• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-05 18:39:33    
Хятад, Монгол хоёр улсын соёл, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудас

Хятадын Олон Улсын Радио

      2005 оны 11-р сарын 25-ны өдөр, Хятад Монгол хоёр улсын хамтран мэдүүлснээр монгол үндэстний уртын дуу НҮБ-ын ЮНЕСКО-гийн "хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээл"-ийн жагсаалтад орсон нь Хятад, Монгол хоёр улсын соёл, хамтын ажиллагааны түүхийг нэгэн шинэ хуудсаар баяжууллаа. Хятад Монгол хоёр улсын хамтран мэдүүлэх бичигт амласан амлалтын дагуу, хоёр улс мэдүүлээд амжилтад хүрсний дараа 10 жилийн хугацаанд хамтран хамгаалах арга хэмжээ авах болно.

      2006 оны 12-р сарын 5-6 ны өдрүүдэд, БНХАУ, Монгол Улсын монгол ардын уртын дууг хамтран хамгаалах зохицуулан удирдах хорооны хуралдаан Хөххотод хуралдаж, Хятад, Монгол хоёр улсын монгол ардын уртын дууг хамтран хамгаалах 10 жилийн хугацаатай арга хэмжээ эхэлснийг зарлаж, Хятад Монгол хоёр улсын албан тушаалтан болон эрдэмтэн мэргэгжилтнүүдээр бүрэлдсэн Монгол ардын уртын дууг хамтран хамгаалах удирдах хороо, мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулав.

      Хятад Монгол хоёр улс хамтран мэдүүлж, монгол ардын уртын дууг хамтран хамгаалах бол хоёр улсын харилцааны түүх болон соёлын солилцооны түүхэн дэх нэгэн томоохон үйл явдал, хоёр улс хүч хамтран сайн хөршийн нөхөрсөг харилцаа байгуулах гэсэн чин сэтгэл болон хүчин чармайлтыг илэрхийлж, хоёр улсын соёлын солилцоо, соёлын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, хоёр улсын ард түмний хоорондын ойлголцол болон найрамдлыг цаашид зузаатгах, хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж харалдаанаас тэмэдэглэв.

     НҮБ-ын ЮНЕСКО-гийн өмнө хүлээсэн хоёр улсын амлалтаа заавал чанга сахиж, хоёр улсын хамтран мэдүүлсэн бичигт боловсруулсан 10 жил хамгаалах төлөвлөгөөний дагуу монгол ардын уртын дууг хамтран хамгаалах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж цохон тэмдэглэв. Хуралдаан дээр "Хятад Монгол хоёр улс хамтран монгол ардын уртын дууг хамгаалах 10 жилийн арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл"-ийг хэлэлцэн батлав. Хятад Монгол хоёр улсын хамтран мэдүүлсэн монгол ардын уртын дууг хамгаалах зорилго нь хамтран хамгаалах, мөн хамгаалсан сууринд хөгжүүлэх болно гэж хуралдаанаас үзжээ. Цаашдын 10 жилийн хугацааны хамтран хамгаалах ажлын үүрэг хүнд, зам хол байна. Одоогоор, "Хятад Монгол хоёр улсын монгол ардын уртын дууг хамтран хамгаалах 10 жилийн арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл"-ийн дагуу, холбогдох тодорхой бодлого, арга хэмжээ болон хамгаалах зардлыг хэрэглэх механизмыг яаралтай боловсруулж хэрэгжүүлж, хамтран хамгаалах ажлын дүрмийг байгуулж боловсронгуй болгоно.

      Ойлгосноор, монгол ардын уртын дууг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хугацаанд, Хятад Монгол хоёр улс 3 жилд нэг удаа хамтарсан хуралдаан хуралдаж, зохицуулан удирдах хорооноос хамгаалах ажлыг бүх талаар зохицуулан удирдаж, хамгаалах арга хэмжээний үндсэн зарчим, хамгаалах бодлого, хэрэгжүүлэх төсөл болон зардлын бодлогыг зөвлөлдөн боловсруулахын зэрэгцээ, хэрэгжилтэд хяналт тавьж, үүссэн асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх төсөл боловсруулна.