Ираны Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч М.А.Хуссейни 4-ний өдөр мэдэгдэл нийтэлж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 3-ны өдөр гурав дахь удаагаа баталсан Ираны эсрэг хориг тавих тогтоол нь "Үнэ цэнэгүй" юм гэж тэмдэглээд Иран цөмийн төлөвлөгөөгөө цаашид хэрэгжүүлнэ гэж илэрхийлжээ. Иран НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолоор Америк тэргүүтэй өрнөдийн орнуудтай шинэ ээлжийн маргаан хийснийг энэ нь харуулж байна гэж шинжээчид үзлээ.
М.А.Хуссейни мөн өдрийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, "Энэ тогтоол нь ОУАЭХА-ийн үзэл санаа болон дүрмээс зөрчсөн улс төрийн зорилгоос батлагдсан юм. Иймээс үнэ цэнээр дутмаг байна. Буруух явдал ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ираны ард түмэн болон засгийн газрын хууль ёсны хийгээд зүй ёсны эрх ашгаа хэрэглэн цөмийн төлөвлөгөө хөгжүүлэх шийдвэр зориг ямарваа хүчинд нөлөөлөгдөхгүй гэжээ.
Иран удахгүй парламентын сонгууль хийх болно. Ираны ард түмэн санал хураах цэгээр Аюулгүйн зөвлөлийн энэ тогтоолд хариулт өгөх болно гэж Ираны цөмийн хэлэлцээний тэргүүн төлөөлөгч Ларижани ч мөн өдөр илэрхийлжээ.
Иранд чиглэсэн ямарваа шинэ хориг нь Аюулгүйн зөвлөлийн итгэлийг алдах болно гэж Ираны Ерөнхийлөгч М.Ахмадинежад 4-ний өдөр сэрэмжлүүлэн хэлэв.
Мөн өдөр Иранаас ОУАЭХА-д суугаа суурин төллөөлөгч Али Асхар Солтаниех хэлэхдээ, хориг тавих шинэ тогтоол нь ОУАЭХА-ийн асуудлыг зохицууллах чадварыг сулруулж, уулын гаргасан хүчин чармайлтыг хохироох л болно гэжээ. Хориг таваих шинэ тогтоол гаргасан нь Иран болон Европын холбооны хэлэлцээнд гаж нөлөө авчрах болно гэж Ираны парламентын үндсний аюулгүй байдал болон гадаад харилцааны хорооны дарга А. Боружерди ч илэрхийлсэн байна.
Энэхүү шинэ тогтоолын дагуу, ОУАЭХА-ын ерөнхий захирал Мохамед Ел Баради шинэ тогтоол батлагдсан 90 хоногийн дотор Аюулгүйн зөвлөлд тайлан дэвшүүлж, Иран тогтоолын дагуу уран баяжуулах үйл ажиллагаагаа түр зогсоох эсэхийг тодорхойлох юм байна. Хэрвээ тайланд Иран тогтоолыг хэрэгжүүлснээ нотлоход хүрвэл Аюулгүйн зөвлөл Хоригийг цуцлах болно, Үгүй бол "НҮБ-ын дүрэм"-ийн дагуу "улам зохистой арга хэмжээ авах" болно. Энэ нь Аюулгүйн зөвлөл дахин тогтоол баталж, Иранд тавих хоригоо эрчимжүүлж болно гэдгийг харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ Америк бас иранд үзүүлж байгаа дарамтаа сулруулсангүй юм байна.
Гэвч Ираны тал харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолыг хатуу зэмлэн буруушаахын зэрэгцээ ОУАЭХА-ийг ихээр магтан шайшаасан байна. ОУАЭХА бол Ираны цөмийн асуудлыг зохицуулах эрхтэй цорын ганц хууль ёсны олон улсын байгууллага болох юм гэж Иран үзсэн байна. ОУАЭХА-тай хамтран ажиллахаар дамжуулан Ираны цөмийн асуудлыг уг байгууллагын хүрээнд дахин авчирч, үүний улмаас цаг ямагт Ираны агаарт бараан сүүдэр болж байгаа хориг тавихаас мултархыг Иран хүссэн байна. Иран ОУАЭХА-тай нягт хамтран ажиллаж, тогтсон хугацаанд Ираны цөмийн асуудал доторх аливаа үлдэж байгаа асуудлыг тодорхойлох болно гэж Ираны албаны талын хүн олон удаа хэлж байсан юм. ОУАЭХА-ийн хамгийн шинэ тайланд бас Ираны цөмийн үйл ажиллагаанд "хэмжээнээсээ давсан" үйл ажиллагаагүй байгааг гэрчилсэн байна. \Урангоо, Сайн-Өлзий орчуулж, Буян хянав\
|