Энэ оны хавраас эхэлж, төв Засгийн газраас төлбөргүйгээр сурах бичиг хангах нөхвөрийн хэмжээг дээшлүүлж, орон нутгийн санхүүгээс тухайн нутгийнхны хүүхдийн сурах бичгийг төлбөргүй хангах ажлыг хариуцана гэж тогтоожээ.
"Өнөөгийн байдлаар, орон нутгуудынхан ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг сайтар суралцаж, хөдөө нутгийн заавал сургах боловсролын хүрээнд төлбөргүйгээр сурах бичиг хангах ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж, нарийн нямбай зохион явуулах хэрэгтэй" гэж Хятадын Боловсролын Яамны орлогч сайд Чэнь Шяо-я 1-р сарын 6-ны өдөр болсон Хятадын хөдөө нутгийн дунд, бага сургуулиудад төлбөргүйгээр сургах бичиг хангах асуудлаарх ажлын хурал дээр онцолсон байна. Хятадын төв, баруун зүгийн нутгуудын боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын хариуцлагатай хүмүүс уг хуралд оролцжээ.
Боловсролын Яамны орлогч сайд Чэнь Шяо-я хэлэхдээ, төв Засгийн газраас 2007 оны намрын улирлаас эхэлж, бүх Хятадын хэмжээнд хөдөө нутгийн заавал сургах боловсролын шатны бүх хүүхдүүдэд төлбөргүйгээр сурах бичиг хангасан бөгөөд энэ оны хавраас эхлэн төв Засгийн газраас төлбөргүйгээр сурах бичиг хангах нөхвөрийн хэмжээг дээшлүүлж, зарим сурах бичгийг давтан ашиглах тогтолцоо тогтоох гэж байна. Үүний зэрэгцээ, орон нутгийн санхүүгээс тухайн нутгийн сурагчдад төлбөргүйгээр сурах бичиг хангах ажлыг хариуцан гүйцэтгэнэ гэлээ. Энэ бол ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг туушлуулан хэрэгжүүлж, боловсролыг олон нийтэд нийдмээр хүртээн, хөдөө нутгийн заавал сургах боловсролыг ихээр хөгжүүлж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах чухал том арга хэмжээ юм. Орон нутгийн боловсролын ажил эрхэлсэн засаг захиргааны байгууллагууд хариуцлагаа чангатган, төлбөргүйгээр сурах бичиг хангах ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж, бодлогын үзэл санааг нарийн нямбай суралцан бүх талаар зөв эзэмшиж, удирдлагын байгуулалтаа төгөлдөржүүлэн, хууль дүрмийн дагуу ажлаа дорвитой ахиулж, бодлогыг бодитойд гүнзгийрүүлэн нямбай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Чэнь Шяо-я тэмдэглэжээ.
Төлбөргүйгээр сурах бичиг хангахдаа, өндөр түвшинтэй, сайн чанарын байхыг эрхбиш баталгаажуулж, сурагчдын ашиглахад нь тохиромжтой байхыг онцлон анхаарах хэрэгтэй. Ийм бодлого хэрэгжсэний дараа, хөдөө нутгийн сургуулиуд сурах бичгийг нийтээр захиалахыг зөшөөрөхгүй, сурагчдад сурах бичгийн зүйл танилцуулахыг зөвшөөрөхгүй. Орон нутгуудын боловсролын хэрэг эрхэлсэн засаг захиргааны байгууллагууд, сургуулиуд, багш нар энэхүү ажлын чухал ач холбогдолыг гүнзгий таньж, төлбөргүйгээр сурах бичиг хангахын зэрэгцээ бас хүүхдүүдийг номоор шахаж худалдаж өгөхийг эрс хориглоно гэж орлогч сайд Чэнь Шяо-я онцолсон байлаа.
Тэр цааш нь хэлэхдээ, төлбөргүйгээр сурах бичиг хангах ажил бол хөдөө нутгийн заавал сургах боловсролын зардлын баталгааны механизмийн өөрчлөлтийн чухал агуулга болох төдийгүй бас цоо шинээр хийгдэх ажил юм. Орон нутгийн боловсролын хэрэг эрхэлсэн байгууллагууд холбогдох ажилдаа цаг даруйд нь тохируулалт хийн, өөрчлөлт хийх эрч хүчээ нэмж, заавал сургах боловсролын тухай хуулийн шаардлагын дагуу, шат бүрийн Засгийн газрын үүрэг хариуцлагыг тодорхойлж, мужийн зэрэглэлийн Засгийн газар нь ерөнхийлөн төлөвлөх ажлаа сайтар хийх хэрэгтэй.
Үнэлгээний зэрэг холбогдох механизмудыг тогтоон, сахилга бат шалгах болон хянан шалгах байгууллагын хяналтын шаардлагыг хангасан ажлын үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Бодлогын талаарх суртал ухуулгын ажлаа сайн хийж, нийгэм, эцэг эх бологсодод уг бодлогыг танилцуулан ойлгуулж, уг ажлыг нухацтай сайн хийх хэрэгтэй гэжээ.
|