• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-29 16:52:41    
Бээжингийн нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор ашиглалтад шилжив

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Бээжингийн олимпийн чухал барилга болох Нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудлын шинэ цогцолбор – 3-р цогцолбор 29-ний өдөр албан ёсоор ашиглалтад шилжлээ.

      3-р цогцолбор ашиглалтад орсноор, Нийслэлийн олон улсын онгоцны буудлын ээлжийн онгоцны нисэж, буух хүчин чадал өдөрт 1000 удаа байснаас 1700 – 1800 удаад хүрэх юм байна. Айрбус А380 зэрэг том онгоц ч нислэгийн шинэ зурвасаар дэгдэж бууж болох юм байна.

      Нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудал бол Хятадын хамгийн чухал олон улсын нисэх онгоцны буудал юм. Өнгөрсөн онд Нийслэлийн олон улсын онгоцны буудлын зорчигчид нэвтрүүлсэн хэмжээ 50 саяас давж, ачаалал нь дэндүү хэтэрсэн байна. Шинэ цогцолбор ашиглалтад орсноор энэ онгоцны буудлын жилийн зорчигчид нэвтрүүлэх хэмжээ 76 саяас давах болно. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\