• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-04 17:08:39    
БХАТИХ-ын тогтолцоо нь ард түмний төрийн эрхээ хэрэгжүүлэх улс төрийн үндсэн тогтолцоо болно [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-нд Бээжинд чуулна. Энэ нь Хятадын ард түмний улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг болно.

     34 настай хатагтай Хү Шяо-янь 10 жилийн өмнө Хятадын хамгийн олон хүн амтай Сы Чуань мужаас өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн хамгийн өмнө фронт болох Гуандүн мужид хүрч ажил хийж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө Гуандүн мужийн Фө Шань хотын нэг шаазан эдлэлийн үйлдвэрт цехийн даргаар ажиллажээ. Тэрээр Хятадын хот орож ажил хийж байгаа тариачдийн төлөөлөгчийн хувиар Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдон учир энэ хэдэн хоног ажилчдынхаа санал санаачилгыг цуглуулан эмхэтгэх ажилд яарч байлаа.
Хятад улсад өнөө Хү Шяо-янь шиг 150 сая хүн хөдөө нутгаасаа хот орож ажил хийж байна. Энэхүү хот орж ажил эрхэлж байгаа хүмүүсийн нийт тоо нь Хятадын нийт хүн амын 1/10 хувийг эзэлж байна.

     Төрийн бүх эрх ард түмнийх, ард түмний төрийн эрх хэрэгжүүлэх байгууллага нь БХАТИХ болон орон нутгийн бүх шатны ардын төлөөлөгчдийн их хурал болно гэж Хятадын үндсэн хуульд тогтоожээ. Ардын төлөөлөгч нь АТИХ-ын бүрэлдэхүүн болно. Тэд ардчиллаар сонгогдож, ард иргэдэд хариуцаж, ард иргэдийн хяналтыг хүлээж байдаг. Энэ бол даруй Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо болох Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо болно.

      Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Шэнь Хуа-рэн танилцуулж хэлэхдээ,

      11 дэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг 10 дахь сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчидтэй харьцуулахад төлөөлөгчийн бүтэц улам сайжирсан байна. Мужийн шатны засгийн газрын холбогдох салбарын удирдах боловсон хүчин өнгөрөгч сонгуулийнхаас 1/3 хувиар цөөрч, ажилчдын төлөөлөгч хоёр дахин нэмэгдэн, анхан шатны тариачидын төлөөлөгч 70 гаруй хувиар нэмэгдэж, дээд боловсрол хүртсэн хүмүүс 92 гаруй хувийг эзэлсэн байна. Ерөнхийд нь авч үзэхэд, шинээр сонгогдон гарсан 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийг бүгд хуулийн дагуу ардчиллаар нэр дэвшүүлж, холбогдох салбар нарийн хянамгай шалган байцааж, ард олонд хүлээн зөвшөөрөгдсөн, өргөн хүрээнд төлөөлөх чанартай байгаа юм гэжээ.

      2006 оны 1-р сарын 1-нээс Хятад улсад 2600 гаруй жилийн түүхтэй хөдөө аж ахуйн татварыг бүрэн цуцалсан юм. Энэ нь хятадын тариачидын дараасыг 50 тэрбум юаниар хөнгрүүлсэн юм. Энэ шийдвэрийг анх БХАТИХ-ын нэг төлөөлөгч санал дэвшүүлэх хэлбэрээр дурдан гаргажээ. 2004 оны БХАТИХ-ын жил дутамын ээлжит чуулган дээр төлөөлөгч Рэнь Юй-чи Хү-нань, Гуан-дүн, Фү-жянь зэрэг Хятадын хөдөө аж ахуйн том мужийн хөдөө тосгоноор судалгаа шинжилгээ хийсэн үндсэн дээр хөдөө аж ахуйн татварыг цуцах төслийг дэвшүүлсэн юм.

      Ард олон намайг төлөөлөгчөөр сонгосон тул би ард олныг төлөөлөх болно. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бан-гүө 10 дахь сонгуулийн БХАТИХ-ын ажлыг тайлагнах үед

      5 жилийн турш бид нийт 3772 ширхэг төсөл, 29 мянга гаруй ширхэг саналыг шийдч, төлөөлөгчийн байдлыг ойлгох эрх баталгаажин, төлөөлөгчийн төсөл, санлыг шийдэх чанар илт дээшилж, төлөөлөгчийн үйлдлийг нэн бадруулсан байна гэжээ.

      Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үүрэгт ажлын хугацаа нь 5 жил байдаг бөгөөд жил болгон нэг удаа чуулдаг. 3-ны өдөр Бээжинд чуулах жил тутмын ээлжит чуулган бол шинэ сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулган болно. Чуулган 2 хоног долоо хоног чуулна. Чуулан дээр, төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой тайлан, төв болон орон нутгийн төсвийн тайлан зэргийг хянан хэлэлцэж батлахаас гадна бас хоёр чухал хэргийг авч хэлэлцэнэ. Үүнд төрийн удирдах байгууллагын шинэ удирдагчдыг сонгож тогтоох, Төрийн Зөвлөлийн байгууламжийн өөрчлөлтийн төслийг хянан хэлэцэх багтаж байна.

     Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо хагас зууны замналыг тууллаа. Хятад улсын Дарга Хү Жиньтао хэлэхдээ, энэ тогтолцоо нь байнга бэхжиж төгөлдөржиж байгаа юм гэжээ.

     "Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо бол Хятад улсын онцлогт нийцсэн, Хятадын социалист улс орны шинж чанарыг харуулсан, Хятадын ард иргэдийн эзэн мэдэхийг баталгаажуулж чадсан улс төрийн үндсэн тогтолцоо юм. Бид уг тогтолцоог баримтлан төгөлдөржүүлж, ардчиллын байгуулалаа цаашид боловсронгуй болгон, ардчиллын хэлбэрийг баяжуулж, улс төрийн үйл хэрэгт иргэдийн дэг журамтай оролцлогыг өргөтгөн, хуульд заасны дагуу ард иргэдийн олон төрлийн хэлбэр, зам сувгаар улс орны үйл хэрэг, эдийн засаг болон соёлын ажил үйлс, нийгмийн ажил төрлийг удирдахыг баталгаажуулах хэрэгтэй" гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэжээ. \ Гэрэлт,О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\