• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-03 16:18:09    
Айл гэрийг ариутгах 6 дөхөм арга

Хятадын Олон Улсын Радио

      Айл гэрээ цэвэр цэмцгэр байлгахыг эрхэмлэдэг нь хүн бүхний хүсэл эрмэлзэл юм. Гэхдээ ажлын ядаргаа их, амьдалын хэмнэл асар түргэн болж байгаа орчин цагт хүмүүс аль болохоор маш дөхөм аргаар гэр орноо цэвэрлэж, бараа тавилгынхаа тоос тортгийг арилган цэвэр цэмцгэр амьдрахыг хүсэж байгаа юм. Одоо та бүхэндээ айл гэрийг ариутгах 6 дөхөм аргыг танилцуулья.

      Нэгдүгээр арга: Нарны гэрлээр ариутгах.

      Нарны гэрэлд байдаг хэт ягаан цацраг болон байгалийн илчийн бактери устгадаг чадавхыг ашиглаж болно. Ном бичиг, сонин сэтгүүл, хөнжил дэвсгэр, орны цагаан хэрэгсэл, ноосон одеял зэрэг бодисуудыг жирийн байдалд нарны гэрэлд зургаан цаг ээвэл ариутгах зорилгодоо хүрч чадна.

      Хоёрдугаар арга: Бүлээн усаар угааж ариутгах.

      Хувцас хунар, орны цагаан хэрэгсэлээ бүлээн ус юм уу жирийн тунгалаг усанд угаахад наалдаж тогтсон хир тоос, бактери болон бусад бохир зүйлийг цэвэрлэн арилгадаг бөгөөд ариутгах үр ашгийг нэмэгдүүлдэг байна.

      Гуравдугаар арга: Жигнэж ариутгах:

      Жигнэхэд бөөгнөрсөн бактери задарч, өвчинд нэрвэгдүүлж мэдэх дийлэнх бактериуд нь 15 минутээс 30 минут жигнэхэд үхэж устдаг байна. Энэхүү аргыг усанд уусдаггүй бодис, жишээлбэл, төмөрлөг болон шилэн бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоомын зүйл зэрэгт ч хэрэглэж болох юм.

       Дөрөвдүгээр арга: Арчиж ариутгах нь.

      Гэр ахуйн эдлэл хэрэгсэл, цонх хаалага, шалны плита, ширээ садил, гэрийн тавилага зэрэг жигнэж болдоггүй гэрийн хэрэгсэлүүдийг энэ аргаар ариутгана. Арчихдаа ариутгах эм хийх шаардлагатай. Жишээлбэл, цайруулагч бодис, 3%-аас5%-ын фенолын хүчилт уусмал зэргийг хэргэлж байх хэрэгтэй.

      Тавдугаар арга: Утаж ариутгах нь.

       Гэрийн муу агаар амьсгалыг утаж ариутгана. Хуурай хятад эм болох суйх, үнэрт шаралж зэргийг талхаж нунтаглаад ам метр бүрд 30 граммаас 50 грамм хэрэглэх хэмжээтэйгээр тооцоолоод асаахад утаа үүснэ. Өөр нэг арга нь бол хоолны цууг түлээд утаж болох юм.

      Зургадугаар арга: Шатааж ариутгах нь.

      Шатаах нь хамгийн тууштай ариутгах арга юм. Өвчинтэй хүмүүсийн хаягдал юмыг шатааж дуусгана. Шатаах үе, шатааж байгаа хүн нь салхины дээр талд нь зогсож шатаана. Шатаасны дараа үнсийг нь нэн даруй газар булж орхих хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\