Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 28-ны өдөр "Хятадын хууль засгийн байгуулалт" цагаан ном нийтэлсэн байна. Энэ бол Хятадын засгийн газрын анх удаа нийтлэж байгаа хуулиар засах байгуулалтын тухай цагаан ном болох юм. Цагаан номд БНХАУ байгуулагдсанаас хойших 60 орчим жилд, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн турших хуулиар засах байгуулалтад олсон амжилтыг үлэмж их бодит хэрэг болон тоо сэлтээр өгүүлж, урагшилж байгаа социалист хуулийн засаглалт Хятад орны байдлыг дэлхий дахинд харуулсан байна.
Энэ цагаан ном нь 29 мянган үсэгтэй, социалист хуулийн засаглалт орныг байгуулсан түүхэн замнал, Хятадын онцлогтой хууль тогтоох тогтолцоо болон хуулийн тогтолцоо, хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулах хууль дүрэм, зах зээлийн эдийн засгийн дэг журмыг дүрэмжүүлэх хууль дүрэм, хуулийн дагуу засаг захиргааны ажил хийх болон хуулийн засаглалт засгийн газар байгуулах, хууль зүйн дүрэм хийгээд хууль зүйн ажлыг шударгаар явуулах, хуулийг түгээмэлжүүлэх болон хуулийн ухааны сургалт хийх, хуулийн засаглалт байгуулалтын талаар олон улсын солилцоо хийх болон хамтран ажиллах зэрэг хэсгээс бүрэлдсэн байна.
Хятадын хуулийн засаглалт байгуулалтад олон жил анхаарал хандуулж ирсэн Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн хуулийн ухааны институтын профессор Чан Живэнь хэлэхдээ:
Түүхийн болон хөгжлийн үзэлтээс ажиглахад, Хятадын хуулиар засах байгуулалтын ажил маш тодорхой байгаа юм. Энэ нь даруй шинэ засаг төрийг бэхжүүлэх ажлыг голчилж байснаасаа төрийн эрхийн урагштай хэрэгжихийг хамгаалах ажлаар гол болгож, мөн өөрчлөлт хийж нээлттэй байлгах болон зах зээлийн эдийн засгийн байгуулалтад хуулийн засаглалт сайн сайхан орчин ахуй бүрэлдүүлж өгөхөөс аваад улс орны эрх, төрийн ашиг сонирхол, нийгмийн ашиг сонирхол болон иргэдийн хувийн эрх ашгийг хамтад нь хамгаалах явдлаар ажлын гол талаа болгож ирсэн банйа. Хятадын хуулийн засаглалт байгуулалт нь үе шатны, үргэлжилсэн онцлогтой байгааг үүнээс харж болох юм гэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад улс өнөө нэгэнт хуулийн дагуу төр улсаа засах үндсэн бодлого тогтоож, ХКН-ын хуулийн дагуу засаг явуулах хүчин чадал ил тод нэмэгдсэн байна. Олон жилийн сулларшгүй хүчин чармайлтаар, үндсэн хуулиар гол болгосон Хятадын онцлогтой социалист хуулийн тогтолцоо үндсэндээ бүрэлдэв. Хятадын БХАТИХ жич түүний байнгын хороо нь одоо хэрэгжүүлж байгаа үр ашигтай 229 хууль боловсруулан тогтоож, тэр нь үндсэн хууль жич үндсэн хуулийн холбогдох хууль, иргэдийн хууль худалдааны хууль, засаг захиргааны хууль, эдийн засгийн хууль зэрэг хуулийн 7 салбарыг хамарч байна гэжээ.
Хятадын Улс төр хууль цаазын их сургуулийн хууль судлаач доцент Жян Лишань хэлэхдээ:
Ард түмний ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх болон үндсэн хуулийн цэцийг дээдлэн хүндэтгэхийг баримтлах бол хуулийн засаглалт байгуулалтын үндсэн зорилго мөн, бас ч ХКН-ын шинжлэх ухаанчаар засаг барих, ардчиллаар засаг барих болон хуулийн дагуу засаг барих явдлыг баялагжуулан хөгжүүлсэн гэж хэлж болох юм. Энэ бол Хятадын хуулийн засаглалт байгуулалтыг хөгжүүлсэн үр бүтээлийн үзэл санааны содон зүйл нь болох юм гэжээ.
Цагаан номд, Хятад улс бол дэлхий дээрэх хамгийн том хөгжиж байгаа орон бөгөөд социализмийн анхан шатанд урт хугацаа байх болно. Хятадын хууль засгийн байгуулалт нь мөн л зарим асуудалд нүүрлэх болно гэж тэмдэглэсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|