
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үүрэгт ажлын хугацаа нь 5 жил байдаг бөгөөд энэ жил анхны чуулган нь болж байна. Энэ чуулганы хэлэлцэх хэрэгт бас шинэ сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, орлогч дарга, Улсын дарга, орлогч даргаыг сонгож, Цэргийн Төв Зөвлөлийн дарга, Ардын Дээд Шүүхийн дарга, Дээд Прокурорын Газрын Ерөнхий Прокурорыг сонгоно. Үүнээс гадна бас Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн гишүүн, яамд хороодын сайд, дарга нар, Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч, Аудитын Газрын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг шинэ сонгуулийн Засгийн газрын бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг тогтооно. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
1 2 3 4 5
|