• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 15:33:48    
Бээжингийн олимпийн ордон талбайн байгуулалтад дээд техникийг өргөнөөр ашиглсан байна

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны Бээжингийн олимпийн ордон талбайн байгуулалт эцсийн шатанд ороод Улсын бие тамир спортын ордон "Шувууны үүр"-ийн барилгын эцсийн ажил дуусаагүйгээс гадна бусад ордон талбайн байгуулалт бүгд дуусч, ашиглалтад өгөөд байна. Бээжингийн олимпийн талбайн байгуулалт, ашиглалтад дээд техникийн арга барилыг ихээр ашиглаж, эрчим хүч хэмнэх, өндөр үр ашигтай, аюулгүй байх харалтыг биелүүлж, ногоон олимпийн ухагдахууныг хэрэгжүүлж байна.

      Олимпийн ордон талбайн байгуулалтад хүмүүс олимпийн нээлт хаалтын ёслол үйлдэх, олимпийн ариун галыг асаах гол талбайн байгуулалтад анхаарал их хандуулж байна. 2008 оны Бээжингийн олимпийн гол талбай болох Улсын биеийн тамир спортын ордоны бүхийл цогц ган бүтц нь өргнөөрөө 340 метр, өндрөрөө 68 метр байж, нийт хүнд нь 4200 тонн байна. Ийм хүнд ган бүтэцтэй Улсын биеийн тамир спортын ордонд багана тулгуурь гэж нэг ч үгүй, өөрийн биеийн эд ангиар бүрэлдсэн тор хэлбэрийн бүтэцдээ түшиглэж байдаг. Үүний төлөө барилгачид бат бэх чанр сайтай, өндөр чадавхтай Q460E хэлбэрийн ган хэрэглэсэн байна. Энэ ганг Хятад улс бие даан судлан үйлдвэрлэж, нэг кв миллиметр талбайд 46 килограмм хүндийн даацтай байдаг.

      Бээжингийн олимпийн Өдөн бөмбөг, уран гимнастикийн тэмцээнийг зохион явуулах Бээжингийн аж үйлдвэрийн их сургуулийн спортын ордоны дэвээр Өдөр бөмбөг шиг хэлбэртэй бөгөөд ном хэлбэртэй байж, бүтэц нь тохиромжтой байж, талбайн гэрэлтүүлэг ч сайн болсон байна.
Бээжингийн олимпийн ордон талбайн байгуулалтад дээд техникийг ихээр ашиглсан дэдүйгүй байгаль орчинд хор нөлөөгүй, эрчим хүч хэмнэхийг чухалчилжээ. Жишээлэхэд Хятадын бие даан судлан бүтээсэн нарны энергийг шингээн авах чадвартай шилэн ханыг Бээжингийн олимпийн ордон талбайд өргөнөөр ашиглаж, ордон талбайнд цэвэр эрчим хүч хангажээ. Үндсний биеийн тамир спортын ордноор аваад хэлэхэд, өдөр бүр 20 мянган килват цахилгаан хэрэглэх байсан бол нарны эрчим хүчийг ашиглснаар өдөр бүр цахилгааны зардлыг 100 мянган юаний хэмнэх болсон байна.

      Цэвэр эрчим хүч ашиглахаас гадна Бээжингийн олимпийн ордон талбайн үзэмжид ашиглах усыг бүгд бохир усыг цэвэршүүлэн ашиглах буюу борооны усыг хурамтуулан ашиглах болгосон байна. Үүний төлөө Бээжин хотын Засгийн газар Олимпийн ордон талбайн ойр хавьд бохир ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, төрөл бүрийн бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах болгосон байна.