Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Хятадын Гань Сү жужийн Дүн Хуангийн чулуун агуйн урлаг бол Хятадын бурхан шашны урлагийн гэрэл цацрангуй нэг хуудас нь байгаа. 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын үеийн соёл урлагийн чухал төсөл болсны хувьд, Хятадын урлагийн ордон нь "Мандалт эрний энхийн туяа" гэдэг нэртэй Дүн Хуангийн соёл урлагийн түүхэн хамгийн том цар хэмжээний үзэсгэлэнг ажлуулсан байна. Сүүлийн өдрүүдэд, олон арван хүмүсс энэхүү үзэсгэлэнг зорин иржгээж, Хятадын урлагийн ордонд ердийн үеийнхээсээ хол илүү хөгжөөнтэй болсон байна.
Өнгөрсөн оны эцсээ Хятдаын урлагийн ордон нь өөр бусдаас ялгагдах өвөрмөц онцлогоороо хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Уг ордны гол барилгын гадар төрхийг чулуун агуйн гадар ханыг дуриан засан, гол үүдний өмнө нь "Мө Гаокү" гэдэг гурван том үсэгтэй цамхаг бусгасан нь харсан хүмүүсэд өөрийн эрхгүй Хяатдын баруун хойт нутгийн Гань Сү мужийн Дүн Хуангийн Мө Гаокү чулуун агуйг санагдуулна. Энэхүү "Мандалт эрний энхийн туяа-Дүн Хуангийн урлагийн үзэсгэлэн"-г сонирхохоор Уг урлагийн ордны өмнө олон хүн мөрлөн жагсаж байлаа.
Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, уг үзэсгэлэн ажилласан эхний өдөр, давхардсан тоогоороо 7000 хүн хүрэлцэн ирж тойрон үзсэн юм байна. Сүүлийн үед, үзэгчидийн тоо нь явах тусам олширч, заримдаа ганц өдөрт үзэгчидийн тоо нь 20 мянгад хүрч, уг урлагийн ордны үзэгчидийн тооны түүхэн шинэ тэмдгэлийг тогтоосон юм байна. Хятаыдн урлагийн ордны захирал Фань Ди-Ань хэлэхдээ:
"Дүн Хуангийн урлаг нь Хятадын уран зураг, Хятадын уран зургийнхан болон Хятадын урчууд жич Хятадын урлагийн ордоны өнө удаан түүх, соёлын эх үүсвэр, залгамжлал болон шинийг үүдэх зэрэгтэй бүр л хэлхээ холбоотой байдаг. Тиймээс тэрээр олон хүмүүсийн анхаарл сонирхолыг татаж байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн нь Бээжингийн оршин суугчидад авч хэлбэл нэг удаагийн маш сайн тохиол боломж байж таарна"гэжээ.
Дүн Хуан бол Хятадын эртэндээ Төв Ази, Өрнөд Ази болон Европ зэргийн улс оронтой аралжаа худалдаа хийдэг чухал зам шугам "Торгон зам"-ын завал өнгөрхөөх чухал бүс раион юм. Манай тооллын 4-р зуунаас эхлэн, бурхан шашны Хятадад уламжлагдан дэлгэрхийг дагалдан, тухайн үеийн хүмүүс Дүн Хуан раионы уулан хавчил, гүн ганганд агуй малтаж, бурханы хөрөг шуусан байна, хэдэн мянган жилийн түүхийг туулан, одоогоор нийт 800 гаран чулуун агуй дахь 50 гаран шоо метрийн эртний үеийн уран зураг нь хадгалагдан үлдсэн байна. Онцгойлон даян дэлхийд нэр цуутай Дүн Хуангийн Мө Гаокү агуйг хүмүүс "мянган бурхантай агуй" гэдэг, үүнд энэхүү агуйд одоогоор нийт 1000 гаран жилийн шуумал сийлбэр болон ханан зураг хадгалагдаж, тухайн цаг эрний Хятад орны соёл урлаг болон гадаадын соёл уралгийн гайхамшигтай нэгдлийг илрүүлэн харуулсан байна. 1987 онд Дүн Хуангийн Мө Гаокү агуйг Дэлхийн будсын бус соёлын өвийн жагсгалтад хамруулсан байна.
Дүн Хуан бол Хятадын урчуудын хүсэн зорьдог урлагийн дархан орон байж, Дүн Хуангийн урлаг нь ч Хятадын урлагийн хөгжилд тасралтгүй шинэ ухаарал хайрлаж байдаг. Хятадын урлагийн ордны барилга нь Дүн Хуангийн Мө Гаокүгийн гадар төрхийг дуриан, орчин үеийн барилгын хэв аяс болон үндэстний уламжлалт барилгын содон зүйлийг эвлэг уялдсаны жишээ болсон байна.
Хятадын уралгийн одон нь энэ удаагийн үзэсгэлэнд нийт сэргээн зассан10 агуй, 20 гаран бодогтой шуумал, хуулбар эд, 120 гаран ширхэг ханан зургийн төр цагийн төлөөлөх бүтээл болон судар хадгалах агуйгаас илрүүлсэн эрний ном судар жич түүхэн дурсгалт зүйлс зэрэг манай тооллын 4-р зуунаас 14-р зуун хүртлэх үеийн хамгийн их төлөөлөх чанартай уран бүтээлийг дэлгэн үзүүлсэн юм.
Дүн Хуангийн судалгааны хүрээлэнгийн дарга Фэнь Жиньшигийн танилцуулснаар, урт хугацаа бороо салхи зэрэг байгаалийн хүчинд нөлөөлөгдөж, Дүн Хуангийн ханан зураг нь ихээхэн эвдэгсэн байна. 1943 оноос эхлэн, Хятадын их олон урчууд эрдэмтэд хот суурны амьдралаа орхиж, эзгүй говьд хүрч, Дүн Хуангийн ханан зургийг сэргээн хамгаалах ажилд гар бие оролцожгоосон байна.
Танилцуулснаар, Хятаыдн засгийн газар нь сүүлийн үед Дүн Хуангийн Мө Гаокү агуйд түүхэн хамгийн том цар хэмжээний хамгаалалтын төсөл ажлуулхаар шийдсэн байна. Урьдчилан тооцоолсноор энэхүү төсөлд нийт 260 сая юань санхүүжүүлэх юм байна.\Хүчит редакторлон бичив\
|