тэр нь дуу томруулагч үйлдэлтэй. Руаний бүтэц нь онол болон ур дэм тэрчлэн хөгжимдөж тоглох арга мэрэгшлийн хувьд Пипатай олон талаар ижил дөсөрхүү байдаг аж. Та бүхний одоогоор сонсож байгаа энэ ая бол Руаниар хөгжимдсөн "Мартахын аргагүй" гэсэн ая болох юм.
Эрхэм сонсогчид оо. Өнгөрсөн зууны тавиад оны үед, Хятадын урлагчид Руаньд олон удаагийн өөрчлөлтүүд хийж, өндөр, дунд, дэд дунд, дор хөгийн Руаниудыг үүдэн бүтээж, өөр өөр хөгтөй тэдгээр хөгжмийн зэмсэг нь эрс ондоо онцлог болон хөг аялгуутай болгосноор Руаний төрөл зүйлийг улмаар олшруулсан байна. Эрхэм анд нөхөд өө. Залгаад та бүхэн өндөр, дунд, нам хөгийн Руаниар хөгжимдсөн "Усны наадам" гэсэн гурвал хөгжим сонсно уу?
Усны наадам гээд хэлэхэд, Хятадын баруун өмнө зүгийн нутгийн Юнь нань мужийн Дай үндэстний уламжлалт баярыг хэлж байгаа юм. Жил бүрийн хаврын дөрөвдүгээр сарын урин сайхан улиралд болдог. Энэ өргөн их наадам дээр хүмүүс бүжиглэн дуулж, нэг нэгнийхээ бие руу ус сүрчиж, өлзий дэмбрэлтэй явахыг харилцан бие биендээ билэгшээдэг байна. Та бидний сонсож байгаа энэ аянд Дай үндэстний зан заншлыг хүмүүсийн нүдэнд харагдтал дүрслэн харуулсан байна.
"Усны наадам" гэсэн энэ сайхан аяыг сонсоод та өндөр, дунд, дэд дунд, нам хөгтөй Руань нь чухам ямаршуухан ялгаа зөрүүтэй байдгыг ойлгож мэдсэн байх даа?
Сүүлийн жилүүдэд манай орон нь үндэсний хөгжмийн зэмсгийг улмаар хүндэтгэж үзэхийн хэрээр, маш олон дуу хөгжмийн дээд сургуулид Руаний тусгай мэрэгжлээр хичээлүүлж, хөгжидөгч нь парактик туршлага хийж, шинийг үүдэн нээхээр дамжуулан, 40 гаруй төрлийн тоглож хөгжимдөх арга мэрэгшлийг нэгтгэн дүгнэж гаргаснаар, өндөр хөгийн Руаний илтгэх авьясыг ил тод болгсон байна.
Эрхэм сонсогчид оо, бид хамтдаа өндөр хөгийн Руаниар хөгжимдсөн "Нойрсож байгаа Лянхуй цэцэг" гэсэн нэг сайхан ая сонсож энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг"-ийн ээлжит булангаа түр өндөрлүүлье. Дараачийн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзталаа түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\
|