Ван Шү-зэн бол Хятад даяарт алдартай цэргийн зохиолч хүн. Түүний сүүлийн үеийн зохион бичсэн түүхийн сэдэвт уран зохиол нь уншигч олны сайшаалыг ихэд хүлээж байна. Энэ жил Хятадын олон салбарынхан улаан армийн урт замын аян дайнд ялсан 70 жилийн ойг дурсгаж байгаа үеэр, Ван Шү-зэнгийн 6 жил хэрэгсэж байж бичиж дуусгасан " урт замын аян дайн" гэсэн ном уншигчидтай золгож, өргөн анхаарлын төвд орсон байна. Одоо та бүхэнд Ван Шү-зэн болон түүний уран бүтээл- " урт замын аян дайн" гэсэн зохиолыг танилцууляа.
Энэ жил 54-тай Ван Шү-зэн бол 30 гаруй жил цэргийн алба хашиж байгаа цэрэг эр юм. Тэрээр 20 гаруй наснаасаа зохион бичих ажлаа эхлүүлж, маш олон зохиол бүтээл нийтлүүлсэн байна. Түүний зохион бичсэн драм нь Хятадын драмын дээд шагнал болох Цао Өүгийн ши жүжгийн шагнал авсан юм. Сүүлийн жилүүдэд тэрээр хийсвэр бус уран зохиол туурвин бичих талд хүч тавьж, урьд хожид " 1901 он", " Алс дорнодын Солонгосын дайн" гэх зэрэг уран бүтээл бичиж, тоймчдын анхаарлын төвд орж, тоймчид түүнийг орчин үеийн Хятадын түүхийн тэмдэглэлт уран зохиолд нарийн ширийн зүйлүүдийг бичихээр дамжин уулын түүхийн дүр төрхийг уг хэвээр нь харуулсан үлгэр жишээ гэж үнэлсэн байна.
Хэдэн арван жил цэргийн амьдрал хөөсөнөөр Ван Шү-зэн уужуу тавиу сэтгэлтэй, нэр ашигийн төлөө хөөцөлдөхгүй цагаавар сайхан сэтгэлтэй болсон юм. " Урт замын аян дайн" гэсэн номоо нэг сэтгэлээр бичихийн төлөө тэрээр удирдах тушаалаасаа огцорч, бичгийн өрөөнд зургаан жил суусан байлаа. Би удирдах ажил хийж тохирохгүй, энэ насандаа хоёрхон төрлийн ажилд тохирно, нэгд цэргийн хувцас надад тохирно, хоёрт зохиол бичих ажилд л тохирно гэж өөрөө хэлсэн юм. Энэ хоёр шалтгаанаасаа болж, тэрээр нэг үе цэргээсээ халагдаад Лү Шюний уран зохиолын дээд сургуулийн адбан гэрийн эрхлэгчийн ажил хийж, 4 жилийн дараа дахин цэрэгт орсон юм. Цэрэг хүн болон зохиолч хүн гэсэн энэ хоёрын харилцааны тухай хэлэхдээ:
" Цэргийн амьдрал хийсэний ачаар би Хятадын бараг бүх нутагаар явсан, ингэснээр би нийгэмтэй ойртож, энэхүү нутаг усандаа улам ойрхон болжээ. Үүнээс гадна цэрэг ангийн амьдрал нь бидний зан чанарт зарим талыг бүтээсэн юм. Даруй баатарлаг үзэлтэй, яруу алдрыг эрхэмлэх, хариуцалгат сэтгэлтэй, бишрэлтэй байх зэрэг зан чанартай болгосон юм. Мөн зовлон зүдүүрээс айхгүй, хатуу бэрхийг давж чаддаг, цэрэг хүний хурц шаламгай, тэсвэртэй зоригтой болгосон байна. Зохиолч хүнд авч хэлбэл эдгээр зан чанар дутагдаж болохгүй гэж би үздэг" гэжээ.
1 2
|