"Хар хувцсат жуан" нь Хятадын жуан үндэстний нэг салбар юм. Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районд голчлон амьдарч, нийт хүн ам нь 50 мянга гаруй байдаг. Тухайн нутгийн жуан үндэстний нийт хүн амын 33 хувийг эзэлж байна. "Хар хувцсат жуан" нь хар өнгийг хамгийн эрхэм өнгөөр үзэж, тэд нарын хувцас засал нь өнөө хүртэл цэвэр хар өнгийн онцлогийг хадгалж байгаа юм, үүнээр барахгүй хар өнгөөр аймаг бүлгийнхээ бэлэг тэмдэг болгодог.
"Хар хувцсат жуан" нь хувцас заслаа хар өнгөөр голлуулдаг нь түүхийн учир шалтгаантай. Домог ярианд, эртний үед аймаг бүлгийн хооронд маш их дайн болж байжээ. Нэг аймгийн ахмад түрүү нь байлдаж явахдаа хүнд шархдаад ой шугуйд зугтан очсон байна. Олон өдөр хоол усгүй явж байгад нэг зүйлийн өвсийг шархан дээрээ тавьсан чинь дороо эдгэсэн байна. Энэ өвсний гайхамшигтай хүчнээр тэрээр амьд гараад нутагтаа буцсаны хойно энэ өвсийг эрдэнийн өвсөөр тахисан юм, мөн энэ өвсний хар шүүсээр хувцасаа будахыг аймгийнхаа улсуудад зарлиг болгожээ. Олон жилийн дараа үр хойчис нь энэ түрүүг дурсгахын тулд хар өнгийн соёлыг өнөө хүртэл хадгалжээ.
Хар хувцсат жуан нь эрхвиш аймаг дотроо хүн эрж гэрлсэн байх хэрэгтэй. Энэ тогтоол нь маш чанга хязгаарлах хүчинтэй бөгөөд хар хувцсат жуанчуудын хүн нэг бүр сайн дураараа журамлан сахидаг. Гэрлэхэд заавал аймаг дотороо байхыг шаардч байсан ч хар хувцсат жуаны ойр садан төрлийн хооронд гэрлэхийг эсэргүүцдэг. Садан төрлийн хооронд гэрлэх нь үр хойчист ашиггүй, үндэстний хөгжилд ашиггүй гэдгийг тэдний өвөг дээдэс нь аль хэдий нь мэдсэн байлаа. Хар хувцсат жуан нь хайр сэтгэлийг маш чухалд үздэг үндэстний цөөнхийн салбар юм. Тэд нар өөрийнхөө төрсөн эцгээ эцэг гэж дуудахаар барахгүй эцгийнхээ бүх ах дүүг бүр эцэг гэж дууддаг. Мөн төрсөн ээжээ "мү" гэж дууддаг бөгөөд ээжийнхээ эгэч охин дүүг бүрийг "мү" гэж дууддаг юм.
"Хар хувцсат жуанчууд" нь бас маш зочинсог хүмүүс болно. Зочид тосгонд нь айлчилж ирэхэд, эрэгтэй эмэгтэй хөгшин залуус гэсэнгүй тэр хүнтэй мэнд асуулцаж, таних танихгүй гэсэнгүй гэртээ уриж, гоё хоолоор зочилдог юм. Тэгээд сайхан архи хоолны дараа зочноо замд нь мордуулдаг.
"Хар хувцсат зуанчууд"-ын дунд нутгийн дуу маш өргөнөөр уламжлагдсан юм. Нутгийн хүмүүс ч дуу бүжгийн авьяастай, залуучууд нь бие биедээ дуралсан байвал нутгийн дуу дуулан байж, хайр сэтгэлээ илэрхийлдэг. Хар хувцсат жуанчуудын нутгийн дуунд олон агуулгыг хамруулсан байдаг. Хосуудын хайр сэтгэлийг илэрхийлсэн байна, халуун дотно гэр бүлийн амьдралыг харуулсан байна, хуримын дуу байна, мөн байгалийг дуулсан, нийгэмийг харуулсан олон дуу байдаг.
"Хар хувцсат жуанчууд" дээд хэмжээгээр төвлрөн суудаг, зонхилох нь да ши уулархаг районд амьдарч, хөдөө аж ахуйг гол эрхэлдэг. Өнөөдрийн хувьд, тухайн нутгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр хар хувцсат жуанчуудын амьжиргааны төвшин өдрөөс өдөрт дээшилж байгаа юм.
|