Хүний сэтгэлд хүсэл хөврүүлж, хонин сүрэг нялх ногоо хөөж гүйлдэн, хаврын цэнхэр яргуй ха сайгүй нүдлэн, хурга ишигний дуу малчны хотонд хадаатай энэ сайхан улиралд олимпийн мэдээлэлээ та бүхэнд өргөн дэвшүүлж, олимпийн тухай хуучилж суух боллоо.
Дэлхийд морь бөх хоёрт хорхоотой ард түмэн хаа байна гэхэд хамгийн түрүүнд монголыг нэрлэж болох байхаа гэж бодож байна. Тэгхээр нь энэ хоромд монгол нутгийн наадам санагдаад, уралдааны моридын төвөргөөн сонсогдох шиг болоод явчихлаа. Тийм ээ, өнөөдөр би та бүхэндээ наадмын тухай ярих гэж байна. Заримдаа Олимпийн наадмыг монголоор уул нь дэлхийн даншиг наадам гэж нэрлэмээр санагдах юм. Тэгэж нэрлэсэн бол монголчуудын хувьд илүү ойлгомжтой байх ч болов уу, хэн мэдэх юм. Олимп гэж дэлхийгээрээ нэрлэж заншсан юм чинь түүнийг өөрчлөөд яршиг байна гэж бас бодогдох юм. Олимпийн наадмын морины уралдааны тухай та бүхэндээ ярих гэсээр байгаад олон юм нуршчихлаа уучлаарай.
2008 оны Бээжингийн олимпийн наадмын морин спортын тэмцээн Хятадын засаг захиргааны онцгой раиод болох тухай түрүүнд та бүхэнд ярьж байсны та бүхэн мэргэн ухаандаа санаж байгаа байхаа. Шянгаагийн засаг захиргааны онцгой раион олимпийн морин спортын тэмцээний бэлтгэл ажлыг их өөр шинэ сэтгэмжээр бэлтгэж байгаа тухай хэвлэлээр сүүлийн үе ярих нь элбэг боллоо. Монгол нутгийн наадам нь морны уралдааныг хурдан морины, жороо морины гэж мэтээр хуваадаг бол олимпийн морины тэмцээнийг саад давах уралдаан, уран гишигдэл гэж хоёр төрөлд хуваадаг юм байна. Шянганы засаг захиргааны онцгой раионы морин стпортын нийгэмлэг олимпийн тэмцээн явуулах үүрэг авсныхаа дараа энэ тэмцээнийг өндөр түвшинд явуулахын төлөө таван зүйлийн төлөвлөгөө зохиож, түүний дундаас хамгийн сайн гэсэн хоёрыг нь сонгон авсан байлаа. Шянган хэдийгээр дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын тоонд зүй ёсоор ордог боловч үнэнийг хэлэхэхд газар нутгийн хувьд жижигхэн юм. Атга шорой алт болсон энэ хотод юм хийсэн ч хамгийн түрүүнд асар их үнэтэй газрын тухай бодох хэрэгтэй болдог юм.
Олимпийн тэмцээнийг өнөдөр түвшинд зохиохын дагуу бас газарын хөлсөнд зарцуулах мөнгийг хэмнэж, бусад зүйл дээр үр ашигтай зарцуулж чадах эсэх нь зохион байгуулагчидад тулгарсан хамгийн түрүүний шалгалт байлаа. Олон талын хүчин зүйлийг харгалзсны дүнд тэд шянганы морин спортын хуучин талбайг шинэчлэн, бас Шянганы биейн тамир спортын дээр сургуулийн спортын талбайг өрөгтгөж байгуулж, голиф тоглох талбайг хүртэл шиглах зэрэг аргаар дээр дурьдсан асуудлыг зохицуулахаар шийджээ. Гэтэл мөнгө хэмнэх гээд олимпийн наадмын стандарт хангахгүй байж болохгүй л дэ. Шянгангийн морин спортын тэмцээний зохион байгуулагчид олон сар хүчлэн чармайсны эцэст олимпийн түүхэнд шинэ тэмдэглэлийг бүтээсэн байлаа. Жишээлбэл, уралдааны морь анх удаагаа 24 цаг агаар тохируулагчтай хашаанд хэвтэх болсон. Дэлхийн олон газраас ирсэн ажнэй хүлгүүд олимпийн түүхэнд анх удаагаа голифын гоноон дэвжээнд дээр уралдах болсон. Бээжингийн олимпийн наадам болох наймдураар сар бол шянганы хамгийн бүгчим үе тул уралдааны морийг тэр халуунд тав тухай байлгах талаар олон арга хэмжээ авсан байлаа. Жишээлбэл нисэх онгоцны буудалд тусгай морины зам гаргаж, онгоцноос буунгуут нь 30 минутанд тэмцээний газар хүргэх, морны хашааг цэвэр байлгах, морь угаах төхөөрөмж байрлуулах, малын эмч цаг ямагт моридын биеийн эрүүл мэндэд анхаарал тавьж байх зэрэгийг бахархалтайгаар нэрлэж болох юм.
Олимпийн тэмцээнд бэлтгэх Шянгангийн зохион байгуулагчидын бэлтгэл ажлын явцад бодсон бас нэг зүйл бол олимпоос хойш эдгээр талбайг цаашид хэрхэн ашиглах явдал байлаа. Асуудлыг тодорхой ярихын тулд та бүхэндээ бас нэг жишээлбэл ярихаас аргагүй боллоо. Жишээлбэл, олимпийн морин спортын тэмцээнд дууссны дараа зарим талайг нь морин спортын парк болгож, шянгачуудад морин спортын тоглолт үзүүлэх, Хятадын эх газраас 80 сая чийгийн улаан хорхой авчирч морин уралдааны явцад гарсан хомоолыг 40 тонн урганик бордоо үйлдвэрлэж Европ Америкийн орнуудод зарж чамгүй мөнгө олж болох зэргийг дурьдаж болох гэх мэт. Моринд хайртай та бүхэн биеэрээ очиж морны уралдаан үзэж чадахгүй бол зурагтан дээрээс олимпийн морин спортын тэмцээнийг харж миний өнөөдөр танилцуулсан зүйлийг өөрийн биеэрээ мэдрэх болно гэдэгт найдаж байна. Редактор баатар та бүхэнд хийморь хурайлан, хишиг буян дуудсаар энэ мэдээлэлээ өндөрлүүлж байна. Та бүхэнд мэдээл өгч, хэрэгтэй зүйл хэлж, сонирхосон зүйлийг тань ярьсан бол санасан хэрэг маань бүтэх нь тэр ээ.
|