• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-28 17:43:02    
Бүгд Найрамдах Албани Улс

Хятадын Олон Улсын Радио

      Нутаг дэвсгэр: 28748 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны байдлаар 3 сая 134 мянга, түүний дотор Албани үндэстэн 98 хувийг эзэлж, үндэстэний цөөнхийн дотор Грек, Македон, Серби, Хорват зэрэг бий. Албаны хэл нь Албани хэл. Оршин суугчдын 70 хувь нь Лалсын шашин, 20 хувь нь Үнэн алдартаны шашин, 10 хувь нь Катулик шашин шүтдэг.

     Нийслэл: Тирана, 518 мянган хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм хамгийн халуундаа 23,5 хэм, хамгийн сэрүүндээ 6,8 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Алфред Мойсиу, 2002 оны 6-р сард сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр мөн тусгаар тогтнолын өдөр – 11-р сарын 28-ны өдөр. Фасистын эсрэг ялалтын өдөр – 11-р сарын 29-ий өдөр.

     Ерөнхий байдал: Европын зүүн өмнөд хэсгийн Балканы хойгийн баруун хэсэгт оршиж, хойд бие, зүүн хойд биеэрээ Серби, Монтенегро, Македонтай хөршилж, өмнөш Гректэй хил нийлэж, баруунш Адриатын тэнгис хүрч, Отрантогийн хоолойг аласлан Италитай харалдаа оршиж байна. Уул, дов газар нь нутгийн 77 хувийг эзэлж, 23 хувь нь тал газар байдаг. Ой шугуйн бүрхэлтийн хэмжээ 36 хувьд хүрч, тариалж болох талбай нь 24 хувь, бэлчээр нь 15 хувийг эзэлж байна. 472 киорметр урт тэнгисийн эргийн шугамтай. Завсарын халуун бүсийн Газрын дудндад тэнгсийн цаг агаартай. Хур тундас элбэг жилийн дундаж хур тундасын хэмжээ нь 1300 мм-д хүрдэг. 1-р сарын агаарын хэм нь 1 – 8 хэм, 7-р сардаа 24 – 27 хэм.

     1190 онд Феодал гүнт улс байгуулав. 1415 оноос Осман Туркийн эзэнт улсад эзэлгдэж 500 орчим жил ноёрхогдов. 1912 оны 11-р сарын 28-ны өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэв. Дэлхийн нэгдүгээр дайны үед Австари Унгар, Итали, Францын цэрэгт эзэлэгдэв. 1925 онд бүгд найрамдах улс байгуулж, 1928 онд эзэнт байгуулал болгон өөрчлөв. 1939 оны 4-р сард Итали цөмрөн оров. Дэлхийн хоёрдугаар дайны үед Итали, Г?рманд тус тус эзэлгдэв. 1944 оны 11-р сарын 29-ний өдөр бүх Албани чөлөөлөгдөв. 1946 оны 1-р сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Албани Ард Улсыг байгуулж, 1976 онд Бүгд Найрамдах Социалист Албани Ард Улс гэж өөрчлөв. 1991 онд дахин Бүгд Найрамдах Албани Ард Улс гэж өөрчлөв.\М.Цэцэн бэлэтгэв\