НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 3-ны өдөр 14 сайшаасан санал, 1 түдгэлзсэн саналын дүнгээр 1803-р тогтоол баталж, Ираны цөмийн асуудлаар Ираны эсэрг хориг тавих хүрээг өргөтгөхөөр шийдвэрлэв.
Энэ бол Аюулгүйн зөвлөлийн 2006 оны 12-р сараас хойш баталсан Иранд хориг тавих 3 дахь тогтоол болно. Мөн өдрийн санал хураалтад Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны дотороос байнгын бус гишүүн орон Индонези л түдгэлзэх санал оруулсан байна. Аюулгүйн зөвлөл Ираны эсрэг хоригоо нэмэгдүүлэх нь Ираны ОУАЭХА-тай өрнүүлж байгаа хамтын ажиллагаанд ашиггүй гэж Индонезиас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч үзэв.
Уран баяжуулах зэрэг үйл ажиллагаагаа азнахыг шинэ тогтоол нь Иранд цаашид шаардаж, асуудлыг улс төрийн арга зам, дипломат хэлэлцээгээр зохицуулхоор чармайж, ОУАЭХА үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэж дахин нотолсон байна. Өмнөх хоёр тогтоолтой харьцуулбал, энэ тогтоол нь цөмийн төсөлтэй холбоо бүхий Ираны албаны нэн олон хүн болон байгууллагын өмч хөрөнгийг царцаасан байна. Тогтоол нь мөн хавсаралт хэлбэрээр Ираны 12 компанийн нэрийг жагсаасан байна. Үүнээс гадна, шинэ тогтоол нь иргэний болон цэргийн хэрэглээнд адлихан хэрэглэж болох эд материйг худалдааны хоригийн хүрээнд анх удаагаа оруулж, Иранд орж гарах сэжигтэй бараа тэвээрийн хөлөг онгоц болон нисэх онгоцонд шалгалт хийх бүрэн эрх олгов. Ираны хоёр банканд шаардлага бүхий хяналт тавихыг тогтоол нь мөн улс орнуудад шаардсан байна. Энэ тогтоолын дагуу, ОУАЭХА-ийн Ерөнхий захирал нь энэ тогтоол батлагдсаны дараах 90 хоногийн дотор Ираны хэрэгжүүлсэн байдлыг Агентлаг болон Аюулгүйн зөвлөлд тайлагнах ёстой юм байна.
Америк, Англи, Франц, Орос, Хятад болон Герман 6 орны гадаад хэргийн сайд нар тогтоол баталсны дараа хамтарсан мэдэгдэл нийтэлж, Олон улсын хамтын нийгэмлэг Ираны цөмийн төлөвлөгөөнөөс болсон цөмийн зэвсэг түгээн дэлгэрэх эрэсдэлд анхаарлаа хандуулсаар байна гэж тэмдэглэв. Иран болон ОУАЭХА-ийн хоорондын хамтын ажиллагаанд гарсан ахицыг 6 орон анхаарлалдаа авсан боловч түүний Аюулгүйн зөвлөл болон ОУАЭХА-ийн холбогдох тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, 6 орон мөн л хэлэлцээгээр дамжуулан Ираны цөмийн асуудлыг зохицуулхаар чармайх бөгөөд Ираны цөмийн асуудлаар хориг тавих болон урамшуулах хоёрыг хослуулсан бодлогыг цаашид хэрэгжүүлэ. Тухайлбал 6 орны хоёр жилийн өмнө дэвшүүлсэн "иж бүрэн төсөл" нь хүчинтэй хэвээр гэж дахин нотлоод энэ үндэс суурь дээр хэлэлцээгээр дамжуулан цөмийн асуудлаа зохицуулахыг Иранд шаардав.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ван Гуаня тогтоол баталсны дараа үг хэлж, хориг тавих нь асуудлыг үндэснээс нь ззохицуулж чадахгүй, дипломат хэлэлцээ нь Ираны цөмийн асуудлыг зохицуулах хамгийн сайн сонголт хэвээрээ гэж онцлов. Дээд хэмжээний хариуцлагатай, бүтээлч байр сууиар бүх талын дипломат хүчин чармайлтыг хэлбэрэлтгүй баримталж, Ираны энхийн зорилгод цөмийн эрчим хүч ашиглах эрхийг хамгаалахыг батлахын зэрэгцээ мөн олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрэхээс сэргийлэх механизмийг хамгаалахад тустай төслийг эрэн сүвэгчилж, асуудлыг урт хугацаанд, бүх талаар зүй зохистой зохицуулахыг тэрээр холбогдох талуудад уриалав. \Цэцэн Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав\
|